Онцлох мэдээ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бага насны хүүхдүүдийн хийдэг хачин жигтэй үйлдлүүд юуг илэрхийлдэг вэ?

Заримдаа хүүхдүүд гартаа тааралдсан бүхнээ амандаа хийж, юу ч байсан амтархан идэхийг оролддог. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд хүүхдүүдийн эдгээр үйлдэл үнэхээр хачин санагддаг. Жишээлбэл бараг ихэнх хүүхдүүд унтахынхаа өмнө толгойгоо орондоо байн байн цохидог бөгөөд эцэг эхчүүд гайхаж, муу зүйл болох вий гэж санаа зовдог. Энэ мэтчилэн хүүхдүүд зарим үед хачирхалтай, ойлгомжгүй үйлдэл гаргадаг хэдий ч эдгээр нь бүгд ямар нэгэн шалтгаантай байдаг.

Бага насны хүүхдүүдийн хийдэг хачин жигтэй үйлдлүүд юуг илэрхийлдэг вэ? Хадгалах

"Скандинавын сувд" хэмээн хүндлэгдсэн бүсгүйн түүх

Хэдийгээр энэхүү скандинав бүсгүйн нэрийг та мэдэхгүй байх магадлалтай ч түүний гадаад төрхөөс үзэсгэлэнт бүсгүй Ума Турманыг олж харах болов уу. Нена фон Шлебрюгге нь 1960-аад оны үеийн алдартай моделиудын нэг байсан бөгөөд түүнийг зураг "Vogue" болон "Harper’s Bazaar" сэтгүүлийг хэд хэдэн удаа чимэглэж байжээ.

"Скандинавын сувд" хэмээн хүндлэгдсэн бүсгүйн түүх Хадгалах

Тэмүүлэл бэлэглэх 3х3 сагсан бөмбөгийн шинэ талбайнууд

Дэлхийн спорт болсон сагсан бөмбөгийн спортод амжилт гаргах цаг Монголын ирээдүй болсон хүүхэд залууст ойрхон харагдаж байгаа билээ. Энэ спортоор хичээллэж буй  залуусын хүсэл мөрөөдлийн нэг хэсэг нь дэлхийд эх орныхоо нэрийг мандуулах биз ээ. Олон улсын хэмжээнд ч монгол залуусын төлөөллийг 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн шилдэг 60 тамирчны тоонд оруулаад буй.

Тэмүүлэл бэлэглэх 3х3 сагсан бөмбөгийн шинэ талбайнууд Хадгалах

Хачирхалтай шалтгаанаар зарим улсад хориглогдсон 6 кино

Бидний үзэх дуртай холливудын шилдэг кинонуудыг зарим улсад тодорхой шалтгааны улмаас гаргахыг хориглодог. Дөнгөж нээлтээ хийж дэлхий нийтийг байлдан дагуулж буй шинэхэн киног үзэж чадахгүй байна гэдэг харамсалтай хэдий ч энэ нь тухайн улсын шашин соёл, үнэт зүйлд харшилбал улсын эрх баригчдаас гадна үзэгчид ч өөрсдөө үзэхээс татгалздаг аж. Ингээд хачирхалтай шалтгаанаар олон оронд гаргахыг хориглосон алдартай 6 киног танилцуулъя. 

Хачирхалтай шалтгаанаар зарим улсад хориглогдсон 6 кино Хадгалах

Тайландыг зорих татгалзахын аргагүй 5 шалтгаан

Зун бол аялж зугаалахад хамгийн тохиромжтой улирал юм. Хэрвээ та бага зардлаар хамгийн сонирхолтой аялал хийхийг хүсэж байвал бид танд Тайланд улсыг санал болгож байна. Тайландын нийслэл Бангкок нь дэлхийн хотуудын жишиг статуст аль хэдийн хүрсэн бөгөөд энэ улсад жимс, хүнсний ногоо хангалттай ургадаг гээд таны нүдийг хужирлах олон гайхалтай зүйл бий гэдгээрээ онцлогтой билээ. Ингээд Тайланд улсыг зорих 5 супер шалтгаантай танилцацгаая. 

