Мелани Трамп албан ёсны айлчлалаар явахдаа юу өмсдөг вэ?

АНУ-ын Тэргүүн хатагтай Мелани Трамп өмнө нь загварын салбарт ажиллаж байсан хүний хувьд гадаад оронд айлчилан очихдоо хувцаслалтдаа тун няхуур анхаардгаараа алдартай болоод байгаа юм. Тэгвэл Тэргүүн хатагтайн ямар оронд айлчлахдаа ямар хувцас өмссөнийг хамтдаа сонирхоцгооё.

Мелани Трамп албан ёсны айлчлалаар явахдаа юу өмсдөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ватикан

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2017 оны 5 сард айлчлалаа эхлүүлсэн байдаг. Энэ үед Тэргүүн хатагтай ч мөн цуг явсан ба Ватикан улсын Пап ламтай уулзахдаа ёс заншлыг нь хүндлэн хар өнгийн даашинз болон алчуураар гангарчээ.

Ватикан

2 Бруссель

Тэрээр эн удаад цайвар өнгийн албан хувцас өмссөн бөгөөд уг хувцаслалт нь Францын Тэргүүн хатагтай Брижит Макронд ихэд таалагдсан гэнэ. 

Бруссель

3 Польш

Польш улсад айлчлах үеэрээ тэрээр гүн цэнхэр өнгө болон ягаан өнгө хослуулсан даашинз өмссөн байна. Түүний хувцаслалт нь дипломат, загвар хоёрыг маш сайн хослуулсан хэмээн магтаал хүртээд амжжээ.

Польш

4 Саудын Араб

Муслимын шашинтай оронд зочилж байгаа учраас Мелани ёс заншлыг нь даган урт ханцуйтай даашинз өмссөн байна. Түүнчлэн даашинзаа алтан бүсээр бүсэлсэн нь бэл бэнчингээ харуулж байгаа нэгэн хэлбэр гэж үзэх хүмүүс цөөнгүй байгаа юм.

Саудын Араб

5 Япон

Наран улсад энэ 11 сард хийсэн айлчлалынхаа үеэр тэрээр халаасан дээрээ цэцгэн хээтэй бор, саарал, улбар шар өнгийн ноосон хүрэм өмссөн байна. Япончуудад ч энэ хувцаслалт нь ихээр таалагдаж орон нутгийн сонин, хэвлэлээрээ дамжуулан сайшаасан ажээ.

Япон

6 Хятад

Тэрээр Хятадад айлчлах үедээ улс орных нь нь уламжлал болон онцлогийг нь хүндэлж "Гүчи" брэндийн босоо захтай, цэцгэн хээтэй, хар өнгийн тансаг даашинзаар гангарсан байна.

Хятад

7 Өмнөд Солонгос

11 сарын эхээр тохиосон Трампын Өмнөд Солонгос дох айлчлалын үеэр Тэргүүн хатагтай нил ягаан өнгийн хүрэм, цэнхэр өнгийн өндөр өсгийт өмссөн нь албаны хувцсыг, хэрхэн загварлаг байдлаар өмсөж болдгийг харуулсан тод жишээ болжээ.

Өмнөд Солонгос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()