Өлсөхүйн гайхамшиг буюу мацаг барихын ач тус

Анагаах ухаанд эмчилгээний зорилгоор өлсөхийг ашиглах нь бий. Учир нь зүрх, судасны үйл ажиллагаа, зарим төрлийн харшил, амьсгалын замын эрхтний өвчлөлийг мацаг барих, өлсөх аргуудаар эмчилж болдог ажээ. Ганц өдөр өлсөхөд хүний биед ямар өөрчлөлт ордог болон хэрхэн зөв өлсөх тухай мэдээллийг танд хүргэхээр бэлтгэлээ.

Өлсөхүйн гайхамшиг буюу мацаг барихын ач тус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоол сойлт гэж юу вэ?

Гаднаас хоол тэжээл авахаа болимогц бие махбод дотор амьд үлдэх боломжийг хайж, энергийн өөр эх үүсвэр эрэлхийлдэг. Өөрөөр хэлбэл гадаад ертөнцөөс бус дотоод биеэсээ эрчим хүчийг хайж эхэлдэг юм. Энэ үед бие өөхөө хамгийн эхэнд шатаадаг. Энэ хүртэл зөв өлсөлтөнд тооцогдоно. 

Үүний дараа булчингаас хүч авч эхэлдэг. Өлсөлтийг хэзээ ч энэ түвшинд хүргэж болохгүй бөгөөд хэрэв таны бие ингэтлээ өлсвөл эмчилгээний чанартай хоол сойлт биш, өлсгөлөн болж байгаа гэсэн үг юм. Ийм шатанд ортлоо өлсвөл эрүүлжих биш, амьд үлдэхийн тулд бие маань зовж байгаа гэж ойлгож болно. Иймээс зөв өлсөж сурах нь нэн чухал билээ. 

Хоол сойлт гэж юу вэ?

2 Өлсөхийн гайхамшиг хэрхэн биед илэрдэг вэ?

Тогтмол хугацаанд өөрийгөө өлссөнөөр хүн жингээ хасах, эрүүлжих давуу талтай. Үүнээс гадна 7 хоногт 1 удаа тогтмол мацаг барихад хүний оюуны чадамж, төсөөлөн бодох чадвар, уран бүтээлч чанарыг огцом нэмэгдүүлдэг давуу талтай ажээ. Жишээлбэл: Алдарт "Beatles" хамтлагийн ахлагч Жон Леннон мацаг барьж, бясалгал хийх, өлсгөлөнд донтсон нэгэн байсан гэнэ. Тэрээр ихэнх уран бүтээлээ ийм үеүүддээ бичдэг байсан бөгөөд түүний алдарт дуунууд ч зөвхөн авъяаснаас бус зөв өлсөж чаддаг байсантай нь холбоотой гэж ярилцлага хүртэл өгч байжээ. 

Өөр нэгэн жишээ дурдвал: Японы Парламентийн гишүүн Тоэау (T. Toeau) 7 хоногт 1 удаа өлсөхийг ихээр дэмждэг нэгэн байсан юм. Тэрээр энэ нь сэтгэхүй болон биеийн чадавхийг нэмэгдүүлж, стрессийг бууруулдаг төдийгүй, шинэ санаа олох, тархиа цэгцлэхэд маш тустай талаар лекц тавьж байжээ.

Өлсөхийн гайхамшиг хэрхэн биед илэрдэг вэ?

3 Зөв өлсөж турахын ач тусууд:

Зөв өлсөх үед биеийн эд эсүүд өсөж төлжиж, шинээр нэмэгдэн, хуучирч өтөлсөн эсүүдийн задрах процесийг дэмждэг билээ. Биеийг эрүүлжүүлэгч гол хүчин зүйл нь үүнээс эхлэж байгаа гэж ойлгож болно.

