СААК САНАА

Бидний буруу хийдэг зүйлс

Сайхан амьдралыг цогцлоож, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн төлөө хөдөлмөрлөж буй хүн бүхний үнэт цагийг хэмнэж, бага ч болов тус нэмэр болдог "Амьдралыг хөнгөвчлөх аргууд" нийтлэлийн маань шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо.  Та энэ удаагийн дугаараас амьдралд хэрэгтэй олон гайхалтай аргуудыг мэдэж авах болно. 

Бидний буруу хийдэг зүйлс Хадгалах

“00”-ын эвгүй үнэрийг хэрхэн дарах вэ?

Угаалгын өрөөндөө ороход 00-ын эвгүй үнэр ханхалж, бухимдлыг тань барж байна уу? Та энэхүү асуудлаас хэрхэн салахаа мэдэхгүй байвал доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид танд 00-ын үнэрийг дарах маш хялбар аргыг дуулгахаар бэлтгэсэн юм. 

“00”-ын эвгүй үнэрийг хэрхэн дарах вэ? Хадгалах

Орон сууц түрээслэхийн өмнө зайлшгүй анхаарах ёстой зүйлс!

Залуу хосуудын хувьд өөрийн гэсэн гэр оронтой болно гэдэг хамгийн том асуудал байдаг. Өөрсдийн гараар амьдралаа босгох гэж зүтгэж яваа тэдний цуг амьдарч, хамтдаа бүхнийг эхлүүлэх үндэс нь түрээсийн байр байдаг гэхэд буруудахгүй юм. Харин та орон сууц түрээсэлж суухаасаа өмнө юуг анхаарах ёстой болохыг мэдэх үү? Арай орон сууцных нь гадна, дотор талаас нэг хармагцаа шууд түрээсэлдэг юм биш биз? Тийм бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулж, орон сууц түрээслэхээсээ өмнө зайлшгүй мэдэх ёстой зүйлстэй танилцаарай. 

Орон сууц түрээслэхийн өмнө зайлшгүй анхаарах ёстой зүйлс! Хадгалах

Нимбэгийг 4 хэсэг хувааж, завсраар нь давс хийгээд, гэртээ тавиарай! Яагаад гэвэл...

Эдийн засгийн хямрал хаа саагүй нүүрлэж, хүн бүр мөнгө санхүүгээ хэмнэх тухай бодож эхэлсэн билээ. Тэгвэл та жижиг зүйлсээс эхэлж, ойр зуурын жимс, ногоогоо ашиглаж, цэвэрлэгээ хийх юм уу, эсвэл эрүүл мэнддээ анхаарч болох юм. Заавал дэлгүүр зорьж, мөнгөө үрэх шаардлагагүйгээр ахуйн асуудлаа хялбархан шийдвэрлэж яагаад болохгүй гэж? Тэгвэл хамтдаа нэг ширхэг нимбэг болон чимх давсыг чухам юунд ашиглаж болохыг мэдэж авцгаая. 

Нимбэгийг 4 хэсэг хувааж, завсраар нь давс хийгээд, гэртээ тавиарай!  Яагаад гэвэл... Хадгалах

Жоомноос хэрхэн үүрд салах вэ?

Зарим айл өрхүүдийн хувьд жоом үүрлэх асуудлаас болж багагүй саад бэрхшээлтэй нүүр тулгардаг билээ. Төрөл бүрийн хор цацаж, мэргэжлийн хүмүүст хандсан ч, олигтой үр дүн гарахгүй байх нь бий. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ уг асуудлыг шийдвэрлэхэд тань туслах үүднээс жоомноос салах гайхалтай үр дүнтэй зуурмагийг бэлтгэх аргыг хүргэж байна.

Жоомноос хэрхэн үүрд салах вэ? Хадгалах

Шууд туршиж болох галзуу санаанууд

Өдөр бүр бидэнд тохиолдох ахуйн асуудлыг амархан шийдвэрлэх аргууд байдгийг та мэдэх үү? Гэхдээ заавал хөрөнгө мөнгө үрж, цаг заваа гарздах шаардлагагүй бөгөөд хэдхэн хормын дотор бүхнийг цэгцэнд нь оруулж, хэрэггүй болсон зүйлсийг гайхалтайгаар ашиглах боломж үргэлж нээлттэй байдаг аж. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн өнөө цагт үүн шиг хэрэгтэй мэдээ гэж үгүй болов уу? 

