Хоол хүнс хүний биед хэр удаж байж шингэдэг вэ?

2019-10-08, 16:15
9,875

Жин хасах төдийгүй эрүүл, эрч хүчтэй байдлаа хадгалахад ч "хоол шингэх" үйл явц маш чухал нөлөө үзүүлдэг байна. Иймд та бүхэн хүнсэндээ ямар бүтээгдэхүүн сонгож хэрэглэхдээ анхаарахаас гадна тэдгээрийг хэзээ идвэл зохистой болохыг ч мэдэх хэрэгтэй юм. Ингээд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд ямар хугацаанд шингэдэг болохыг мэдэж авцгаая. 

Хоол хүнс хүний биед хэр удаж байж шингэдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хүний хоол боловсруулах систем цаг бүрд харилцан адилгүй ажиллагаатай байдаг. Үүнийг нарийн тодорхойлоход тухайн хүний эрүүл мэнд, бодисын солилцоо, нас, хүйс зэрэг олон зүйлээс шалтгаалах боловч, хэзээ ямар хүнс хэрэглэвэл зохистойг ерөнхийд нь мэдэж байх хэрэгтэй. Тухайлбал, үдийн хоолны үеэр хоол боловсруулах тогтолцоо хамгийн идэвхтэй ажилладаг тул энэ үеэр удаан шингэдэг хоол идэхэд тохиромжтой.  Харин өглөө оройдоо аль болох хурдан шингэдэг хүнс хэрэглэвэл, мэдээж өглөөний цайны дараагаар эрч хүч нэмэгдэж, оройн хоол идсэн ч шөнө ходоод амарч чадна.

Түргэн шингэдэг хоол хүнс

Хэрвээ хурдан шингэдэг хоол хүнс түлхүү хэрэглэдэг бол юм идсэний дараа удалгүй дахин өлсөж эхлэх ба  та ойр ойрхон хооллох хэрэгтэй болно. Энэ төрлийн хоол хүнс нь бие дэх глюкозын хэмжээг ихэсгэж, эрч хүчийг богино хугацаанд нэмэгдүүлдэг. Мэдээж хэрэг эрч хүч нэмэгдүүлдэг гэхээр сайхан сонсогдож болох ч, цусан дахь глюкозын хэмжээ хэт ихэсвэл, бие мах бодь үүнийг бүрэн шингээж чадахгүй, таргалалт үүсгэдэг байна. 

Түргэн шингэдэг хоол хүнс

Удаан шингэдэг хоол хүнс

Удаан шингэцтэй хоол хүнс нь цусан дахь сахарын хэмжээг илүү  тогтвортой байлгаж, энергийн тэнцвэрийг хадгалдаг. Гэхдээ цаг үргэлж удаан шингэдэг хүнс хэрэглээд байвал хүний хоол боловсруулах тогтолцоо байнгын ажиллагаанд орох бөгөөд энэ нь таны биеийг хүндрүүлж, эрч хүчийг бууруулна. 

Харин мэргэжилтнүүд удаан болон түргэн шингэцтэй хоолыг нэг дор хольж хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Энэ нь таны гэдэсний үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй гэнэ. 

Удаан шингэдэг хоол хүнс

1 Ус - Тэр даруйдаа нарийн гэдэс рүү ордог

Ус - Тэр даруйдаа нарийн гэдэс рүү ордог

2 Жимс, хүнсний ногоо - 15-20 минутад шингэдэг

Жимс, хүнсний ногоо - 15-20 минутад шингэдэг

3 Түүхий ногоо- 30-40 минутын дараа шингэнэ

Түүхий ногоо- 30-40 минутын дараа шингэнэ

4 Болгосон хүнсний ногоо - 40 минут

Болгосон хүнсний ногоо - 40 минут

5 Загас - 45-60 минут

Загас - 45-60 минут

6 Бүх төрлийн салад - 60 минут

Бүх төрлийн салад - 60 минут

7 Цардуул агуулсан хүнс - 1.5-2 цаг

Цардуул агуулсан хүнс - 1.5-2 цаг

8 Бүх төрлийн үр тариа, будаа - 2 цаг

Бүх төрлийн үр тариа, будаа - 2 цаг

9 Сүү, сүүн бүтээгдэхүүн - 2 цаг

Сүү, сүүн бүтээгдэхүүн - 2 цаг

10 Самар - 3 цаг

Самар - 3 цаг

11 Тахианы мах- 1.5-2 цаг

Тахианы мах- 1.5-2 цаг

12 Үхрийн мах - 3 цаг

Үхрийн мах - 3 цаг

13 Хонины мах - 4 цаг

Хонины мах - 4 цаг

14 Гахайн мах - 5 цаг

Гахайн мах - 5 цаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()