Бүсгүйчүүдэд зориулсан амьдралыг хялбарчлах аргууд

Бүсгүйчүүд аливаа зүйлсийн учрыг олж, арга эвийг тааруулахдаа үнэхээр гарамгай байдаг. Тиймдээ ч тэдний хувьд амьдрал илүү адал явдалтай, адармаатай байдаг гэхэд болно. Тэгвэл амьдралын адармаатай, хэцүү зүйлсийг ч хялбархан янзалж, цаг зав мөнгөө хэмнэх ухаалаг аргуудыг танилцуулъя.

Бүсгүйчүүдэд зориулсан амьдралыг хялбарчлах аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Шинэ гутал аваад өмсөх гэхээр хөл холгож, бариад байвал зузаан оймс өмсөж, халуун сэнсээр үлээлгээд үзээрэй. Эсвэл гутландаа ууттай ус хийгээд, хөлдөөгчинд хонуулаарай. Багадсан гутал сунаж, таарах болно.

2

Төмөр бөгжний дотор талыг хумсны лакаар будвал, төмрийн хор гарч, хурууг бал болгохгүй юм.

3

Хувцасны бөөс, хогийг уушгин чулуугаар цэвэрлэж болох юм.

4

Цүнхнүүдээ хувцасны өлгүүр, дэгээ ашиглан тогтоовол илүү зай талбай хэмнэж, эмх цэгцтэй болгоно.

5

Залгадаг хиймэл үсийг ашиглан үсээ боохдоо хуйхнаас аль болох доогуур, сул боовол илүү эвтэйхэн, үзэмжтэй харагдана.

6

Улаан дарсны толбыг цагаан дарсаар арилгаарай. Энэ нь таныг хүндхэн байдлаас амархан гарахад тустай. Хорыг хороор гэдэг дээ...

7

Нүүр будгуудаа соронзтой тавцанд байрлуулж болох юм. Зай талбайг хөнгөлөн, эмх цэгцтэй харагдуулна.

8

Жинсэн өмдөн дээр түрүүтэй гутал өмсөхөөр бол урт шилэн оймсыг ашиглаарай. Энэ нь илүү цэвэрхэн харагдуулна.

9

Түлхүүрээ хооронд нь хольж солихгүйн тулд, өнгө өнгийн лакыг ашиглаарай.

10

Цагаан дарсанд хөлдөөсөн усан үзмийг хийж өгвөл, илүү амтлаг сайхан амттай болдог.

11

Шүршүүрийн гялгар малгайг ашиглан, гутлаа уутлаарай. Амралт, аялал зугаалгад авч явахад тохиромжтой болж, зай хэмнэнэ.

12

Үсний хавчаар, хумсны хэрэглэлүүдээ соронзонд тогтоовол, унаж, алга болохгүй.

13

Өргүүрүүдээ нэг чиглэлд өлгөвөл, хувцсаа авах, буцаан өлгөхөд хялбар байх болно.

14

Зүүлтээ орооцолдуулахгүйн тулд нэг удаагийн соруулыг ашиглаарай.

15

Үсний индүү хэрэгслүүдээ энэ маягаар засаж, янзалбал таны цаг завыг хэмнэхээс гадна, илүү тохилог болно.

16

Гоёл чимэглэлийг хананд тогтоож болох юм. Авахад цэгцтэй, хялбар байх болно.

17

Гутлынхаа түрүүнд хэрэглэдэггүй сонин, сэтгүүлээ хуйлаад хийчихвэл зай хэмнэж, гутлын эдэлгээг ч удаашруулна.

18

Ороолтуудаа ийнхүү өлгүүрт тогтоон өгвөл илүү эмх цэгцтэй, үзэмжтэй харагдана.

19

Шинээр хөхний даруулга авахдаа, зүүсний дараа 1 хуруу илүү байхаар сонгоорой. Энэ нь танд яг таарч байгааг илтгэнэ. Хэрвээ нэг хуруу багтахгүй бол хэтэрхий бариу байна гэсэн үг.

20

Гутланд шингэсэн эвгүй үнэрийг арилгахдаа даавуун уутанд багахан хүнсний сода хийгээд хонуулаарай.

21

Дарсны бөглөөг ийнхүү цуглуулж болох юм. Харагдах байдлаасаа ч тэр үнэхээр содон харагдах болно.

22

Индүүдэхэд хэцүү нугалаас, хуниасыг үсний индүүгээр хөнгөхөн дарахад л хангалттай.

23

Түрийтэй гутлыг өмдний өлгүүр ашиглан, эмх цэгцтэй хурааж болох юм.

24

Хатсан сормуусны будгаа сайтар таглан, халуун усанд хийгээд үзээрэй.

25

Үсэнд наалдсан бохийг мөсний тусламжтай хялбархан салгаарай.

26

Хувцсан дээр дуссан толбыг арилгахын тулд хүүхдийн цацлага цацаад, хэсэг байлган, угаахад толбо амархан арилдаг.

27

Илгэн материалтай гутлыг цэвэрлэхийн тулд хумсны хуурай ашиглаж болно. Ингэвэл шинэ мэт харагдах юм.

28

Лакан материалтай гутлыг гялалзуулж өнгө оруулая гэвэл шил арчигч шингэнээс бага зэргийг цацаад илгэн алчуураар зөөлөн хэрнээ сайтар зүлгээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()