Шууд туршиж болох галзуу санаанууд Хадгалах

Өндөгний хальсыг хаяж болохгүй 6 шалтгаан

Хүн бүрийн дотны найз болсон өндгийг бид амттай сайхан хоол бэлтгэхдээ ашигладаг. Харин хэрэглэсэн өндөгний хальсаа хаяхаас өмнө бидний бэлтгэсэн мэдээг уншаарай. Учир нь танд өндөгний хальсыг хаяж болохгүй шалтгааныг дуулгаж, энэ нь хичнээн хэрэгтэй эд болохыг дуулгах гэж байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Өндөгний хальсыг хаяж болохгүй 6 шалтгаан Хадгалах

Япончуудаас сурах ёстой 16 зүйл

Техник технологийн хурдацтай хөгжил дэвшил, эдийн засгийн чадавхаараа дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг болох Япончуудаас сурч, мэдэж авч болох зүйлс олон байх бөгөөд бид өнөөдөр та бүхэндээ хамгийн сонирхолтой гэсэн санаа авч болох зүйлсийг хүргэхээр бэлтгэлээ.

Япончуудаас сурах ёстой 16 зүйл Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Өдөр өнгөрөх тусам бидний амьдралыг өөрчилж, хөнгөвчлөх олон гайхалтай бүтээлүүд хүмүүсийн хэрэглээнд нэвтэрч, хэрэгцээ шаардлагыг нь хангаж байгаа билээ. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ хамгийн сүүлийн үеийн шинэлэг бүтээлүүдийг хүргэхээр бэлтгэлээ. 

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл Хадгалах

Бидний буруу хийдэг зүйлс

Хүн алхам тутамдаа суралцаж байдаг. Өнөөдөр мэддэггүй зүйлээ та маргааш мэддэг болно. Харин маргааш мэдэж авсан зүйл тань нөгөөдөр хэрэг болно гэх мэтчилэн амьдрал мэдлэг, мэдээлэл дээр суурилан үргэлжилнэ. Тэгвэл өнөөдөр манай сайт, хүмүүсийн чаддаг гэж бодож явсан ч үнэн хэрэгтээ өдийг хүртэл буруу хийж ирсэн зүйлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Та сураад аваарай. 

Бидний буруу хийдэг зүйлс Хадгалах
2017-01-16, 15:49

Гэрээ тохижуулахдаа бидний гаргадаг алдаа

"Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь" гэж үг байдаг. Гэр орон, гэр бүл хүнд хичнээн чухал болохыг дээрх үг бүрэн дүүрэн илтгэж байгаа биз? Манай монголчууд гадны улс орны хүмүүсийг бодвол гэр орондоо ая тухтай байхыг илүүтэй эрхэмлэдэг, цэвэр цэмцгэр байдлыг ч хамгийн их дээдэлдэг. Тэгвэл зочлоод гарах хүнд халуун дулаан уур амьсгал төрүүлж, ая тухтай орчин хэрхэн бүрдүүлэх аргыг бид танд зааж өгье. Та сурч аваад хэрэгжүүлээрэй. 

Гэрээ тохижуулахдаа бидний гаргадаг алдаа Хадгалах
2017-01-16, 14:30

Цэвэрлэгээний бодис ашиглахгүйгээр гэрээ хэрхэн цэмцийлгэх вэ?

Гэрийн эзэгтэй нар амралтын өдрөөрөө юу хийдэг вэ? Мэдээж их цэвэрлэгээ шүү дээ. Гэхдээ долоо хоног бүр химийн хүчтэй найрлага бүхий цэвэрлэгээний бодис ашиглана гэдэг биед хортойгоос гадна, өндөр зардалтай. Тэгвэл бид танд цэвэрлэгээний бодис ашиглалгүйгээр хямд төсөр байдлаар арилж өгдөггүй тортог, толбыг юу ч үгүй алга болгох маш хялбархан аргуудыг танилцуулж байна. 

Цэвэрлэгээний бодис ашиглахгүйгээр гэрээ хэрхэн цэмцийлгэх вэ? Хадгалах
2017-01-14, 13:56