ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

Ямар ч үнэтэй авсан "хямд" харагддаг 10 төрлийн хувцас

Ажил хэрэгч, романтик аль эсвэл классик загварын ямар ч үнэтэй хувцас байсан хэн ч хямдхан харагддаг зүйл өмсөхийг хүсэхгүй бизээ. Ингээд танд хувцас авахдаа хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаанууд болон ямар ч үнэд өөрт зохимжтой үнэтэй харагдах хувцас, гоёл чимэглэлийг сонгох зөвлөгөөг хүргэж байна. 

Ямар ч үнэтэй авсан "хямд" харагддаг 10 төрлийн хувцас Хадгалах

Алдартнуудын анх дэлгэрүүлсэн 12 загварын тренд

Олны танил хүмүүсийг загварын тренд ''дагадаг'', тренд ''үүсгэдэг'' гэж 2 хуваадаг. Тэгвэл энэ удаа тренд дэлгэрүүлэгч алдартнуудын тоонд зүй ёсоор багтдаг цөөн хэдэн алдартнуудын талаар өгүүлье.

Алдартнуудын анх дэлгэрүүлсэн 12 загварын тренд Хадгалах

Таныг залуу харагдуулах хувцаслалтууд

Залуу халуухан, золбоолог харагдахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж энэ дэлхий дээр ганц ч байхгүй болов уу. Хорвоогийн жамаар нас нэмж яваа хэдий ч залуу сэтгэлгээтэй, дэгжин хувцаслаж чаддаг байхад, хэн таныг нас ахисан гэж хэлж чадах билээ. Иймд нийт бүсгүйчүүддээ зориулан таныг залуу харагдуулах хувцаслалтуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. Энэ нь таныг дур булаам сайхан харагдуулахаас гадна өөртөө итгэх итгэлийг давхар нэмэгдүүлэх аж.

Таныг залуу харагдуулах хувцаслалтууд Хадгалах

Та ийм зүйл өмсөхөөсөө ичих байсан уу? (35 фото)

Загварт дурлагсад сонин содон зүйлс өмсөх дуртай. Тэр ч утгаараа өмссөн хувцас заримдаа бидний нүдэнд ичгэвэртэй байх нь бий. Гэвч энэ сонирхлоо "хэтрүүлсэн" тохиолдлуудтай танилцацгаая.

Та ийм зүйл өмсөхөөсөө ичих байсан уу? (35 фото) Хадгалах

Энэ жил ямар өнгө тренд болох вэ?

Загвар гэдэг тогтмол хувьсаж өөрчлөгдөж байдаг бөгөөд өөрийн загварын хэв маягийг тодорхойлж чадсан хүмүүсийг азтай гэхэд болно. Загварын ертөнцөд "өнгө" чухал байр суурийг эзэлдэг. Тиймээс ч жил бүр "Pantone Color Institute" тухайн улиралд тренд болох өнгөний чиг хандлагыг гаргадаг юм. Ингээд "Pantone Color Institute"-ийн гаргасан энэ улирлын тренд өнгүүдтэй танилцацгаая.

Энэ жил ямар өнгө тренд болох вэ? Хадгалах

Гуалиг харагдахын тулд ямар жийнс сонгох вэ?

“Лийр”  хэлбэртэй бие галбир нь бүсгүйчүүдийн хамгийн төгс бие галбир бөгөөд энэ нь нарийн бэлхүүс, хөвсгөр ташаатайд оршино. Гэхдээ энэ төрлийн галбиртай бүсгүйчүүдийн хувьд тохирох хувцас сонгох гэдэг хэцүү байдаг. Өмдөн дээр л гэхэд нарийн бэлхүүсэндээ тааруулж, сонгох үед өгзөг, ташаа хэсгээрээ багтахгүй байх магадлал маш өндөр. Энэ төрлийн галбирыг маш олон нэрээр нэрлэдэг ч ерөнхийдөө нарийн хүзүү, төгс гар, цээж, нарийн мөр, нарийн бэлхүүс болон өргөн ташаа ордог байна. Дуучин Женнифер Лопес, жүжигчин Блейк Лайвли, дуучин Кристина Агилера, блогер Танеша Авашти нар уг галбирын төгс илэрхийлэл болно. Ингээд “лийр” галбиртай бүсгүйчүүд хэрхэн жийнсэн өмд сонгох талаар зөвлөгөөг хүргэе.

