Жингээ хасмаар байна уу? Тэгвэл нүцгэн хоолло...

Фитнессийн дасгалжуулагч найз охиныхоо хамт жин хасах өвөрмөц арга олсон бөгөөд энэ нь тэдэнд их идэхгүй байж, эрүүл хооллоход тусалсан гэнэ. Тэдний аргыг өөр хэд хэдэн гэр бүл туршиж үзжээ. Үр дүнг хамтдаа сонирхоцгооё. 

Жингээ хасмаар байна уу? Тэгвэл нүцгэн хоолло...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Кэти Прайс, Крис Бойсон нар жингээ хасахын тулд бага хоол идэх нэгэн арга олсон байна. Тэд оройн хоолоо нүцгэн идэхээр шийджээ. Туршилтын үр дүнгээ хуваалцсаны дараа өөр хэд хэдэн хосууд тэдний  "нүцгэн хооллох" аргыг туршиж үзжээ. 

Вашингтоны 45 настай Ребекка, 46 настай Жонатан Уэст Сассекс нар эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг. Хосууд хоёр хүүхэдтэй бөгөөд бие бялдартай анхаарал хандуулах цаг нь болжээ. Ингээд тэд 7 хоног нүцгэн хооллох болов.

Эхний өдөр эвгүй санагдаж хоёулаа бушуухан хувцсаа өмссөн гэнэ. Дараагийн удаа арай удаан идэхийг хичээж, харин 3 дахь өдрийн хоолны үеэр фитнесст явъя гэж шийдэцгээсэн байна. 

Долоо хоногийн дараа мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, тэд эрүүл хооллож өдөр тутамдаа жимс, нарийн ногоо идэх болжээ. Тэдэнд туршилт таалагдсан бөгөөд энэ хугацаанд бага зэрэг жин хаясан ба дахиж  энэ туршилтыг давтах шаардлагагүй болсон гэж үзжээ.

Хойд Лондонгийн Анфилд хотын оршин суугч Кэти болон Крис нар гэрлээд хоёр жил болсон бөгөөд энэ хооронд бүсгүй 12 кг жин нэмсэн аж. Нөхөр нь илүүдэл жинтэйгээ тэмцэхийн хажуугаар эхнэрээ дэмжихээр шийдэж тэд нүцгэн хооллох аргыг хэрэгжүүлэхээр болжээ.

Хоол идэх үед гэдэс нь унжиж, хэвлий хэсгээр цүрдийх үед Кэти өөрөөсөө ихэд ичсэн байна. Өдөр ирэх бүр нүцгэн хооллох болгонд тэрээр жин хасах ёстойгоо улам бүр ойлгож байсан аж. 7 хоног туршилт хийсний дараа тэрээр амьдралаа эргэн харж, амьдралын хэмнэлээ өөрчлөхөөр шийдсэн байна. Тэрээр хатуу хоолны дэглэм барихыг хүсэхгүй байгаа ч эрүүл хооллож эхэлжээ.

Гиллингхэм хотын иргэн Брук Мередит, Шейн нар лаазалсан бүтээгдэхүүн хүнсэндээ их хэрэглэдэг гэнэ. Тэд энэ зуршлаасаа салахын тулд нүцгэн хооллох аргыг туршиж үзжээ. 

Туршилтын эхний өдөр Брук тайван хоолоо идчихээд хувцсаа өмссөн байна. Харин дараагийн өдрүүдэд илүүдэл жинтэй байгаагаа анзаарч, санаа зовж эхлэв. Нөхөр нь ч түүнтэй санал нийлж байсан бөгөөд туршилтын дараагаас залуус хамтдаа эрүүл хооллохоор шийджээ.

Энэхүү арга нь өмнөх хоолны дэглэмээсээ салж, бие бялдар, эрүүл мэнддээ санаа тавих нөхцөлийг бүрдүүлж байгаа нь харагдсан юм. Хайртай хүнийхээ өмнө нүцгэн байх нь хэн нэгнийг бие галбиртаа анхаарч, өөрийгөө илүү анзаарахад хүргэдэг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()