Эрт цагт байсан хамгийн эгэл биш ажил мэргэжлүүд

Та одоог хүртэл өөрийн ажилдаа сэтгэл хангалуун бус байна уу? Гэтэл үнэн хэрэгтээ өнгөрсөн зуунд хүн бүрийн айдсыг хүргэм ажил мэргэжлүүд олон байдаг байсан бөгөөд хэрвээ та тийм ажил хийдэг байсан бол яах вэ? Ямартай ч орчин үеийн техник технологи хөгжсөний ачаар бид доорх ажлуудыг хийхээ больсон нь талархууштай.

Эрт цагт байсан хамгийн эгэл биш ажил мэргэжлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хааны ариун цэврийг сахиулагч

Энэ бол хаантны бие засах үйл ажиллагааг хариуцдаг хүн юм. Мэдээж, тийм таатай ажил биш байгаа биз. Гэвч XVI-XVIII зууны үед Европт энэ төрлийн ажил хийхийг хүсэгчдийн тоо маш их байсан бөгөөд энэ ажлыг хийдэг хүмүүст атаархах тохиолдол ч гарч байсан гэнэ. Учир нь энэ ажил хаантай хамгийн ойр байх боломжтой ажил бөгөөд бусад хүмүүс ч хүндэтгэлтэй ханддаг байжээ.

Хааны ариун цэврийг сахиулагч

2 Хүүр хулгайлагч

Энэ  бол маш хүнд, аюултай, бас аймшигтай ажил мэргэжлүүдийн нэг юм. Анагаах ухааны Их Сургуулиуд үүд хаалгаа нээснээс хойш оюутнууд дадлага хийх хэрэгтэй байсан учир ийнхүү цогцосны хэрэгцээ маш их гарч байжээ. Чухам ингэж л хүүр хулгайлагч гэх ажил үүссэн бөгөөд хийж буй ажилдаа ч тохирсон хэмжээний мөнгөөр цалинждаг байсан аж. Гэвч хүүр хулгайлагчид мөнгөний араас улайрч, шинэ хүүр гарч ирэхийг хүлээж тэсэлгүй бусдын амийг хороож эхэлжээ. Үүнээс болоод “хүүр хулгайлагч”-дыг хатуу хориглосон байна. 

Хүүр хулгайлагч

3 Даавуу ороогч

Даавуу ороогч хийхэд юу нь хэцүү байхав гэж бодох хүн олон. Харин Эртний Ромд даавуу ороогчид цагаан хэрэглэл бас угаадаг байжээ. Тиймээс энэ ажил маш их ачаалалтай, олон цагаар үргэлжилдэг байсан байна. Гэвч энэ ажлын хамгийн муухай хэсэг нь тухайн үед угаалгын нунтаг гэж байгаагүйгээс угаагчид даавуугаа хүний шээсээр угаадаг байсан явдал юм. Шээсийг нийтийн ариун цэврийн өрөөнөөс авдаг байсан гэнэ.

Даавуу ороогч

4 Зодоход зориулсан хүүхэд

Зодоход зориулсан хүү хааны гэр бүлд амьдардаг байсан бөгөөд ханхүүг хаантнаас өөр хэн ч зодож болдоггүй байсан учир ийнхүү бяцхан хүү ханхүүгийн хийсэн хэргийн өмнөөс хариуцлага хүлээж байжээ. Харин ханхүү сэтгэл санааны хувьд шаналах ёстой. Ингээд зодуурын хүүхдүүд насанд хүрмэгцээ цол хэргэм  хүртэж, цамхаг авдаг байсан гэнэ.  

Зодоход зориулсан хүүхэд

5 Үсчин, гоо сайханч

Орчин үед энэ мэргэжлийг эзэмших хүсэлтэй хүмүүс олон болсон. Харин дээр үед үсчид хүмүүсийн үс, сахлыг засахаас гадна бөөсийг нь түүж, цусан боолтыг нь сольж, шүдийг нь авч, заримдаа жижиг төрлийн  мэс заслыг ч хийдэг байжээ. 

Үсчин, гоо сайханч

6 Хааны хоол амтлагч

Хаантай нэг ширээний ард сууж, түүнд зориулан бэлтгэсэн амтат хоолыг амталж үзнэ гэдэг яах аргагүй таатай ажлуудын нэг билээ. Харамсалтай нь дундад зууны үед хордуулалтын үйл ажиллагаа ихээр явагдаж байсан учир энэ нь амь өрссөн үйлдэл байжээ. Тиймээс энэ албан дээр нэг хүн удаан хугацааны турш тогтохгүйгээр амиа алддаг байсан юм. 

Хааны хоол амтлагч

7 Хануур хорхой түүгч

Дундад зууны үед хануур хорхойн эмчилгээ газар авч байсан бөгөөд бүх төрлийн өвчнийг анагаагч гэж үзэж байсан гэнэ. Тиймээс хануур хорхой түүгчид маш ихээр хэрэг болж, хүмүүс намагт өдөр шөнөгүй хонож, хорхой түүдэг байсан аж. Ингээд тэд хангалттай хэмжээний орлоготой болж байжээ.

Хануур хорхой түүгч

8 Шуламсын ангууч

Өнөөдөр бид зөвхөн уран сайхны кинонд л сүнсний ангуучийг харах боломжтой болсон. Гэтэл дундад зууны үед энэ нь хүндтэй мэргэжил байсан бөгөөд шаргал үстэй, цэнхэр нүдтэй хүүхнүүдийг шулам хэмээн үзэж галд шатаадаг байжээ.

Шуламсын ангууч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()