Кардашьяныхны удмын тєлєєлєгч, реалити-шоуны од Ким Кардашьян дизайнер Алексис Биттарын санааг хулгайлсан хэргээр буруутгагдаж байна. Энэ бол Кимийн эхний «зээлсэн» санаа ч биш гэнэ. Тэрбээр Виктория Бекхэм, Леди Гага-гийн гээд олон хvний санааг «хулгайлсан»-ыг та бvхэн энэ нийтлэлээс унших болно. Тэрээр холливудын хамгийн сайн стилтэй бvсгvй гэдэгт эргэлзэж байна шvv. Ямартай ч та бvхэн энэ мэдээллийг уншаад санаа бодлоо бичээрэй.
Хадгалах
Дэлхийн улс орнуудын удирдагчид хэрхэн хувцасладаг тухай та бvхэндээ сонирхолтой мэдээллийг хvргэхээр бэлтгэлээ. Энд АНУ-ын ерєнхийлєгч Обама, Английн ерєнхий сайд Дэвид Камерон, францийн ерєнхийлєгч Саркози, италийн ерєнхий сайд Сильвио Берлускони, манай хойд хєршийн удирдагч Медведев, тун удахгvй манай улсад тєрийн айлчлал хийх гэж буй германы канслер Ангела Меркель нарын албан ёсны хувцаслалтын талаарх сонирхолтой баримтууд байгаа.
Хадгалах
Таны харж байгаа энэ эмэгтэй 1931 онд Нью-Йорк хотод мэндэлжээ. Єєрєєр хэлбэл тэрээр 2011 онд буюу энэ жил яг 80 настай гэсэн vг. Ганц бие ээжийнхээ асрамжинд, ядуу тарчиг амьдрал дунд єсч торнижээ. Дайны vеийн он жилvvдэд бидний хувьд баян чинээлэгт тооцогдох АНУ ч гэсэн амьдрахад хэцvv газар байж. Эх нь охиноо тэжээж чадахгvйдээ хvрэхдээ тvvнийгээ асрамжийн газарт хэдэн долоо хоногоор, бvр хэдэн сараар ч гэсэн єгдєг байж. Ичимхий, даруухан болж хvмvvжсэн охин єсч том болоод, балетчин болохыг мєрєєддєг байсан боловч vе мєч нь євддєг байсан болохоор мєрєєдлєє орхихоос єєр аргагvй болсон байна. Ингээд бvгдээрээ vргэлжлэл дээр дарж, дэлхий дээрхи хамгийн vзэсгэлэнтэй “эмээгийн” тvvхтэй танилцацгаая. Тvvнийг эмээ гэж нэрлэхэд дэндvv vзэсгэлэнтэй ажээ.
Хадгалах
Зун хэдий улиран одож, хуртай єдрvvдийн єнгєлєг дурсамжуудыг vлдээн одож байгаа хэдий ч хvн бид бодож санаснаа бий болгодог сэтгэлийн амьтан гэдэг утгаараа, яагаад зуны єдрvvдийг сэтгэл дотроо байнга амилуулж болохгvй гэж. Тиймээс одоо хэрэглэгч таны мэлмийд Майами-гийн наран шарлагын газрын загварын долоо хоногийн vйл ажиллагаан дээрээс хийсэн сонирхолтой фото сурвалжлагыг хvргэхээр бэлтгэлээ. Энэхvv арга хэмжээ нь єнгєрсєн 7-р сард Майами арал дээр болж єнгєрсєн байна. Mercedes-Benz Fashion Week Swim 2012 хэмээх энэхvv арга хэмжээний vеэр Cia Maritima, Luli Fama, Red Carter, Beach Bunny Swimwear, Poko Pano, White Sands, Diesel, A. Che, Crystal Jin, Aqua Di Lara, Perfect Tan Bikini, Nicolita, Aguaciara, Caffe Swimwear, Dolores Cortes болон бусад олон брэндvvд оролцжээ. Ингээд энэ зуны хамгийн тансаг загварын шоугаар зочилцгооё.
