СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Урагдсан трикогоо битгий хая! Яагаад гэвэл...

Бид хэрэглэж буй эд зүйлсээ хуучрах юм уу, эсвэл дахин ашиглах боломжгүй болох үед нь шууд хаядаг билээ. Гэвч хаялгүйгээр өөр олон зүйлд хэрэглэх боломжтой байдаг байна. Үүний нэг тод жишээ бол, урагдсан трико юм. Тиймдээ ч бид өнөөдөр сайтынхаа үнэнч хэрэглэгчдэдээ зориулан, урагдсан триког өөр зүйлсэд хэрхэн ашиглаж болохыг дуулгахаар бэлтгэсэн юм. Та энэхүү мэдээллийг уншсаныхаа дараа туршиж үзээрэй. 

Урагдсан трикогоо битгий хая! Яагаад гэвэл... Хадгалах

Амьдралыг хялбарчлах аргууд

Өдөр бүр л бид арилгахад хэцүү толбо, шийдвэрлэж барамгүй асуудлуудтай тулгарч, хамаг л цаг мөнгөө гарздах тохиолдол бий. Гэхдээ гэрийн нөхцөлд асуудлаас ангижирч болохуйц олон хялбар арга байдаг гэдгийг та мэдэх үү? Гэрээр нэг хөглөрч байдаг хэрэгтэй хэрэггүй зүйлсийг ашиглан, хэдхэн хормын дотор толбо, асуудлыг мартах давуу талтай. Ингээд танд амьдралыг хөнгөвчлөх хялбар аргуудыг танилцуулъя.

Амьдралыг хялбарчлах аргууд Хадгалах

Хөлс дарагчийг ашиглах гайхалтай санаанууд

Хөлс дарагч буюу деодарантыг зөвхөн хөлсний гаралтыг багасгах, эвгүй үнэр дарах гэж хэрэглэдэг хэмээн бид боддог. Гэтэл өөр бусад зүйлд ч гэсэн ашиглаж болдог ажээ. Ингээд доорх мэдээнд анхаарлаа хандуулна уу. 

Хөлс дарагчийг ашиглах гайхалтай санаанууд Хадгалах
2016-05-21, 17:55

Хятадуудын мөнгөтэй болдог нууц

Хятадууд Фенг Шуйг баримталж, гэрээ тохижуулдаг бөгөөд энэ нь тэдэнд эерэг энергийг хуримтлуулж, гэрт нь мөнгө дууддаг гэнэ. Гэрээ зөв тохижуулж, энергийг нь удирдаж чадвал та ч бас хөрөнгө мөнгөөр дутахгүй сайхан амьдарч, аз жаргалдаа умбаж чадах аж. Бид өнөөдөр та бүхэндээ Хятадууд гэртээ мөнгө дуудахын тулд гэрээ хэрхэн тохижуулдаг болохыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хятадуудын мөнгөтэй болдог нууц Хадгалах

Cексээс илүү таашаал өгдөг 15 хобби

Секс бол ямар ч эр хүний хувьд хамгийн чухал зүйл гэж боддог хүмүүс анхаарлаа нааш нь түр хандуулаарай. Учир нь гадны хэд хэдэн сайтууд эрчүүдийг сексээс илүү өөрийнхөө дур сонирхол, хоббинд чухал ач холбогдол өгч ханддаг бөгөөд эдгээр нь секс хийснээс илүү таашаалыг тэдэнд өгдөг тухай өгүүлжээ. Бид та бүхэндээ ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр уг мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Эрчүүдийн хувьд чухам ямар хоббинууд сексээс илүү үнэ цэнэтэй юм бол? Хамтдаа асуултын хариулттай танилцацгаая. 

