Онцлох мэдээ

Хуримтлал бол таны зөв дадлыг урамшуулж буй хэлбэр

Дэлхий нийтээрээ 1924 оноос эхлэн 10 дугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн хуримтлалын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Харин тухайн жилд нь манай улсад банкны салбар үүсэж байсан түүхтэй. Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилго нь тун энгийн. Ердөө л хүмүүсийг санхүүгийн сахилга баттай болгох, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх замаар ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчлан таниулах ач холбогдолтой.

Хуримтлал бол таны зөв дадлыг урамшуулж буй хэлбэр Хадгалах

Хоол хүнс хүний биед хэр удаж байж шингэдэг вэ?

Жин хасах төдийгүй эрүүл, эрч хүчтэй байдлаа хадгалахад ч "хоол шингэх" үйл явц маш чухал нөлөө үзүүлдэг байна. Иймд та бүхэн хүнсэндээ ямар бүтээгдэхүүн сонгож хэрэглэхдээ анхаарахаас гадна тэдгээрийг хэзээ идвэл зохистой болохыг ч мэдэх хэрэгтэй юм. Ингээд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд ямар хугацаанд шингэдэг болохыг мэдэж авцгаая. 

Хоол хүнс хүний биед хэр удаж байж шингэдэг вэ? Хадгалах
2019-10-08, 16:15

Шуугиан тарьж байсан "Blue Lagoon" киноны тухай сонирхолтой баримтууд

Алслагдсан арал дээрх хайрын түүхийн тухай өгүүлэх шуугиан тарьсан эротик төрлийн "Цэнхэр нуур" (The Blue Lagoon) кинонд тоглохдоо Брүүк Шилдс дөнгөж 14 настай байжээ. Анх 1980 оны зун олны хүртээл болохдоо хүмүүсийг гайхшруулж байсан уг киног одоо ч үзсэн сонирхол татахаар. Бараг бүхэлдээ нүцгэн үзэгдлүүд өрнөх энэхүү алдарт киноны талаарх та бүхний мэдэхгүй баримтуудыг дэлгэе. 

Шуугиан тарьж байсан "Blue Lagoon" киноны тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Дэлхийн түүхийг эргүүлсэн ч олны танил болж чадаагүй 10 хүн

Нэр алдар гэдэг гайхалтай зүйл, хорвоог орхисон ч амьд мэт хүндлэгдэж, үеийн үед дуурсагдах боломжийг хүмүүнд олгодог. Харамсалтай нь хүссэн бүхэн нь алдар хүндийн эзэн болж чадахгүй. Хоёр хүн нэг зүйлийг ижил хийж, ижил амжилт гаргасан хэдий ч нэг нь дэлхий дахинд танил болж, харин нөгөө нь хэний ч мэдэхгүй энгийн нэгэн хэвээр үлдэх тохиолдол цөөнгүй гарчээ. Ингээд та бүхэнд гарамгай гавьяа байгуулсан ч нэр алдраа дуурсгаж чадаагүй эрхмүүдийг танилцуулж байна. 

Дэлхийн түүхийг эргүүлсэн ч олны танил болж чадаагүй 10 хүн Хадгалах

Диснейн кинонуудад нуугдсан сонирхолтой давхцалууд

Диснейн кинонуудыг хүн бүр үзэх дуртай гэвэл хилсдэхгүй байх. Тэгвэл та бүхний мэддэггүй нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэх гэж байна. Киноны уран бүтээлчид ямар нэг хүүхэлдэйн киноны дүрүүдээс өөр кинонд анзаарагдахгүй байдлаар оруулсан байдаг бөгөөд үүнийгээ "өндөг нуух" гэж нэрлэдэг байна. Хамгийн үнэнч шүтэн бишрэгчид ч тэдгээрийг төдийлөн олж харж чаддаггүй ажээ. Ингээд та бүхэнд зарим киноны баатрууд өөр кинонд хэрхэн гарсан байдгийг сонирхуулъя. 

Диснейн кинонуудад нуугдсан сонирхолтой давхцалууд Хадгалах

Японы бахархал "Бонсайн урлаг" гэж юу вэ?

