Онцлох мэдээ

Түүхэнд хамгийн удаан хугацаанд төр барьсан хаад

Хаан ширээнд сууж, тэрхүү хязгааргүй их эрх мэдэл, алдар нэр, үүрэг хариуцлагыг хүлээх хувь заяа хүссэн бүхэнд олдохгүй нь лавтай. Мөн он удаан жил эзэн хааны суудлаа тогтвортой хадгална гэдэг бас л амаргүй даваа, төрөхөөсөө л нийгмийн дээд зиндааг тэргүүлэх үүрэгтэй ирсэн тэдний хувьд атаат дайсан, хүндрэл бэрхшээл алхам тутамд тулгарах буй заа. Тиймдээ ч дэлхийн түүхэнд олон олон хаад бага залуудаа жам бусаар амиа алдсан байдаг. Харин энэ удаад хамгийн удаан жил төрийн эрхэнд сууж чадсан гарамгай удирдагчдыг танилцуулж байна. 

Түүхэнд хамгийн удаан хугацаанд төр барьсан хаад Хадгалах

Худалдааны байгууллагууд биднийг хэрхэн төөрөгдүүлдэг вэ?

Танин мэдэхүйн гажуудал гэдэг нь бидний бодол санаандаа гаргадаг алдаа юм. Энэ нь бодит байдал дээр байхгүй зүйлийг бий болгох бодол гэхэд болно. Энэхүү арга барилыг мэдсэнээр бид маркетингийн ажилчид, худалдаачдын бидэнд үзүүлдэг сэтгэл зүйн нөлөөллөөс өөрийгөө аварч чадна.

Худалдааны байгууллагууд биднийг хэрхэн төөрөгдүүлдэг вэ? Хадгалах

Эрчүүдийн төдийлөн "тоодоггүй" бүсгүйчүүдийн сул талууд

Гоо сайхандаа анхаарал хандуулах зөвхөн өөрийнхөө төлөө биш гэдэгтэй санал нэгдэж байгаа биз дээ бүсгүйчүүдээ? Эмэгтэй хүн бүр өөртөө төдийгүй, өөрийнхөө хайртай залууд сайхан харагдах нууцхан хүсэлтэй байдаг нь нууц биш. Гэхдээ үнэндээ эрчүүд таны санаа зовж буй бүх зүйл анхаарал хандуулдаг болов уу? Сэтгүүлчид үүнтэй холбоотой нэгэн судалгаа хийсэн бөгөөд эрчүүдийн төдийлөн анхаарал хандуулдаггүй зүйлсийн талаар сонирхоцгооё. Хариулт нь таныг гайхшруулна гэдэгт бид итгэлтэй байна.

Эрчүүдийн төдийлөн "тоодоггүй" бүсгүйчүүдийн сул талууд Хадгалах

Балетчдийн тайзны ар дахь амьдрал

Гэрэл зурагчин Мэри МакКартни (Mary Mccartney) Их Британийн хатан хааны театрийн балетчдийг зургаан сарын турш дагалджээ. Түүнийг арын тайзнаа төдийгүй хувцас солих өрөөнд орохыг зөвшөөрсөн бөгөөд гэрэл зурагчин маань бүр уран бүтээлчдийн гэрт очиж унтлагын өрөө, угаалгын өрөөний зургийг дарсан байна. Бид зөвхөн цагаан туту даашинз, тайзан дээгүүр халин дүүлэх хүн, хөнгөн, эрхэмсэг, уян налархай хөдөлгөөнийг л хардаг. Гэвч хүнд бэлтгэл, өвдөлт, ядаргаа зэрэг бусад олон зүйл тайзны ард үлддэг аж.

Балетчдийн тайзны ар дахь амьдрал Хадгалах

Биеийн сул талаа эвтэйхэн далдалсан хүмүүс

Ихэнх хүмүүс том мэнгэ, түлэгдэлт, сорви гэх мэт зүйлсээ нуухын тулд тухайн хэсгийг далдалсан хувцас өмсдөг. Тэгвэл тэдний зарим нь ухаалгаар тэдгээр хэсгээ шивээсээр хувирган бараг л урлагийн бүтээл болгодог аж. Ингээд та бүхэнд биеийн сул талаа эвтэйхэн далдалсан хүмүүсийн талаар хүргэж байна.

Биеийн сул талаа эвтэйхэн далдалсан хүмүүс Хадгалах

Шар айрган цунами Лондончуудыг сандаргасан нь...

Шар айргаар гол урсаж байна гэвэл хүн бүрийн магнай тэнийх нь гарцаагүй. Гэвч 1814 оны 10-р сарын 17-нд Лондонгийн Сент Жиллесийн сүмийн ойролцоо амьдарч байсан иргэдэд энэ нь тийм ч таатай байгаагүй байна. Тухайн үед орон нутгийн "Meux and Company Brewery" шар айрагны үйлдвэрийн 610 мянган литрийн багтаамжтай аварга торх дэлбэрч, ойр орчмын гудамжнууд гамшигт нэрвэгдсэн юм.

