ЗАГВАРЫН ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Испани загвар зохион бүтээгчийн солиотой бүтээл

Испанийн дизайнер энэхүү хачирхалтай цамцыг зохион бүтээжээ. "Balenciaga" брэндийн энэ цамцыг "Давхар цамц" гэж тэрбээр нэрлэж буй юм байна.

Испани загвар зохион бүтээгчийн солиотой бүтээл Хадгалах

Хоёр гүнжийн хэн нь илүү загварлаг вэ?

Уэльсийн эрхэмсэг ханхүү Харри (Harry) болон хатагтай Меган Мэркл (Meghan Markle) нарын хуримын сонин хачин хуучраагүй шахам байгаа энэ үед гадны хэвлэлүүд нэгэн сонирхолтой харьцуулалт хийжээ. Тэднийг болзож байгаа гэсэн мэдээлэл анх тархаж эхэлсэн цагаас л Меган Мэрклийг бэр эгч нь болох Кейт Миддлтон  (Kate Middleton)-той нь харьцуулан үзэх болсон билээ. Тэдний загварын чиг хандлага, хувцаслалт нээрээ хэр ялгаатай бол? 

Хоёр гүнжийн хэн нь илүү загварлаг вэ? Хадгалах

Өнгөт арьст бүсгүй загварын ертөнцийн булхайг илчлэв

Либериэс гаралтай Дэди Ховард (Daddy Howard) АНУ-ын Лос Анжелос хотод загвар өмсөгчөөр ажилладаг. Тэрээр загварын ертөнцийн нэгэн дутагдалд олны анхаарлыг хандуулахыг хүссэн бөгөөд "Хар толь" нэртэй фото цуврал гаргаж эхлэжээ.

Өнгөт арьст бүсгүй загварын ертөнцийн булхайг илчлэв Хадгалах

Цоорхой жийнсэн өмдний хохирогчид

Орчин үеийн залуусын дунд уранхай, цоорхойтой жийнсэн өмд ихээхэн моод болоод байгаа билээ. Гэвч аливаа зүйл хоёр талтай байдаг шүү дээ. Хэрвээ та хурц нартай өдөр сэрүүн байдаг гээд ийм өмд өмсвөл юунд хүргэж болдгийн бодит жишээг эндээс хараарай.

Цоорхой жийнсэн өмдний хохирогчид Хадгалах

“Billboard Music Awards 2018”-ын улаан хивсний ёслолд ирсэн одууд

Лас Вегас хотноо өнгөрөгч ням гаригт болсон "Биллбоард авардс"-ын улаан хивсний ёслолд оролцсон алдартнуудыг хамгийн ойроос сонжих боломжийг уншигчдадаа олгож байна. Хэн ямар брэндийн даашинзаар гоёж, хэн хэнийг хөтөлж ирсэн гэхчилэн эл ёслолын хуучраагүй сонин мэдээллээр бас хачирлая. Хүн гээч амьтан хэзээд л хэрэгт дуртай байдаг хойно, дэлхийн анхаарлын төвд байдаг одууд биеэ хэрхэн авч явж, юу өмссөнийг сонирхоход юу нь буруу байх билээ.  

“Billboard Music Awards 2018”-ын улаан хивсний ёслолд ирсэн одууд Хадгалах

Хятадын загвар зохион бүтээгчид бусдаас өөр байхыг эрмэлзэж байна

Тавдугаар сарын 13-20-ны өдрүүдэд Хятадын Урлагийн академийн төгсөгчдийн өвөрмөц бүтээлүүдийг толилуулсан загварын долоо хоног Бээжин хотноо болж өндөрлөлөө. Орчин үеийн загварын чиг хандлагыг тодорхойлох гэхээсээ бусдаас өөр, өвөрмөц содон өнгө төрхийг залуу загвар зохион бүтээгчид бүрдүүлэхийг зорьжээ. Тус загварын долоо хоногийн хамгийн этгээд, содон загваруудаас та бүхэндээ танилцуулъя. 

