Сувдны талаарх сонирхолтой баримт

2012-09-26, 23:00
27,493
Арабын Нэгдсэн Эмират улсын иргэд нефтийг олж илрүүлэхээс өмнө Перс болон Оманы далайн тохойгоос сувд олсон байна.Анхандаа Арабын арлын иргэд сувд гаргаж авахын тулд энэхүү далай руу шумбаж ордог байсан бол сүүлдээ Япончуудын туршлага арга барилаас суралцаж хиймэл аргаар сувдыг үржүүлдэг болсон байна. Тэд сувдны гадна хясаанд сувд шиг үрлэн жижигхэн бөмбөлөг хийдэг гэнэ. Энэхүү мэдээллээр та бүхэн сувд барих, түүнийг үржүүлэх арга зам болон Рас-эль-Хайм музейн сувдны цуглуулга, сувдны зөөлөн эдийг хэрхэн гаргаж авдаг талаар харах болно. Хамгийн гол нь жинхэнэ сувдыг, хуурамч сувдаас хэрхэн ялгахыг мэдэж авна.
Сувдны талаарх сонирхолтой баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Рас-эль-Хайм нь Арабын Нэгдсэн Эмират улсын нэг бөгөөд өмнөд зүг рүү оршдог учраас бусад Арабын улсыг бодоход агаарын температур нь арай бага байдаг байна. 9-р сард ихэнхидээ 37-40 градус дулаантай байдаг боловч жуулчдын улирал ихэвчлэн 10 сард эхэлдэг аж. Учир нь энэ үед агаарын температур 30 градус болж буудаг байна. Аялалын зохион байгуулагчид энэ оны 3 сард нээгдсэн сувдны музейг жуулчдад харуулсан байна. Энэхүү музей нь Персийн тохойн хажууд байрладаг бөгөөд нутгийн иргэд үүнийг Арабын тохой гэж нэрлэдэг гэнэ. Учир нь тэд Ираны перс иргэдтэй таарамж муутай байдаг байна.



2. Музейн ханыг хясааны дунгаар чимэглэсэн байна.



3. Бяцхан хясаанууд тийм ч сайхан харагддаггүй бололтой. Сувдыг хиймэл аргаар гаргаж авахаас өмнө нутгийн иргэд далайн гүнд орж бяцхан хясаануудыг түүж шүлжмэл торхонд хийдэг байсан гэнэ. Энэхүү ажил нь тийм ч хялбар ажил биш аж. Далайн амьтдаас хамгаалахын тулд зориулалтын бээлий, хувцас өмсөж шумбадаг байна. Өөрсдийн арьсаа хамгаалахын тулд шумбагчид тусгай тос түрхдэг байсан боловч чих болон нүд нь онгорхой байдаг учраас шумбагчдад хараагүй болох, дүлий болох аюул тулгардаг байна. Осолтой ажил учраас тэдний ажлыг маш өндрөөр үнэлдэг байжээ. Давстай далайн сувд одоо ч гэсэн маш өндөр үнэтэй байгаа. Учир нь цэвэр усны сувд болон хиймэл аргаар гаргаж авсан сувднаас илүү ажиллагаа шаардагдах бөгөөд илүү гялалзсан өнгөтэй байдаг байна. Одоогийн зах зээлд давстай далайн сувд ердөө л 5%-ийг эзэлдэг.



4. Зурган дээр Арабын шумбагчдын хамгаалалтын хувцас байна. Энэ хувцсын өмссөнөөр далайн шавжны хазалтаас биеэ хамгаалдаг байсан байна.



5. Сувдыг хэмжих жин, эрдэнэс хадгалах сав болон сувдыг ангилах талаар заасан ном. Сувдыг хиймэл аргаар боловсруулж эхэлснээс хойш түүний үнэ буусан боловч онцлогоосоо хамаарч хэдэн доллараас хэдэн зуун доллар хүртэл өртөгтэй байдаг. Сувдыг анилахдаа өнгө, гөлгөр байдал, гялалзсан байдал мөн бусад сувдтай зохицсон байдал зэргээр нь ялгаж ангилдаг байна.



6. Музейн шатны хажууд өөд өөдөөсөө харсан хоёр шумбагчийг байрлуулсан байна.



7. Эмиратын Рас-эль-Хаймд сувдыг Японы технологийн дагуу хиймэл аргаар гаргаж авдаг болжээ. Энэхүү сувдыг “акойа” гэдэг бөгөөд гялалзсан байдлаараа дэлхийд нэлээд үнд хүрдэг байна.



8. Байгалийн цэвэр сувдны дотор бага зэргийн нян байдаг байна. Өөрийгөө энэхүү нянгаас аврахыг оролдсон дун биеэсээ сувдан шингэн гаргадаг бөгөөд энэхүү шингэн нь нянг бүрхэж, түүнийг аюулгүй болгодог аж. Хэрвээ дун энэхүү нянг аюулгүй болгож чадсан бол жил бүр сувдан давхарга нэмэгддэг байна. Хамгийн том сувдыг 1930 онд Японы арлаас олсон бөгөөд 6 кг жинтэй сувд байсан юм. Ийнхүү байгалийн сувд өсдөг бөгөөд дэлхийд 2%-ийн цэвэр сувд байгаа аж.