7 хоног бүр тогтмол 1 өдрийг сонгож мацаг барин үүнийгээ хэвшүүлж чадвал жин хасахад томоохон нөлөө үзүүлдэг. Мацаг барих өдөрт таны илүү авсан илчлэг, биед хуримтлагдсан хорт бодис гадагшилдаг учир хамгийн эрүүл туралтанд тооцогдох юм. Хэвийн хооллолтоос өлсөлтийн байдал руу шилжихэд танд хэцүү байвал эхний хэдэн өдрүүдэд оройн хоолоо хасаж дараа нь өглөөний цайгаа хасаж, дараагийн долоо хоногт нь бүтэн өдрийн турш зөвхөн ус ууж мацаг барих хэрэгтэй. Энэ үедээ ямар нэг хольцгүй зөвхөн цэвэр ус уух бөгөөд усаа бага багаар балгаж, өдрийн турш 3-4 литрийг уухад хангалттай. Хэрэв толгой эргэж, дотор муухайрвал энэ нь тархинд глюкоз дутагдсаны шинж учир аягатай усандаа халбага элсэн чихэр хольж уугаарай. 

Зөв өлсөж турахын ач тусууд:

4 7 хоногт нэг удаа өлсөх нь яагаад хамгийн зөв бэ?

Бие организмаа бүрэн сэргээхийн тулд 7 хоногт 1 удаа бүтэн хоногийн сойлт хийсний дараа 1-2 сар болоод долоо хоногт 2 удаа 24 цагийнх эсвэл шууд 2 хоногийн сойлт буюу 48 цагийн сойлт хийж болно. Анх удаа мацаг барих гэж байгаа хүмүүс 10 буюу түүнээс дээш хоногоор хоолоо огцом хассанаар тэжээлийн дутагдалд орж олон төрлийн өвчин тусаж байсан тохиолдол бий учир өөрийгөө хэт шахаж болохгүй шүү. 

7 хоногт нэг удаа өлсөх нь яагаад хамгийн зөв бэ?

5 Өлсөх хоногоо хэтрүүлбэл юу болох вэ?

Элсэн чихэрт ихээр агуулагддаг глюкоз бол тархины тэжээл юм. Өлсөх үед глюкоз байхгүй болж, тархи шаардлагатай тэжээлээ авахын тулд элэг болон булчингаас нүүрс усаа авдаг байна. Дараа нь өөх болон уургаас глюкоз авна. Ингэсээр Хүний биеийн уургийн 50 хувь нь алдагдахад үхэлд хүрэх аюултай. 

Өлсөх хоногоо хэтрүүлбэл юу болох вэ?

6 Анхны өлсөлт буюу мацгаа хэрхэн эхлүүлж, хэрхэн дуусгах вэ?

Та нэгэнт мацаг барихаар шийдсэн бол мацаг барихын өмнөх 2-3 хоногт архи, согтууруулах ундаа хэрэглэлгүй эрүүл хооллох хэрэгтэй. Мөн анхны мацгаа эхлэхдээ амралтын өдрүүдээр эсвэл байгальд цэвэр агаарт байх нь хамгийн зөв юм. Үүний дараа биед дасал болж, ажил дээрээ байхдаа ч ядарч сульдан, ажлын чадамж буурахгүй тул санаа зовох зүйлгүйгээр мацаг барьж болно. 

  • Бүтэнсайн өдрийн орой 18:00 цагаас өмнө хөнгөн хоол иднэ (давсгүй ногооны шөл, бага зэрэг самар, шинэ ногооны салат гэх мэт... )
  • Орой нь аль болох эрт орондоо орж маргааш оройны 18:00 хүртэл ямар нэг зүйл идэж болхгүй. Зөвхөн ус л ууна. Эхний удаад өлсөх мэдрэмж их байдаг тул энэ үедээ бүлээн ус бага багаар оочилж уугаарай. 
  • Мацаг барьж өөрийгөө өлсгөх үедээ ямар нэг биеийн хүчний хүнд ажил хийж, наранд удаан алхах зэргээр энергиэ их зарцуулж болохгүй. Харин 15-20 минут хөнгөн алхалт хийвэл сайн. 
  • Мацгаа тайлах цаг болмогц огцом идэж болохгүй. Ингэвэл гэдэс цочирч ходоодны өвчтэй болох магадлалтай. Юу ч нэмж хийгээгүй үрсэн лууван, давс, тосгүй агшаасан цагаан будаа эсвэл зүсэм цагаан талх идээрэй. Ингэснийхээ 1 цагийн дараа эсвэл маргааш өдрөөс нь бага багаар энгийн хооллолтонд шилжиж болно. 

Анхны өлсөлт буюу мацгаа хэрхэн эхлүүлж, хэрхэн дуусгах вэ?

Энэ бүхэн үүрдийнх биш ердөө л түр зуурынх....

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()