Үнсэлтийн тухай сонирхолтой баримтууд

2016-03-15, 12:15
11,557

Бидний ихэнхи нь үнсэлт хэмээх энэ таатай үйлд хэдийнээ дасаад уруул дөнгөж хүрэхэд л хичнээн их ач тустайг төсөөлдөг ч үгүй байна. Ингээд та бүхнийг үнсэлттэй холбоотой хамгийн сонирхолтой баримтуудтай танилцуулж байна.

Үнсэлтийн тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Хамгийн анх дэлгэцэн дээр энэ үнсэлтийг 1896 онд үзүүлсэн бөгөөд түүнийг Томас Эдисоны «Үнсэлт» нэртэй 30 секундын клипэнд Мэй Ирвин, Жон С. Райе нар үнсэлдэн харуулжээ. 

2

Жирийн шимпанзе амаа ангайн үнсэлддэг ч энэ үед хэл нь хөдөлдөггүй байна. Хамгийн ухаантай мич гэгддэг Бонобо хэлээ оролцуулан үнсэлдэж чаддаг ажээ. 

3

Үнсэлцэх нь шүдний эрүүл мэндэд сайн гэж үздэг. Удаан үнсэлцэх нь аман дахь шүлсийг нэмэгдүүлж улмаар тэр нь шүдний өнгөрийг цэвэрлэдэг байна. 

4

Үнсэлт стрессийн гормоны түвшинг бууруулдаг. 

5

Үнсэлцэх үед окситоцин гормон боловсордог нь бидний өөр хүнд дасах хайртай болох шалтгаан болдог байна. Мөн Окситоцин нь «бал сар» дууссаны дараа харьцаан дахь хайрыг удаан хугацаанд хадгалах чадварыг дэмждэг гэж үздэг. 

6

Ингрид Бергман, Кэри Гранта нарын 1946 оны «Засаршгүй» кинон дахь үнсэлт кино урлагийн түүхэн дэх хамгийн тачаангуй үнсэлтүүдийн нэг гэж тооцогддог байна. 

7

Үнсэлт нь хамгийн тохиромжтой хосоо олоход бидэнд тусалдаг. Антропологч Хелен Фишерийн тодорхойлсноор, бид ихэвчлэн биологийн хувьд тодорхой мэддэг хүнээ хосоо болгон сонгохыг илүүд үздэг байна. Шүлсээ солилцох нь бидэнд хэн илүү тохирохыг мэдэх аргуудын нэг гэнэ. 

8

Хүний тархи нь харанхуйд ч хосынхоо уруулыг олоход бидэнд тусладаг тусгай мэдрэлийн эсүүдтэй байдаг ажээ. 

9

Үнсэлт нь амьдрах хугацааг уртасгадаг байна. Ажилдаа гарахын өмнө эхнэрээ үнсдэг эрчүүд 5 жилээр илүү амьдардаг болохыг судалгаа харуулжээ. 

10

Анхны секс биш, харин анхны үнсэлт ихэнхи хүмүүсийн амьдралд хамгийн дурсамжтай үйл явдлуудын нэг болдог. 

11

Тайландын хос Эккачай Тиранарат, түүний эхнэр Лаксана нар хамгийн удаан үнсэлцэн дэлхийн рекорд тогтоожээ. Тэдний үнсэлт 58 цаг, 35 минут, 58 секунд үргэлжилсэн байна.

12

Хүний үнсэлтийн физиолог болон сэтгэл зүйн шинж чанарыг судалдаг шинжлэх ухааныг филематологи гэдэг байна. 

13

АНУ-ын зарим хотуудад одоо болтол үнсэлцэхийг хориглодог байна. Жишээ нь, Коннектикут мужын Хартфорд хотод эрчүүдийг ням гарагт үнсэхийг хууль бус гэж үздэг ажээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()