9. Орчин үеийн сувдны зах зээлийн ихэнхи хувийг хиймэл аргаар боловсруулж авсан сувд эзэлдэг байна. Сувд хийгчид энэхүү жорны тусламжтайгаар олон тооны сувдыг боловсруулж гаргадаг байна.



10. Одоо хиймэл сувд хэрхэн гаргаж авдаг талаар танилцуулъя. Ширээн дээр байгаа энэхүү багаж хэрэгслүүдийг хясаан дотроос зөөлөн эдийг нь гаргаж авахад ашигладаг байна. Хясаан доторхи зөөлөн эд нь амьд биет учраас амьдрахын тулд тэмцэх нь мэдээж. Тиймээс багажнууд цэвэр, ариутгагдсан байх ёстой.



11. Зөөлөн эдийг гаргаж авсны дараа хясааг модон хавтан дээр байрлуулдаг бөгөөд хясаа дотор хийх сувд шиг үрлэн бөмбөлөгийг бэлддэг байна. Рас-аль-Хаймад Миссисипи голд үржсэн хясааны зөөлөн эдээр хийсэн бөмбөлөгийг ихэвчлэн ашигладаг гэнэ.



12. Хясааг түүний дотор хийсэн гадны биеттэй илүү сайн зохилдуулахын тулд дотор нь хийсэн бөмбөлөгтэй адил зөөлөн эдийг ашигладаг байна. Түүнийг нарийхан зураас хэлбэртэй зүснэ.



13. Харин дараа нь олон жижиг хэсэг болгож хуваах бөгөөд бөмбөлөг дээр байрлуулснаар энэ нь шинэ сувд үүсэх үйл яюцыг хурдасгаж өгдөг байна.



14. Бэлэн болсон бага зэргийн нээлттэй хясааг зориулалтын багажинд байрлуулна.



15. Хясааны нэгээхэн хэсгийг хүнсний будгаар шүрших бөгөөд энэ нь боловсруулалтанд орсон хясааг бусад хясаанаас ялгаж байгаа шинж тэмдэг юм. Үүний дараа хясаан дотор зөөлөн эдээр хийсэн бөмбөлөгийг байрлуулдаг байна. Мэргэжлийн чадварлаг хүн бол өдөрт 450 хясааг боловсруулж чаддаг бөгөөд нэг хясааг боловсруулахад 15 секунд л зарцуулдаг аж.



16. Энэ музей дотор байрлах бас нэгэн гайхалтай бүтээлийн нэг юм. Хясаан дээр Буддын гэгээнтнүүдийн дүрийг сийлбэрлэн бүтээжээ. Үнэндээ ард түмэн олон зуун жилийн өмнө сувдыг хиймэл аргаар боловсруулж ирсэн боловч Япончууд анх худалдааны зах зээлд гаргасан байна. Дундад зууны үед Хятадад хясааны хальсан дээр янз бүрийн жижиг амьтад болон Буддын гэгээнтнүүдийн дүрийг сийлбэрлэж ирсэн байна. Энэ нь зөвхөн чамин, сайхан бүтээлтэй болох бус мөн их олз өгсөнд бурханд талархлаа илэрхийлж буй нэг арга байв.



17. Хэдийгээр хиймэл сувд гаргаж авах үйл ажиллагаа бүр олон жилийн өмнөөс эхэлсэн боловч чанартай сувдан эдлэл нь одоог хүртэл маш өндөр үнэтэй хэвээр байгаа аж. Учир нь чанартай сувдыг гаргаж авахад маш хэцүү. Мөн өнгө, хэлбэр хэмжээ, гөлгөр байдал гэх мэт гадаад үзэмжээрээ адил сувднуудыг олоход бэрх байдаг. Одоо их хэмжээний хиймэл сувд гаргаж байгаа нь магадгүй сувдыг хамгаалж үлдэж чадсан хэрэг ч байж болох юм. Хэрвээ эртний үеүүд шиг сувднуудыг далайгаас гараж авсан бол магадгүй дэлхий дээр одоо сувд цөөхөн тооны байх байсан болов уу.



18. Персийн далайн тохойн хэсгээр завьтай хэсэг зугаалсан нь. Энэхүү завь эртний сувдны хайгуулчдын завь биш бололтой.