Хадгалах
Николь Константиногийн шинэ цуглуулгыг яагаад “хvний арьсан” гэж нэрлэснийг та эхний зургийг харсан даруйдаа л ойлгох байх. Юуны ємнє ихэнхи уран бvтээлчдийн онгодын ундрага нь ямагт хvнээс, тvvний оршихуй болон бие эрхтэн, гадаад тєрхнєєс vvсдэг гэдгийг та мэдэж байгаа биз ээ. Хэдийгээр зуу зуун жилийн туршид гоо сайхны хэмжvvр єєрчлєгдсєєр ирсэн боловч, хэдэн жилийн давтамжтайгаар ахин давтагдаж, єнгєрснєєсєє эргэн санаа авсаар ирсэн билээ. Жишээ нь 21-р зуунд бид хєл тавьчихаад байгаа хирнээ дундад зууны vеийн эмэгтэйчvvдийнх шиг бие эргээд моданд орох хандлагатай болоод байгаа шvv дээ. Ийм л учраас цаг цагийн дизайнерууд ямагт шинийг ирэлхийлж, хуучнаа байнга л давтаж, загварын ертєнцийг “мартагдсан хуучин зvйлийг шинэ болгодог хуулбарлагч урлаг” гэсэн “муу” нэртэй болгохгvйн тулд чадах чинээгээр хичээсээр ирсэн билээ. Сvvлийн vеийн дизайнерууд загвар ємсєгчдийг аль болох энгийн байлгахыг хичээх болсон тєдийгvй тэднийг биен дээрээсээ ахин бие давхарлаж ємсєхийг шаардах болжээ. Ямартай ч бvгдээрээ Николь Константино (Nicola Constantino)-гийн хамгийн энгийн хvнийг хvртэл баргийн юмаар гайхшруулна гэдэг хэцvv болсон єнєє цагт хэн хvнийг нилээн томоохон цочролд оруулахуйц, шинэ цуглуулгатай танилцацгаая. Хvний арьсаар хийсэн юм шиг харагдах тvvний бvтээлvvд таныг яахын аргагvй эвгvйцvvлж, хvчтэй нєлєєлєх болно.
Хадгалах
Та бvхний одоо vзэх энэ фото нийтлэлд онгоцны vйлчлэгчдийн дvрэмт хувцас жилээс жилд хэрхэн єєрчлєгдєж ирснийг зураг болон тайлбараар харуулах болно. Энд байгаа зургуудын ихэнх нь Вашингтон мужийн Сиэтл хотод нээгдсэн нисэх хvчний музейн “Онгоцон дахь Мода” vзэсгэлэнд тавигдсан 1930-аад оноос эдvгээ хvртлэх онгоцны vйлчлэгчдийн дvрэмт хувцасны загварууд багтсан байгаа. За ингээд охид бvсгvйчvvдийн мєрєєдєл болсон онгоцны vйлчлэгч буюу стюардессууд ямар хувцасаар гангарч байсан тухай фото баримттай танилцацгаая. Цаанаа л нэг гоё, єєр харагдаж байна. Аргагvй биз дээ эд чинь тэнгэрийн бvсгvйчvvд шvv дээ.
Хадгалах
Єнгєрсєн Ням гарагт Британий нийслэл Лондон хотдноо алдарт Леди Гага-гийн хамгийн хайртай дизайнер болон. 24 настай Чарли Ле Минду –гийн ер бусын загварын шоу болжээ. Тvvний энэхvv vзvvлбэр нь барагийн загварын vйл ажиллагааны тайзнаас олж хардаггvй задгай моделиуд болон дээд зэргийн гаж загваруудаас олны нvдийг орой дээр нь гаргасан байна. Хэрэв та ажил дээрээ байгаа бол эргэн тойрныхноосоо нууж vзэхийг зєвлєж байна. Учир нь энд хэт задгай зураг олон байгаа шvv.
Хадгалах
Кино ертєнцийн хамгийн сэтгэл догдлуулсан мєч болох алдарт Оскарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ тун удахгvй буюу 2 сарын 27-нд болох гэж байгаа билээ. Энэ жил бидний хайртай одууд, тэр дундаа эмэгтэйчvvд нь ямар гоёлоор тvмний нvдийг хужирлаж, олны гайхшралыг тєрvvлэх бол гэдэг л хамгийн сонин байна. Ингээд кино урлагийн жинхэнэ шилдгvvдийг шалгаруулдаг хамгийн алдартай кино наадмын босгон дээр, уншигч танд, энэхvv арга хэмжээнд хамгийн ер бусын гоёлтойгоор оролцож байсан vе vеийн алдартнуудын фото цуглуулгыг хvргэж байна.
Хадгалах
Гэрэл зурагчин Филлип Возажер нь Швейцарийн 18 настай топ модель Жулия Санер –тай бvхэл єдрийн турш хамт байж, єдрийн турш хийсэн бvхнийх нь зургийг дарж, тайлбар бичжээ. Жулии Санер нь Парисын загварын долоо хоногт оролцдог юм байна. Гэрэл зурагчинг дагуулан, амьдралын нэг єдрєє сурвалжлуулахдаа тэрээр Ливаны загвар зохион бvтээгч Элли Саабын шоунд оролцож байсан юм. Энэхvv нийтлэлд багтсан дvр зургуудыг агуулах єдєр нь Лхагва гараг байжээ. Ингээд бvгдээрээ 18-хан настай хэдий ч Топ Моделийн зиндаанд хvрсэн нэгэн Швейцар охины нэг єдєртэй танилцацгаая.
