Амьдралыг хялбарчлах ухаалаг аргууд

Аливаа зүйлсийг өвөрмөцөөр ашиглаж чадвал та цаг зав төдийгүй хөрөнгө мөнгөө ч хэмнэх боломжтой. Өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн зүйлсээ өөрчлөн, хэрэгтэй зүйлд ашиглах гайхалтай аргуудыг танд дуулгахаар бэлтгэлээ. Эдгээр нь хүн бүрийн мэдээд байдаггүй сонирхолтой аргууд тул таныг гайхшруулах нь лавтай. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Амьдралыг хялбарчлах ухаалаг аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хувцасны цахилгаан гажих

Хэрвээ таны хувцасны цахилгаан гажиж, татагдахад хүндрэлтэй болсон бол хүүхэд багачуудын зургийн хэрэгсэл болсон, "Crayola" тосон харандаагаар цахилгааны замыг зураад үзээрэй. Цахилгаан гажихаа больж, илүү хялбар болсон байх болно.

Хувцасны цахилгаан гажих

2 Лимонтой ус

Хувцасны толбыг арилгахдаа, стакантай усанд хэдэн зүсэм нимбэг хийж, толботой хэсгээ үрж, хэсэг байлгаад хүйтэн бүлээвтэр усаар зайлах юм. Энэ нь толбыг ор мөргүй арилгахаас гадна хувцсанд шингэсэн эвгүй үнэрийг үлдэн хөөх аж. 

Лимонтой ус

3 Дотуур хувцас угаах

Дотуур хувцсыг бусад хувцастай хамт угаах гэж байгаа бол жижиг торон уутыг ашиглаарай. Ингэснээр бусад хувцастай холилдож, бохирдохгүйн дээр нь ариун цэвэр талаасаа хэрэгтэй юм.

Дотуур хувцас угаах

4 Цамцны уяа хийх

Хэрвээ малгайтай цамцны тань уяа суларч, мултран унасан бол энгийн нэгэн соруулыг ашиглаарай. Соруулан дотроо үдээсээ хийж, хялбархан хэвийн байдалд оруулах боломжтой.

Цамцны уяа хийх

5 Сүлбээрэн зүү ашиглах

Соруул байхгүй үед, сүлбээрэн зүүг ашиглан, хялбархан хийж болох юм. Тиймээс та өөрт аль болох ойр, хялбар санагдсан аргаараа туршаад үзээрэй.

Сүлбээрэн зүү ашиглах

6 Хувцасны бөөс цэвэрлэх

Ир нь мохсон нэг удаагийн сахлын татуургаар, хувцасны бөөс, бөөгнөрч муухай болсон хэсгийг цэвэрлэж болох юм. Тиймээс та хуучирч муудсан хувцсаа ийн янзлаарай. Танд таалагдах нь лавтай.

Хувцасны бөөс цэвэрлэх

7 Салат холигч

Салат хутгагч савны тусламжтай угаасан, нойтон оймс, дотуур хувцсаа хормын дотор хатаах боломжтой ажээ. Туршаад үзээрэй...

Салат холигч

8 Хар хувцасны өнгийг сэргээх

Бага зэрэг цагаан цуу байхад л гандаж, цайрсан хар хувцасны өнгийг сэргээж, хормын дотор өнгө оруулах болно. Хар хувцасны тухайд, өнгийг нь сэргээхэд, цагаан хувцаснаас ч хэцүү  шүү дээ.

Хар хувцасны өнгийг сэргээх

9 Анхилуун үнэр шингээх

Хувцсандаа анхилуун сайхан үнэрийг шингээхийн тулд угаалгын машиндаа 12-15 дусал "лаванда" цэцгийн хандыг хийж өгөөрэй. Ингэснээр хувцас тань илүү анхилуун үнэртэй болж, үнэрээ удаан хадгалах болно.

Анхилуун үнэр шингээх

10 Наалдсан бохийг цэвэрлэх

Санаандгүй байдлаар хувцсанд тань бохь наалдаж үлдсэн бол, хүйтэн мөсөөр хайраад үзээрэй. Наалдсан бохь, хормын дотор царцаж, хувцаснаас хялбархан салдаг байна.

Наалдсан бохийг цэвэрлэх

11 Тосны толбо арилгах

Тосны толбыг арилгахын тулд, хүүхдийн нунтаг пудрыг ашиглаарай. Ингэхдээ тостой хэсэг дээрээ нунтаг пүдрээс цацаж хэсэг байлгана. Хормын төдийд л толбо арилдаг байна шүү.

Тосны толбо арилгах

12 Бэхний толбыг арилгах

Санаандгүй байдлаар хувцсаа бэхний толбо болгосон бол, та бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ арилгахад хэцүү бэхнийг толбыг арилгах хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. Үүний тулд толботой хэсэгдээ "гар ариутгагч санитол"-ыг дусааж 10 орчим минут хүлээгээрэй. Үүний дараа хүйтэн бүлэвгэр усаар угаах юм.

Бэхний толбыг арилгах

13 Өвсний ногоон

Жинсэн хувцас, цамцан дээр болсон өвсний толбо нь барагтай бол арилдаггүй. Харин үүнийг арилгахын тулд, та толботой хэсэгт устөрөгчийн хэт ислийг дусааж, хэсэг хүлээсний дараа савандаж угаагаарай.

Өвсний ногоон

14 Гутлын ул нөхөх

Хэрвээ гутлын ул тань цоорч муудсан бол түүнийг дугуй нөхөгчийн тусламжтай бүрж, дахин сэргээж болох юм. Ингэхдээ наалт сайтай цавууг ашиглан, цавууг хаттал хүлээх хэрэгтэй.

Гутлын ул нөхөх

15 Гутлын эвгүй үнэрийг ашиглах

Гутланд шингэсэн таагүй үнэрийг арилгахын тулд гутландаа цайны ханд хийгээд хонуулаарай. Өглөө гэхэд таагүй үнэр арилсан байх болно.

Гутлын эвгүй үнэрийг ашиглах

16 Багадсан өмдийг нөхөх

Дуртай өмд тань багадсан бол жинсэн хувцасны өөдсөөр ийнхүү хялбархан нөхөх боломжтой юм. Ингэснээр та дахин шинэ өмд худалдан авах шаардлагагүй болох билээ.

Багадсан өмдийг нөхөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()