Шар айрган цунами Лондончуудыг сандаргасан нь... Хадгалах
2019-10-19, 10:37

Амьтны ертөнцийн хамгийн муу ээжүүд

Эхийн хайртай зүйрлэх зүйл энэ хорвоод үгүй. Хүн ч бай, амьтан ч бай ээж л болсон бол үр зулзаганыхаа төлөө бүхнийг хийх хүсэл төрж, түүнийг энэрэл хайраараа ундаалдаг нь байгалийн жам. Гэхдээ энэхүү байгалийн хууль бүх амьтдад үйлчилдэггүй ажээ. Зарим төрлийн амьтад төрхөөсөө л эхийн хайр гэдгийг мэдэрдэггүй бөгөөд тэд өлсөж үхэхгүйн тулд, эсвэл зэрлэг амьтнаас өөрийгөө аврахын тулд зулзагаа золиослох нь энгийн үзэгдэл. Ингээд амьтны ертөнц дахь хамгийн муу ээжүүдтэй танилцацгаая.

Амьтны ертөнцийн хамгийн муу ээжүүд Хадгалах

Гайхалтай баримтууд агуулсан гэрэл зургууд

Дэлхий ертөнц сонирхолтой зүйлсээр дүүрэн, тэдгээрийг харах боломж олдоно гэдэг жинхэнэ адал явдал биш гэж үү. Зарим энгийн боловч гайхалтай баримтууд бид бүхний ухамсрыг тэлж, юмсыг арай өөр өнцгөөс харахад тусалдаг. Ингээд цаанаа бяцхаан түүх өгүүлэх сонирхолтой 15 зургийг толилуулж байна. 

Гайхалтай баримтууд агуулсан гэрэл зургууд Хадгалах

Тахианы бөөрөнхий махтай шөл хийх жор

Баасан гараг бүр эзэгтэй нартаа зориулж гэрийн нөхцөлд хийж болох амтат хоолны жорыг бэлтгэн хүргэдэг билээ.  Харин энэ удаад хүн бүрийн амтархан иддэг түгээмэл хоол болох тахианы махтай шөл хийх аргыг хүргэж байна. Тахианы шөлийг хүн бүр хийж чадах ч, гэрийн эзэгтэй бүр өөр өөрийн гэсэн нууц жортой бий. Тэгвэл энэ удаа тахианы бөөрөнхий махтай шөл хийж сурцгаая. Дор хүргэх жор нь сайхан үнэртэй, шим тэжээлээр баялгаас гадна гайхалтай амттай шүү. 

Тахианы бөөрөнхий махтай шөл хийх жор Хадгалах
2019-10-18, 13:43

"Өнөөгийн Монголын үнэн төрх" - Гэрэл зурагчин Б.Инжинаашийн шилдэг бүтээлүүд

"Үг ойлгогдохооргүй болоход би зурагт анхаарлаа хандуулна, зураг ойлгогдохооргүй болоход би чимээгүй байхад анхаарлаа хандуулна" гэсэн үг бий. Зарим тохиолдолд хүний нийгмийн харилцааг үгэн дээр бус, нүдэнд үзэгдэх дүр зураг дээр тулгуурлах нь илүү оновчтой байдаг. Ингээд та бүхэнд "Гамма" агентлагийн гэрэл зурагчин Б.Инжинаашийн дуранд буусан, орчин цагийн Монголын дүр төрхийг харуулсан баримтат бүтээлүүдийг толилуулж байна.

"Өнөөгийн Монголын үнэн төрх" - Гэрэл зурагчин Б.Инжинаашийн шилдэг бүтээлүүд Хадгалах
2019-10-18, 13:28

Эдгээр өгүүлбэрийг танд байнга хэлдэг хүнд итгэх хэрэггүй!

Хэн нэгэнтэй маргалдах үед эхлээд та өөрийнхөө зөв гэдэгт итгэлтэй байсан ч эцэст нь эргэлзэх үе гарч байсан уу? Та  өөрийнхөө зөв гэдгийг ойлгуулахад хангалттай баримт, тэвчээр, ухаан дутсан гэж бодож байна уу? Үгүй дээ, Та зүгээр л хэн нэгний заль мэхэнд хууртсан байна. Хэрвээ хэн нэгэнтэй ярилцах, маргалдах үед танд дараах 4 өгүүлбэрийг хэлж байвал түүнээс болгоомжлоход илүүдэхгүй. 

Эдгээр өгүүлбэрийг танд байнга хэлдэг хүнд итгэх хэрэггүй! Хадгалах