СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хувцас, гутлаа арчлах гайхалтай санаанууд

Өмсөх дуртай гутал хувцсаа санаандгүй байдлаар толботуулж, өнгийг нь алдуулсан бол битгий санаа зовоорой. Учир нь бид та бүхэндээ хувцсыг гэрийн нөхцөлд хэрхэн хялбар цэвэрлэж, шинэ мэт өнгөлөг толигор болгох тухай хэрэгтэй зөвлөгөөг хүргэе. 

Хувцас, гутлаа арчлах гайхалтай санаанууд Хадгалах

Унтлагын өрөөгөө тохижуулахдаа бид юун дээр алддаг вэ?

Бид амьдралынхаа 1/3-ийг унтаж өнгөрүүлдөг тул унтлагын өрөөгөө тохилог байлгах шаардлагатай. Хүн унтаж байхдаа маш эмзэг байдаг. Тиймээс ч унтлагын өрөөг ямар нэгэн гадны муу нөлөө, сөрөг энергиэс хамгаалахын тулд фэншүйг ашиглах нь бий. Фэншүй бол ямар нэгэн шашин эсвэл мухар сүсэг биш, зүгээр л хүн, хүрээлэн буй орчин, байгаль дэлхийтэйгээ тааламжтайгаар нийцэн амьдрах эртний ухаан, арга техник билээ.

Унтлагын өрөөгөө тохижуулахдаа бид юун дээр алддаг вэ? Хадгалах

Кайли Женнерийн гэрээр зочилцгооё

Цахим хуудсаар л нэг нүүр будалт, шинэ трэнд, сенсацитай үйл явдлаараа олны нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж байдаг Кардашьяаны гэр бүлийн отгон гишүүн Кайли Женнер (Kylie Jenner) өдгөө 18 настай билээ. Эгч нарынхаа нөмөр нөөлөг, далбаан доор нь чамгүй нэр хүнд, туршлагыг хуримтлуулаад авсан тэрээр өөрийн бизнесээ эхлүүлээд завгүй яваа юм. Ингээд та бүхэндээ түүний гэрийг танилцуулья.

Кайли Женнерийн гэрээр зочилцгооё Хадгалах

Толийг гэрийнхээ хаана байрлуулж болохгүй вэ?

Та гэрийнхээ толийг хаана байрлуулдаг вэ? Бид төдийлэн ач холбогдол өгдөггүй боловч энэ нь асар их утга учрыг өөртөө агуулдаг байна. Толийг буруу газарт байрлуулж, ашигласнаар бид эрүүл мэндээрээ хохирч, элдэв сөрөг энергийг биедээ хуримтлуулдаг ажээ. Иймд толийг гэрийнхээ хаана байрлуулж, хэрхэн хэрэглэх ёстой тухай хүн бүрийн мэдээд байдаггүй маш хэрэгтэй мэдээллийг танд хүргэхээр бэлтгэсэн юм. 

Толийг гэрийнхээ хаана байрлуулж болохгүй вэ? Хадгалах

Хөргөгчиндөө зоос тавих ямар учиртай вэ?

Бид бүхэнд заримдаа гэрээ эзгүй орхин олон хоногоор явах хэрэг гардаг билээ. Тэр хооронд гэрт тог тасрах, цахилгааны асуудал гарахыг үгүйсгэхгүй. Гэрээ эзгүй орхихдоо хүн бүрийн санааг зовоодог зүйл бол хөргөгч, хөлдөөгч билээ. Ингээд та бүхэндээ гэрээ хэд хоногоор эзгүй орхиод ирэхэд хөргөгчин дэх хоол хүнс муудаагүй эсэхийг шалгах сонирхолтой бөгөөд энгийн аргыг хуваалцаж байна.

Хөргөгчиндөө зоос тавих ямар учиртай вэ? Хадгалах
2016-11-12, 18:20

Гэрийг гоёмсог харагдуулах хялбар аргууд

Зун цаг ойртож, та гэрээ засаж тохижуулан, өөрчлөлтийг хийхээр зэхэж байна уу? Тэгвэл бид та бүхэндээ өрөөг илүү том цэлгэр, тансаг харагдуулах маш энгийн ухаалаг аргуудыг хүргэж байна. Эдгээрээс өөрт таалагдсан аргаа хэрэгжүүлэн, гэр орноо үзэмжтэй сайхан болгоорой.

Гэрийг гоёмсог харагдуулах хялбар аргууд Хадгалах

Тайлор Свифтийн гэрээр зочилцгооё!