Хятадын загвар зохион бүтээгчид бусдаас өөр байхыг эрмэлзэж байна Хадгалах

Том хөхтэй эмэгтэйчүүдэд зориулсан үүргэвч

Японы косплэйр Юи Окода (Yui Okada) том хөхтэй эмэгтэйчүүдэд зориулсан үүргэвч зохиожээ. Энэ үүргэвчний загвар нь хөхний мөрөнд учруулах дарамтыг багасгах зориулалттай юм байна. 

Том хөхтэй эмэгтэйчүүдэд зориулсан үүргэвч Хадгалах

Загварын ертөнцөд цахиур хагалж буй хамгийн этгээд төрхтэй бүсгүйчүүд

Хүн заавал төгс гоо үзэмжтэй байж загвар өмсөгч болох албагүй бололтой. Учир нь бидний танилцуулж байгаа загвар өмсөгч нар гоё сайхан гэхээсээ этгээд өвөрмөц, зарим хүнд бүр гаж ч санагдаж мэднэ. Гэхдээ л энэ бүсгүйчүүд "Christian Dior", "Prada", "Calvin Klein" зэрэг томоохон брэндүүдийн нүүр царай болсноос гадна дэлхий даяар хэдэн зуун мянган шүтэн бишрэгчтэй болж чаджээ. 

Загварын ертөнцөд цахиур хагалж буй хамгийн этгээд төрхтэй бүсгүйчүүд Хадгалах

Энгийн хувцаслалтыг хэрхэн загварлаг харагдуулах вэ?

Хувцас загварын ертөнц хэтэрхий адармаатай. Дизайнерууд байнга л бусдаас шинэлэг, дахин давтагдашгүй бүтээл урлах талаар толгойгоо гашилгаж суудаг нь нууц биш юм. Харин шинэ трэндүүдийг нийтээрээ дагах тохиолдол байхад эсрэгээрээ хэн ч тоож харахгүй өнгөрөх үе ч бий. Гэхдээ хүмүүсийн сонголт дийлэнх тохиолдолд гаж этгээд, стиллэг гэхээсээ илүү хүний биед эвтэйхэн, эсвэл нөгөө л "форм" болсон хувцаслалт дээр тогтдог шүү дээ. Тэгвэл та бүхэнд нийтлэг сонголт болсон түгээмэл хувцаслалтыг хэрхэн загварлаг харагдуулах талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Энгийн хувцаслалтыг хэрхэн загварлаг харагдуулах вэ? Хадгалах

Халуун зуны халуухан жийнсэн өмд

Та "Нүцгэн өгзгөөрөө цементэн дээр суувал ямар байх бол?" гэж бодож үзсэн үү. Харин "Pretty Little Thing" дэлгүүрийн дизайнеруудад яг тийм санаа төрсөн бололтой. Учир нь тэд 25 долларын үнэтэй ар тал нь онгорхой жийнс зохион бүтээжээ. Өгзөг хэсэг нь уранхай бариу жийнсийг уншигчдадаа танилцуулж байна. 

Халуун зуны халуухан жийнсэн өмд Хадгалах

Загварын чиг хандлага хаашаа яваад байна вэ?

Францын загвар зохион бүтээгч Бен Тэвернити (Ben Taverniti) "Deconstructed blazer" буюу “Сүйтгэсэн хүрэм” нэртэй шинэ загвараа худалдаанд гаргажээ. Түүний бүтээл нь тодорхой зорилго агуулаагүй, тал хүрэм юм. Хүрэмний зарим чухал хэсгүүд байхгүй байгаа ч, түүний бүтээлийг зах зээлд 1450 доллараар үнэлсэн байна.

Загварын чиг хандлага хаашаа яваад байна вэ? Хадгалах

"Plus size" моделиудын үнэн төрх

Одоогоос хэдэн жилийн өмнө "Plus size" моделиуд дэлхийн загварын ертөнцийг шуугиулж байсан билээ. Загварын сэтгүүлд зургаа авахуулж, брэндийн нүүр царайгаар сонгогдож, алдартай сэтгүүлийн нүүрийг чимж байсан тэднийг моодонд оруулсан зүйл нь мэдээж бие галбир нь. Тэгвэл  дэлхий нийтийг шуугиулж байсан "Plus size" моделиуд "фотошоп"-гүй хэрхэн харагддаг болохыг харцгаая.

"Plus size" моделиудын үнэн төрх Хадгалах