Cексээс илүү таашаал өгдөг 15 хобби Хадгалах

Цаасаар амьтад хийх хялбар аргууд

Хүүхдүүд өөрийн гараар ямар нэг зүйл хийх маш их дуртай байдаг. Энэ нь төрөл бүрийн зураг, гар урлал, цаасаар дүрс хийх ч байж болох юм. Ингээд 18 төрлийн амьтан эд зүйлсийг цаасаар хэрхэн хийж болох тухай зааварчилгааг хүргэе. Таны хүүхэд хэсэг хугацаанд ч, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх болно.
Цаасаар амьтад хийх хялбар аргууд Хадгалах
2015-04-10, 04:26

Амьдралыг хялбарчлах ухаалаг аргууд

Аливаа зүйлсийг өвөрмөцөөр ашиглаж чадвал та цаг зав төдийгүй хөрөнгө мөнгөө ч хэмнэх боломжтой. Өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн зүйлсээ өөрчлөн, хэрэгтэй зүйлд ашиглах гайхалтай аргуудыг танд дуулгахаар бэлтгэлээ. Эдгээр нь хүн бүрийн мэдээд байдаггүй сонирхолтой аргууд тул таныг гайхшруулах нь лавтай. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Амьдралыг хялбарчлах ухаалаг аргууд Хадгалах

Залхуу хүмүүс л агуу зүйлсийг бүтээдэг

Залхуу хүмүүсийг тэгтэл нь шүүмжлэх хэрэггүй ээ. Тэдэнд аливаа ажлыг хялбар аргаар хэрхэн чанартай хийх тухай үргэлж элдэв янзын шинэ санаа эргэлдэж байдаг юм. Орчин цагийн хамгийн баян хүн, "Microsoft" компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс (Bill Gates) нэгэнтээ "Би залхуу хүмүүст итгэдэг. Тэдэнтэй хамтран ажиллахыг ямагт эрмэлздэг. Учир нь тэд ямарваа нэгэн ажлыг бүтээх дөт замыг хайж, цаг хождог юм" хэмээн хэлсэн удаатай. 

Залхуу хүмүүс л агуу зүйлсийг бүтээдэг Хадгалах
2016-06-11, 09:13

Бүсгүйчүүдэд зориулсан амьдралыг хялбарчлах аргууд

Бүсгүйчүүд аливаа зүйлсийн учрыг олж, арга эвийг тааруулахдаа үнэхээр гарамгай байдаг. Тиймдээ ч тэдний хувьд амьдрал илүү адал явдалтай, адармаатай байдаг гэхэд болно. Тэгвэл амьдралын адармаатай, хэцүү зүйлсийг ч хялбархан янзалж, цаг зав мөнгөө хэмнэх ухаалаг аргуудыг танилцуулъя.

Бүсгүйчүүдэд зориулсан амьдралыг хялбарчлах аргууд Хадгалах

Реппер Дрэйкийн гэрээр зочилцгооё

Сүүлийн үед залуусын сонирхлыг ид татаж байгаа Канадын реппер Дрэйк (Drake) уран бүтээлээ хийхийн хажуугаар чөлөөт цагаа Калифорни дахь гэртээ өнгөрүүлэх дуртай гэнэ. Залуу хүн байж үнэхээр гэрсэг юм хэмээн хүмүүс ярьж дуусаагүй байтал түүний тансаг хаусын зураг олон нийтэд дэлгэгджээ. 

Реппер Дрэйкийн гэрээр зочилцгооё Хадгалах
2016-05-18, 09:38

Амьдралыг хялбарчлах аргууд

Гэрээр нэг хөглөрөөд байдаг зүйлсийг ашиглан, өдөр бүхэнд тулгардаг асуудлуудаас ангижрах боломжтой гэдгийг та мэдэх үү? Ингээд таны хөдөлмөрийг хөнгөвчилж болохуйц гайхалтай аргуудыг танилцуулъя.

Амьдралыг хялбарчлах аргууд Хадгалах

Дэлхийн хамгийн шилдэг архитектор Заха Хадид таалал төгсчээ

Өөрийн нэрийг дэлхийн хэмжээний брэнд болтол нь түгээн дэлгэрүүлж, хүчээр бус хөдөлмөрөөрөө өөрийгөө өргөмжлүүлж чадсан хатагтай бол алдарт архитектор Заха Хадид (Zaha Hadid) билээ. Тэрээр 1950 оны 10-р сарын 31-нд Иракт төржээ. Гэсэн ч удалгүй Англи руу гэр бүлээрээ нүүж, тэндээ иргэншилтэй болсон байна. 

Дэлхийн хамгийн шилдэг архитектор Заха Хадид таалал төгсчээ Хадгалах