Өдгөө дэлхий нийтийг шуугиулж, ашиг орлогоороо дээгүүр байр эзэлдэг нэрт дуучин Тайлор Свифт (Taylor Swift) 27 настай боловч хөрөнгө чинээ, алдар хүндээрээ хэнийг ч урдаа гишгүүлдэггүй юм. Анх каунтри чиглэлийн дуу дуулж, урлагийн ертөнцөд хөл тавьсан тэрээр өнөөдөр дэлхийн хэмжээний од болж, гялалзаж яваа билээ. Харин өнөөдөр та бүхэндээ залуухан, халуухан дуучин бүсгүйн тансаг байшин, эдлэнг танилцуулъя. 

Тайлор Свифтийн гэрээр зочилцгооё! Хадгалах

Гутал арчлах хялбар аргууд

Шинэ авсан гутал тань холгоод байна уу? Эсвэл томдоод, бариад байвал гэрийн нөхцөлд эдгээрийг хэрхэн янзлах болон бохирдсон гутлаа хэрхэн цэвэрлэх талаарх хэрэгтэй зөвлөгөөнүүдийг та бүхэндээ хүргэж байна.

Гутал арчлах хялбар аргууд Хадгалах
2015-10-05, 20:12

Хойд Солонгосын хамгийн гайхалтай бүтээн байгуулалтууд

Хойд Солонгос улсыг бид бүхэн хөгжил буурай, хагас цэрэгжилтийн байдалтай амьдардаг төдийгүй  улсын хөрөнгөө зэр зэвсэг, тоног төхөөрөмжинд л зарцуулдаг хэмээн бодсоор ирсэн. Энэ нь ч үнэнийн ортой билээ. Тус улс нь саяхныг болтол ард иргэдээ интернэт ашиглахыг нь хориглож, тэрчлэн нутгаасаа түр хугацаанд явахдаа ч, зөвшөөрөл авсан байх ёстой хэмээн үздэг байсан. Харин сүүлийн үед ард иргэдээ хэд хэдэн интернэт хөтөч ашиглахыг нь зөвшөөрч, улсынхаа өнгө үзэмжинд ч мөн анхаарлаа хандуулж эхэлжээ.

Хойд Солонгосын хамгийн гайхалтай бүтээн байгуулалтууд Хадгалах

Япончууд гэрээ хэрхэн эмх цэгцтэй, цэвэрхэн байлгадаг вэ?

Японы зохиолч Мари Кондо (Marie Kondo)-ийн бичсэн "The life changing bagic of tidying up" буюу "Эмх цэгцийн гайхамшиг" ном хэвлэгдсэн даруйдаа борлуулалтаараа эх орондоо тэргүүлж, маш олон хэлнээ орчуулагдсан юм. Уг номонд гэрээ хэрхэн зөв цэгцэлж, ажил болон амьдарлаа хялбарчилж, сайхан амьдрах талаар зургийн хамт хавсарган өгүүлсэн учир ийнхүү олон улсын уншигчдын сохирхлыг татсан бүтээл болсон юм. Энэ номонд бичигдсэн хэрэггүй зүйлсээсээ салж, өөрийгөө зөвхөн хэрэгтэй зүйлсээр хүрээлүүлэх зарим аргуудыг танд хэлж өгье. 

Япончууд гэрээ хэрхэн эмх цэгцтэй, цэвэрхэн байлгадаг вэ? Хадгалах

Япончуудаас сурах ёстой 16 зүйл

Техник технологийн хурдацтай хөгжил дэвшил, эдийн засгийн чадавхаараа дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг болох Япончуудаас сурч, мэдэж авч болох зүйлс олон байх бөгөөд бид өнөөдөр та бүхэндээ хамгийн сонирхолтой гэсэн санаа авч болох зүйлсийг хүргэхээр бэлтгэлээ.

Япончуудаас сурах ёстой 16 зүйл Хадгалах

Обамагийн шинэ гэрээр зочилцгооё

АНУ-ын хамгийн анхны өнгөт арьст ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama) өөрийн суудлыг дараагийн улс төрчид хүлээлгэн өгөх үүднээс, 4.3 сая долларын үнэ бүхий үе дамжсан, маш тансаг байшинг худалдан авсан байна. Тус байшинд АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон (Bill Clinton)-ны туслах Жо Локхарт (Joe Lockhart) амьдарч байжээ. Ийнхүү түүний шинэ гэртэй хамтдаа танилцацгаая.

Обамагийн шинэ гэрээр зочилцгооё Хадгалах