Тайландыг зорих татгалзахын аргагүй 5 шалтгаан Хадгалах
2022-07-22, 09:26

Америк бүсгүйн нууцлаг Антарктид тив рүү хийсэн аяллын тэмдэглэл

Зарим хүмүүс халуун нартай наран шарлагын газар амрахыг мөрөөддөг. Харин гэрэл зурагчин Карен Жакот тэднээс тэс ондоо зүйл мөрөөдсөөр иржээ. Тэрбээр дэлхийн хамгийн алслагдсан тив буюу Антарктидад зочлохыг үргэлж хүсдэг байсан гэнэ. Эцэст нь Карен мөсөн тивийн эрэг дээр хүрч чадсан бөгөөд тэнд түүхийн дурсгалт газруудаар зочилж, оцон шувуунуудтай тоглон байгалийн сайхныг биширсэн байна. 

Америк бүсгүйн нууцлаг Антарктид тив рүү хийсэн аяллын тэмдэглэл Хадгалах
2022-07-21, 17:10

Илүү шинэлэг, илүү ухаалаг TCL 30 series

Мэдээлийн технологийн хөгжил нь хүн төрөлхтний соёлыг загварчилж, ирээдүйг тодорхойлсоор байна. Гагцхүү хүмүүсийн дижитал амьдралын хэв маяг, түүний хэрэгцээг хангаж чадахуйц чанар, үзүүлэлттэй байх нь чухал. Харин энэхүү хэрэглээнд бүрэн дүүрэн нийцэж чадах ухаалаг гар утас бол TCL 30 series юм.

Илүү шинэлэг, илүү ухаалаг TCL 30 series Хадгалах

Хүн амьсгал хураах үед тархин дотор юу болдог вэ?

Үхэл, амьдралын зааг дээр байсан хүмүүс ихэнхдээ нэг л зүйлийг ярьдаг. Тэд харанхуй хонгилын үзүүрт гэрэлтэж буй тод гэрэл рүү явдаг бөгөөд эцэст нь амар амгалан тайвшралыг мэдэрч, сайхан дуу сонсож, тал талаас нь зөөлөн гэрэл тусдаг гэж ярьдаг. Ихэнхдээ тэд биеэсээ гарч өөрийгөө хөндлөнгөөс хардаг байна. Үхэл амьдралын зааг дээр байсан хүмүүс нас барсны дараах амьдрал байдаг гэдэгт бат итгэлтэй болдог аж. Харин мэдрэл судлаачдын үзэж байгаагаар энэ бүх нөлөөлөл нь нас барж буй хүний тархины үйл ажиллагаа гэжээ.

Хүн амьсгал хураах үед тархин дотор юу болдог вэ? Хадгалах

Цоо шинэ машиныг 11 жилийн турш зогсоол дээр орхивол юу болох вэ?

Москва хот дахь энгийн нэгэн зогсоол дээрх "Toyota Corolla" хүмүүсийн анхаарлыг ихээр татсан юм. Учир нь уг машин шив шинээрээ нэг газраа бараг 10 жил зогсжээ.

Цоо шинэ машиныг 11 жилийн турш зогсоол дээр орхивол юу болох вэ? Хадгалах

Автомат жолоодлоготой машин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ?

Саяхан Питтсбургийн их сургуулийн судалгааны баг автомат жолоодлоготой машин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлэх талаар судалгаа хийж эхэлсэн ажээ. Гэхдээ судалгааны үр дүнг хүлээх шаардлагагүйгээр хар ухаанаар бодоод үзэхэд маш эерэг, ашигтай үр нөлөө үзүүлэх нь ойлгомжтой биз.

Автомат жолоодлоготой машин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ? Хадгалах