Бонсай (Bonsai) мод гэдэг нь байгаль дээрх моддын жижигрүүлсэн хувилбар бөгөөд байгаль дээрх жинхэнэ хувилбараасаа илүү үзэсгэлэнтэй харагддаг. Иймд бонсай мод ургуулах нь өөрөө гоо зүйн өндөр мэдрэмжтэй хүний хобби гэгддэг. Түүнчлэн үүгээр Япончуудын амьд зүйлсэд хэрхэн хүндлэлтэй ханддаг, нандигнадаг болохыг харуулдаг бөгөөд дотоод ертөнцийн илэрхийлэл гэж үздэг. Бонсай мод тарих нь тухай хүнээс биеийн болон сэтгэлийн ихээхэн хүч хөдөлмөр шаарддаг.

Японы бахархал "Бонсайн урлаг" гэж юу вэ? Хадгалах

U-Point гэж юу вэ?

Сүүлийн үед гар утасны төлбөрөө төлөхөд, нэгж авахад, эсвэл дэлгүүрээс хүнс худалдаж авах үед, заримдаа кофе уухад хүртэл “Танд .. U-Point оноо нэмэгдлээ” гэсэн мессэж гар утсанд тань ирж байна уу? Та U-Point-ийн тухай хараахан мэдээгүй байгаа бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарал хандуулаарай. Бид танд Монголын анхны НЭГДСЭН ЛОЯАЛТИ хөтөлбөр болох U-Point-ийн талаар мэдээлэл хүргэе.

U-Point гэж юу вэ? Хадгалах
2019-10-07, 11:28

KING TOWER: 0% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ

King Tower apartment-аас өөрийн хүссэн орон сууцыг сонгон “0% хүүтэй зээл”-ээр авах төлбөрийн шинэ боломжийг санал болгож байна.

KING TOWER: 0% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ Хадгалах
2019-10-07, 08:58

Мексик гэрэл зурагчны "бяцхан дэлхий"

Феликс Эрнандес Родригес нь Мексикийн Канкун хотод төрж өссөн гэрэл зурагчин, график дизайнер, дижитал зураач мэргэжилтэй нэгэн юм. Тэрээр "Project Matatema" хэмээх уран бүтээлийн агентлагийн захирал,  Дрейфографийн фото студийн эзэн бөгөөд Ауди, Вольксваген, Никелодеон, Вилсон, Маттель болон бусад олон улсын нэрт брэндийн төслүүдийг боловсруулдаг. Ингээд Флексийн ер бусын, бүтээлч байдлыг шингээсэн гайхалтай бүтээлүүдийг танилцуулж байна. 

Мексик гэрэл зурагчны "бяцхан дэлхий" Хадгалах

Жинхэнэ эр хүн болгох 10 хэрцгий зан үйл

Эрэгтэй хүүхдийг эрийн цээнд хүргэх төрөл бүрийн заншил хүн төрөлхтний түүхэнд байсаар иржээ. Дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн гэсэн өвөрмөц заншил байдаг ч эцсийн зорилго нь тэднийг жинхэнэ эр хүн болгож төлөвшүүлэх байдаг. Энэ нь тэднийг эр зориг, хүч чадалтай болгохоос гадна тухайн овог аймагтаа чухал үүрэг гүйцэтгэх чадвартай гэдгийн илэрхийилэл болдог байна. Ингээд зарим овог аймгуудад одоо ч хэрэглэгддэг эр хүн болгох хачирхалтай зан үйлүүдтэй танилцацгаая. 
 

Жинхэнэ эр хүн болгох 10 хэрцгий зан үйл Хадгалах

Японы галт уул доторх хот

Өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байгалаараа алдартай Японы Аогашима арал нь Филиппиний тэнгист Токио хотоос 358 км зайд байрладаг ажээ. Энд эртнээс япон үндэстэн амьдарч байсан бөгөөд албан ёсоор 1781 оноос Японы мэдлийн арал болсон байна. Аогашима арал нь 8,75 км2 талбайтай бөгөөд хамгийн өндөр цэг нь ердөө 423 м ажээ. Үзэсгэлэнт арал дээр дэлхийн өнцөг булан бүрээс зуулчид хүрэлцэн ирэх бөгөөд аралын үндсэн оршин суугчид 2019 оны байдлаар 205 хүн байдаг ажээ.

Японы галт уул доторх хот Хадгалах