Хадгалах
Дэлхий дахины хувцас загварын ойрын ирээдvйн чиг хандлагыг тодорхойлоод, олон хvнийг байлдан дагуулаад байдаг "МОДА" гээч гайхалыг нуруулаг гуалиг модель, чадварлаг дизайнер, єнгєлєг хувцаснууд эргэлдсэн гял цал шоугvйгээр тєсєєлєхийн арга vнэхээр байхгvй. Загварын ертєнц тэр чигээрээ тэнгэрээс унаж, цэцэгнээс ургасан мэт байнга л хамгийн ихэмсэг, бас гоёмсог байдаг нь бичигдээгvй хууль гэлтэй. Ямартай ч одоо бvгдээрээ дагаж намираад байдаг МОДА гэгч зvйлийнхээ хамгийн чухал vйл явдал нь болох загварын шоуг ер нь ямар дэс дараалалтайгаар, ямар журмын дагуу зохион байгуулдагтай маш дэлгэрэнгvй танилцацгаая. Эндээс харахад: vнэхээр чадна гээд зvтгэвэл давахгvй даваа гэж vгvй хирнээ, хийгээд vзэхлээр хэцvvгvй зам мєр гэж vгvй хорвоо юм даа гэж санагдсаныг нуух юун. Тайзан дээр арван тавхан минутын хугацаанд хэдхэн хувцас танилцуулахын тулд хичнээн хvний, ямар их хvч хєдєлмєр зарцуулагддагийг хараач ээ.
Хадгалах
Орчин vеийн Токио хотын гудмаар алхахад vлгэрийн баатрууд амилчихаа юу, хэт фантазтай хvvхэлдэйн киноны дvрvvд дэлгэцнээсээ гараад ирчихээ юу, эсвэл єчигдєрхєн галзуугийн эмнэлгээс оргосон солиотой хvмvvс яваа юмуу гэмээр гаж гаж хувцасласан залуустай vе vе таарах болно. Япончуудыг дээд зэргийн содон, гаж философтой хvмvvс гэдгийг нь бид амьдралын алхам бvрээс олж хардаг. Хувцаслалтын хувьд бvvр ч сонин. Магадгvй нар мандах агшныг хамгийн тvрvvнд олж хардаг орчлонгийн нэгэн жижигхэн боловч хvчирхэг арлын эзэд болохоороо тэдний гоо сайхны мэдрэмж нь бусдаас єєр байдаг байх. Гэхдээ л наранд цохиулж, толгой нь эргэсэн хvн хvртэл доорх шиг хувцасласан нєхдийг сайхан гэж харах уу? Уншигч танд эдгээр залуусын хэн нэгнийх нь хувцаслалт таалагдаж байна уу. Сэтгэл татаж, хайр булаам дvр тєрх ганцыг ч болов олж харж байна уу? Ямартай ч юу сайхан дур сайхан гэдэг шvv дээ. Хийдгээ хийсэн хvмvvсийн vр хvvхэд нь хєлєєрєє толгой хийнэ vv, толгойгоороо хєл хийнэ vv, бидэнд ямар хамаа байх вэ. Хар гэж нvд заяасан хойно, Токио маягйийн хувцаслалтын гажиг сониныг гайхацгаая.
Хадгалах
Єнгєрєгч долоо хоногт Францын Сен-Троп хотноо зуун дамнасан тvvхтэй алдарт Chanel брэндийн 2010-2011 оны хавар болон зуны загварын чиг хандлагыг тодорхойлсон “наран шарлагын газрын” хувцаслатын "Chanel Cruise Collection" шоу єнгє будаг, дуу дуулиантай болж єндєрлєжээ. Chanel-ын загварын ордны гvйцэтгэх захирал Карл Лагерфельд (Karl Lagerfeld) нь загварын ертєнцийг донсолгосон энэ удаагийн шоу тоглолтынхоо “тайзаар” Сен-Тропе (Saint-Tropez) хотын хєл хєдєлгєєн ихтэй гудамжийг сонгосон нь ирэх оны хавар зуны загварын ертєнцєд ноёрхох юуг ч vл хайхарсан, гэнэн томоогvй хувцаслалтын чиг хандлагыг зєгнєсєн мэт. Уг брэндийн урьд урдны жилvvдийн cruise стилийн хувцасны шоунууд Венец хотод (2009 он) болон Холливуудын онгоцны буудал (2008 оных нь) дээр тус тус зохиогдож байжээ. За ингээд энэ жил Chanel-ийн хамт олон vзэгчиддээ юу бэлдсэнийг сонирхолтой фото агшнуудаар нь дамжуулан хvлээн авна уу.
Хадгалах