ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

Шинэ жилээр таныг дур булаам харагдуулах даашинзууд

12 сар гарч, охид бүсгүйчүүд шинэ жилийн үдэшлэгтэй бэлдээд тун ч завгүй байгаа болов уу. Харин ямар даашинз өмсөх вэ? гэдэг нь эмэгтэй хүн бүрийн хувьд хамгийн төвөгтэй асуудал болдгийг нуух юун. Энэ жилийн онцлох өнгө нь шар өнгө бөгөөд тоор жимсний шар, алтлаг шар, боронзон шар бүр шав шар өнгийг хүртэл та сонгож болно. Хар, цэнхэр, улаан, ногоон өнгөнүүд нь алтан гоёл чимэглэлтэй төгс зохицдог та чамин гоёлоор үдшийн даашинзаа чимэглэхээ мартуузай. Ингээд та бүхэндээ энэ шинэ жилийн баяраар таныг хамгийн дэгжин болоод үзэсгэлэнтэй харагдуулах даашинзуудыг танилцуулъя. 

Шинэ жилээр таныг дур булаам харагдуулах даашинзууд Хадгалах

Алдартай моделиудын загварын ертөнцөд анх хөл тавьсан түүх

Бид үзэсгэлэнтэй моделиудыг хараад “Тэд ч жаргалтай юмаа. Зүгээр л төгс төрчихсөн болохоор ямар ч асуудал байдаггүй” гэж боддог. Гэвч хүн бүхэн л адил замаар явдаг тул тэд ч бас бидэнтэй адил хүнд бэрх үеүдийг туулж, тууштай тэмцсэний эцэст өнөөдрийн энэ өндөрлөгт гарсан гэдгийг нь дурдах хэрэгтэй. Дэлхий даяар олон мянган шүтэн бишрэгчидтэй супер моделиудын амьдралыг алган дээрээ тавьсан юм шиг мэдэхийг хүссэн дагагчдынх нь уршгаар тэд үргэлж бусдын хараа хяналтан дор амьдрах хэрэгтэй болдог. Тэд намагт цэцэглэсэн бадам лянхуа байсан уу? Эсвэл ахлах сургуульдаа байхдаа гэнэтхэн өөрчлөгдсөн болов уу? Одоог хүртэл нууц байсан эдгээр асуултуудын хариуг хамтдаа олж, тэднийг ямар охид байсныг харцгаая. 

Алдартай моделиудын загварын ертөнцөд анх хөл тавьсан түүх Хадгалах

“Victoria’s Secret 2017” шоуг бүрэн эхээр нь хүргэж байна /Видео/

БНХАУ-ын Шанхай хотод 2017 оны “Victoria's Secret”-ийн шоу өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн хэдэн арван сая үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг уг шоунд олон сонирхолтой дуучид ая дуугаа өргөж, шинэлэг үйл явдлууд болж өнгөрсөн юм. Тус шоу нь тодорхой хугацааны дараа бүтэн бичлэгээ албан ёсоор цацаж, дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүсийн мэлмийг баясгадаг билээ. Иймд бид “Victoria’s Secret 2017" шоуны бичлэгийг бүрэн эхээр нь та бүхэндээ хүргэж байна. Тухлан сууж, таалан болгооно уу?

“Victoria’s Secret 2017” шоуг бүрэн эхээр нь хүргэж байна /Видео/ Хадгалах

Махлаг бүсгүйчүүдийг дэгжин, туранхай харагдахад туслах хувцаслалтууд

Бид энэ удаагийн дугаараар махлаг бүсгүйчүүддээ зориулан, хувцсаа хэрхэн зөв сонгох тухай хэрэгтэй мэдээллийг хүргэх болно. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд бүсгүйчүүд, хэрхэн тарган харагдахгүйгээр дулаахан хувцаслахад толгойгоо гашилгадаг шүү дээ. Иймээс доорх зөвлөгөөг хэрэгжүүлэн, бусдаас дэгжин бас үзэсгэнтэй харагдаарай бүсгүйчүүдээ!

Махлаг бүсгүйчүүдийг дэгжин, туранхай харагдахад туслах хувцаслалтууд Хадгалах

Алдартай моделиудын зовлонт амьдрал

Хүн бүр модель, загвар өмсөгчдийн ажлыг дэлхийн хамгийн амархан ажил мэтээр бодож, төсөөлдөг. Хэрэв та тэднийг зүгээр л загвар зохион бүтээгчийн хувцсыг өмсөж, тайзан дээр алхдаг хэмээн бодож байвал, энэ нь маш том эндүүрэл юм. Учир нь тэд зарим өдөр завсарлагагүй 2-3 хоног хүртэлх хугацаанд зураг авалт хийлгэх шаардлагатай болдог. Үүнээс гадна бидний мэдэхгүй маш олон зүйл, нуугдаж байдаг аж. Ингээд энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ танилцуулъя.