19. Тэдний завийг “яла” гэдэг байсан бөгөөд нэг иймэрхүү завь байсан байна. Тэд энэхүү завинд хоол хүнс, уух зүйлээ ачиж хэд хоногийн турш сувд хайх эрэлд гардаг байсан аж.
 Хясаан дотор бяцхан бөмбөлөгүүдийг байрлуулсны дараа тэдгээрийг далайн эрэгтэй ойролцоо газар зориулалтын торонд хийж өлгөдөг байна.  Сард хэд хэдэн удаа эдгээр хясаануудыг нян болон гадны бохирдлоос арчиж цэвэрлэдэг бөгөөд мөн усны давсны хэмжээ зэргийг шалгаж үздэг байна. Хэдийгээр ийм их анхаарал тавьж байгаа ч хясааны нэлээд хэсэг нь эхний сард үхдэг бөгөөд зарим нь бөмбөлөгийг хүлээн авч чаддаггүй аж. Үлдсэн хясаанууд сард бага багаар сувд ялгаруулдаг байна. Нийт боловсруулсан хясааны дөнгөж гуравны нэг нь л үлдэж сувд ялгаруулж чаддаг гэнэ. 10-12 мм-ийн сувдыг гаргаж авахын тулд 3-4 жил шаардлагатай байдаг.



20. Сүүлийн үеийн сувдны фермүүдэд хясааг гэмтээхгүйн тулд рентгенээр харж сувдны хэмжээг мэддэг болсон байна.



21. Нээсэн хясааны дотор талын харагдах байдал. Энэхүү сувдыг  RAK Pearls хэмээх сувдны фермд Японы технологоор боловсруулсан байна.  Хэлбэр хэмжээгээрээ гоёлын зүйлд ашиглах боломжгүй сувдаар эмнэлгийн эсвэл сансрын ямар нэгэн хэрэгсэл, хиймэл сувд гаргаж авахад хэрэглэдэг байна.



22. Ихэнх хүмүүс өсгөж үржүүлсэн сувдыг хиймэл сувдтай андуурах тохиолдол бий. Хиймэл сувд нь хясаан дотор үржүүлж буй сувдтай ямар ч холбогдолгүй.  Одоо хиймэл сувд хийх маш олон арга бий. Шил, хуванцар болон хясааг хэлбэрт оруулан янзлах гэх мэт. Үүнийг хийхийн тулд гипсэн бөмбөлөг ашигладаг бөгөөд гадуур нь сувд мэт бүрдэг байна.  Ийм сувдыг жинхэнэ сувднаас ялгахад их хэцүү. Сувдыг зүсэхгүйгээр хуурамч сувд болон жинхэнэ сувдыг зөвхөн мэргэжлийн хүн зориулалтын төхөөрөмж ашиглан мэдэж чадна. Тэгвэл энгийн бидэнд хуурамч сувдыг жинхэнэ сувднаас ялгах хэд хэдэн зөвөлгөө байдаг байна. Үүнд: Хуурамч сувдны хэлбэр бүгд нэгэн жигд, ямар ч өө сэвгүй байдаг. Жинхэнэ сувдыг бага зэрэг шүдээрээ үрэхэд чархирсан, тэгш бус гадаргуутай байх болно. Харин будсан сувдыг ялгахад хамгийн амархан. Сувдыг тогтоосон нүхээр харахад шил эсвэл хуванцар нь шууд мэдэгдэх болно.

Гэвч жинхэнэ хэрнээ чанар муутай сувд байх тохиолдол байдаг байна. Ийм тохиолдолд сувдны өнгийг сэргээхийн тулд бага зэрэг буддаг байна. Будсан сувдыг томруулдаг шилний тусламжтайгаар харж болно. Ихэнхидээ будсан сувдны гадаргуу дээрх будаг нь тэгш бус, толбо мэт байдаг.



23. Хясаан дотор өсгөн үржүүлсэн сувдыг зүссэний дараа ямар харагдахыг үзүүлье.

Зүүн талд-таитяны сувд, түүний сувдны зузаан ердөө л 0,4 мм. Баруун талд- японы сувд, түүний сувдны зузаан нь мөн 0,4 мм. Харин төвд нь Рас-аль-Хаймын сувдны зузаан нь 0,4-2мм хүрдэг байна.



23. Арабын сувд өөрийн чанараар дэлхийд алдартай. Сувдны бизнесийн үйл ажиллагаанд хүмүүс нэлээд хөрөнгө оруулалт хийж байгаа билээ.

Эмиратад ирсэн жуулчин өөрийгөө жинхэнэ сувдны ангууч мэтээр төсөөлж болох нь. Учир нь жуулчдад зориулсан тусгай хөтөлбөр байдаг бөгөөд энэхүү хөтөлбөр нь 330 долларын үнэтэй юм байна. Хэрвээ өөрийн биеэр ангууч болохоос айж байвал зүгээр л арлын ойролцоо байрладаг дэлгүүр болон музейгээр орж гайхалтай сувднуудыг харж болох юм.



24. Бас нэгэн сонирхолтой зүйл нь сувднууд удаан амьдарч чаддаггүй байна. Энэхүү чулуу маш их анхаарал шаардсан нэлээд эмзэг чулуу юм. Зүүхгүй байгаа сувд үхдэг байна. Хэдийгээр зүүгээд маш сайн арчилсан ч 150-200 жил л байдаг.  Хамгийн хуучин сувд бол лийр хэлбэртэй “Перегрина” сувд бөгөөд үүнийг 16-р зууны үед олсон байна.



25. Эцэст нь сувдаар хийсэн зарим нэгэн гайхалтай гоёл чимэглэлийн зүйлсийн гэрэл зургийг харуулъя.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()