Гуалиг харагдахын тулд ямар жийнс сонгох вэ? Хадгалах

Өнгөрсөн зууны загварыг орчин үед дэлгэрүүлж буй алдартнууд

Өнгөрсөн зуунд загварын хатан хаан, хаан байсан алдартнууд өөрийн хэв маягийг мэдээж шууд олоогүй. Тиймээс  ч одоогийн алдартнууд өөрийн хэв маягийг тодорхойлохын тулд тэдний хэв маягийг дуурайх нь энгийн үзэгдэл. Зарим нь санаа зовох зүйлгүйгээр өнгөрсөн зууны загварыг гайхалтайгаар хуулбарлаж байгаа бол, зарим нь өөрийн хэв маягт тохируулан өөрчилж байгаа юм. Ингээд өнгөрсөн зууны алдартнуудын загварыг орчин үед дэлгэрүүлж буй алдартнуудтай танилцацгаая. Тэд хэний хэв маягийг дуурайсан бол?

Өнгөрсөн зууны загварыг орчин үед дэлгэрүүлж буй алдартнууд Хадгалах

Өнөө цагийн загварын чиг хандлагыг тодорхойлсон 10 хүн

Моод эргэж ирдэг гэдгийг батлах мэт сүүлийн үед 1980-аад оны үед алдартай байсан загварын чиг хандлагууд хүч түрэн орж ирж байгаа билээ. Тухайн үед Ральф Лорен, Жоржио Армани, Келвин Клэйн зэрэг загвар зохион бүтээгчид дэлхийн загварын ертөнцөд хувьсал хийж байлаа. Ингээд нэгэн цагт хувцас загварын өнгө төрхийг тодорхойлж явсан, одоо ч тодорхойлсоор байгаа шилдэг 10 дизайнертай танилцацгаая. 

Өнөө цагийн загварын чиг хандлагыг тодорхойлсон 10 хүн Хадгалах

"Victoria's Secret": 20 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөж ирсэн бэ?

Анхны "Victoria's Secret" загварын шоу 1995 онд Нью Йоркийн Плаза зочид буудалд болсноос хойш жил бүр өөр өөр өнгө төрхөөр, улам өргөжин зохион байгуулагдаж иржээ. Ингээд 1995-2015 оны хооронд 20 жилийн хугацаанд уг шоу хэрхэн хувьсан өөрчлөгдөж ирснийг хамтдаа сонирхоцгооё. 

"Victoria's Secret": 20 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөж ирсэн бэ? Хадгалах

Хэмнэлттэйгээр эрхэмсэг харагдах 10 арга

Төгс будалт, төгс хувцаслалтыг хослуулж итгэл дүүрэн алхах нь хэчнээн таатай сайхан байдаг билээ. Гэвч бүх бүсгүйчүүд ийнхүү төгс зохицлыг бүтээж чаддаггүй гэдгийг бид мэднэ. Цайвар өнгийн хувцас өмсөх нь үнэтэй хувцаслалтыг бүрдүүлэхэд хамгийн тохиромжтой. Харин цагаан өнгийн хувцас нь таныг тансаг, дэгжин харагдуулна. Энэ мэтчилэн хэмнэлттэйгээр өнгөлөг, үнэтэй, загварлаг харагдах хувцаслалтын зөвлөгөөг бид танд хүргэе.

Хэмнэлттэйгээр эрхэмсэг харагдах 10 арга Хадгалах

Ямар хувцаслалт трэнд болохыг хэн "шийддэг" вэ?

Жил бүр хувцасны дэлгүүрийн лангуунд байх хувцасны загвар хэв маяг өөрчлөгдөж байдаг бөгөөд бид заримдаа “Хэн ийм загвартай хувцас гаргадаг байна” гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ загварын мэргэжилтнүүд, судлаачид бидний ирэх улиралд өмсөх хувцасны загварыг тодорхойлдог байна. Ингээд бид та бүхэнд загварын трэнд хэрхэн үүсдэг талаар сонирхолтой баримтыг хүргэе.

Ямар хувцаслалт трэнд болохыг хэн "шийддэг" вэ? Хадгалах

Испани дизайнерийн бүтээсэн 850 ам.долларын үнэтэй углааш

Испанийн брэнд "Balenciaga"-гийн загвар зохион бүтээгч Демна Гвасалиа нэгэн өвөрмөц бүтээлээ олонд танилцуулжээ. Тэрбээр элдэв төрлийн загварын туйлшралыг элэглэх дуртай нэгэн бөгөөд энэ удаад 850 ам.долларын үнэтэй углаашыг бүтээсэн байна.

Испани дизайнерийн бүтээсэн 850 ам.долларын үнэтэй углааш Хадгалах