Алдартай моделиудын зовлонт амьдрал Хадгалах

“Victoria’s Secret 2017” загварын шоу Шанхай хотод амжилттай болж өнгөрлөө

БНХАУ-ын Шанхай хотод 2017 оны “Victoria's Secret”-ийн шоу өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн хэдэн арван сая үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг уг шоунд олон сонирхолтой дуучид ая дуугаа өргөж, шинэлэг үйл явдлууд болж өнгөрсөн юм.  Жил болгоны шоун дээр үзэгчдийг гайхшруулсан ямар нэгэн өвөрмөц гэнэтийн бэлэг байдаг. Харин энэ жилийн гол онцлог нь шинэхэн сахиусан тэнгэр болох Бэлла Хадид (Bella Hadid) албан ёсоор далавчаа хүлээн авсан явдал юм. Ингээд энэ оны "Victoria's Secret" загварын шоуны үеэрх болсон хамгийн сонирхолтой зүйлсийг хамтдаа харцгаая.

“Victoria’s Secret 2017” загварын шоу Шанхай хотод амжилттай болж өнгөрлөө Хадгалах

Мелани Трамп албан ёсны айлчлалаар явахдаа юу өмсдөг вэ?

АНУ-ын Тэргүүн хатагтай Мелани Трамп өмнө нь загварын салбарт ажиллаж байсан хүний хувьд гадаад оронд айлчилан очихдоо хувцаслалтдаа тун няхуур анхаардгаараа алдартай болоод байгаа юм. Тэгвэл Тэргүүн хатагтайн ямар оронд айлчлахдаа ямар хувцас өмссөнийг хамтдаа сонирхоцгооё.

Мелани Трамп албан ёсны айлчлалаар явахдаа юу өмсдөг вэ? Хадгалах

Алдартай стилистүүдийн өгч буй таныг чинээлэг бөгөөд ихэмсэг харагдуулах 10 зөвлөгөө

Бид хэдийгээр сайхан хувцаслаж, бусдад тааламжтай сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг ч, заримдаа хэт хичээснээсээ болоод байдлыг дордуулах нь бий. Түүнчлэн ямар хувцсыг юутай хослуулан өмсөх вэ гэдэгтээ тийм ч итгэлтэй байдаггүй. Иймд танд мэргэжлийн стилистүүдийн өгсөн зөвлөмжийг хүргэж, хэрхэн чинээлэг харагдах тухай танилцуулахаар бэлтгэлээ.

Алдартай стилистүүдийн өгч буй таныг чинээлэг бөгөөд ихэмсэг харагдуулах 10 зөвлөгөө Хадгалах

Өвлийн куртик, булган шуба болон нэхий дээлийг хэрхэн арчлах вэ?

Өвлийн улиралд өмсөх куртка, булга, нэхийг арчлах нь санаснаас төвөгтэй. Учир нь бид зааврын дагуу, зохих журмаар цэвэрлэхгүй бол үнэтэй хүрмээ юу ч үгүй, муухай болгох өндөр эрсдэлтэй байдаг. Иймд бид сайтынхаа нийт уншигчиддаа зориулан өвлийн хүрэм, үслэг эдлэлийг хэрхэн арчлах тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Өвлийн куртик, булган шуба болон нэхий дээлийг хэрхэн арчлах вэ? Хадгалах

Алдартай бүсгүйчүүд ямар цүнх барьдаг вэ?

Эмэгтэй хүн бүрт үүрэх дуртай цүнх гэж байдаг. Үүнтэй нэгэн адил олны танил үзэсгэлэнт бүсгүйчүүдэд ч мөн үргэлж үүрдэг, салах дургүй цүнх гэж байх аж. Тэд чухам ямар брэндийн цүнхээр гангарч, өдөр тутамдаа үүрдэг юм бол? Ингээд хамтдаа олны танил бүсгүйчүүдийн цүнхтэй танилцъя. 

Алдартай бүсгүйчүүд ямар цүнх барьдаг вэ? Хадгалах

Нөхрийнхөө сонгосон хувцсыг 7 хоног өмссөн бүсгүй, цахим ертөнцөд алдаршжээ!

Эрэгтэй хүмүүсийг загварын мэдрэмж муутай, эмэгтэйчүүдийг огт ойлгодоггүй хэмээдэг. Харин та ажилдаа явахдаа нөхрөөрөө хувцсаа сонгуулах тухай урьд нь бодож байсан уу? Бид өнөөдөр та бүхэндээ 7 хоногийн турш юу өмсөхөө нөхрөөрөө сонгуулсан бүсгүйн сонирхолтой түүхийг өгүүлэхээр бэлтгэлээ. 

Нөхрийнхөө сонгосон хувцсыг 7 хоног өмссөн бүсгүй, цахим ертөнцөд алдаршжээ! Хадгалах

Бид дотуур хувцас сонгохдоо ямар алдаа гаргадаг вэ?

Бид дотуур хувцас сонгохдоо зөвхөн гадаад харагдах байдлыг нь ажиглаж "Ямар хөөрхөн юм бэ?" гээд л авчихдаг. Гэвч энэ нь тун ч буруу бөгөөд дараа нь өмсөхөд биед тухгүй байх, өнгө нь үл зохицох, биеийг эв хавгүй харагдуулах гэхчлэн олон асуудлууд урган гарна. Харин бид та бүхэндээ тэрхүү олон асуудлаас сэргийлж, дотуур хувцас авахдаа юун дээр анхаарах ёстойг танилцуулахаар бэлтгэлээ. 

Бид дотуур хувцас сонгохдоо ямар алдаа гаргадаг вэ? Хадгалах