СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хоббигоороо хэрхэн мөнгө олох вэ?

Бид бүгд л өөрийн гэсэн хоббитой. Гэхдээ ихэнх маань зөвхөн чөлөөт цагаа л хоббиндоо зориулдаг. Учир нь бид ажил хийж мөнгө олох ёстой. Тэгвэл заавал ажил хийж бус хоббигоороо мөнгө олдог болбол ямар вэ?

Хоббигоороо хэрхэн мөнгө олох вэ? Хадгалах
2017-10-27, 16:30

Алдартай одуудын гэрээр зочилцгооё!

Бидний сайн мэдэх алдартай, олны танил эрхмүүд чухам ямар гэрт амьдардаг юм бол хэмээх бодол таны толгойд орж байсан уу? Тэдгээр хүмүүс гэрээ хэрхэн тохижуулж, мөн ямар тавилгыг багтаасан тухай маш сонирхолтой мэдээллийг бид та бүхэндээ бэлтгэснийг хүлээн авна уу. Таны урмыг хугалахгүй гэдэгт итгэлтэй байна.

Алдартай одуудын гэрээр зочилцгооё! Хадгалах

Бидний гэрээ тохижуулахдаа гаргадаг түгээмэл алдаанууд

Хүмүүс гэрээ тохижуулахдаа улиг болсон ширээн сандлын ком, буйдан сандлын ком, унтлагын өрөөний ком гэхчлэн худалдаж авдаг. Гэхдээ энэ нь хэтэрхий хоцрогдсон гэдгийг та мэдэх үү? Хэрвээ та бусдаас өөр байж, гэрээ тансаг болоод орчин үеийн байдлаар тохижуулахыг хүсч байвал, бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Бид та бүхэндээ хүмүүсийн гэрээ тохижуулахдаа гаргадаг алдаануудыг танилцуулж байна. 

Бидний гэрээ тохижуулахдаа гаргадаг түгээмэл алдаанууд Хадгалах

Гэрээ үргэлж цэвэрхэн байлгах залхуу аргууд

Гэрээ цэвэрлэж амжаагүй байхад, гэнэтийн зочид ирэх хамгийн төвөгтэй болоод хэцүү асуудлын нэг. Энэ үед эзэгтэй нар сандарч, яахаа ч мэдэхгүй балмагдаж, замбаараагүй, хөглөрсөн гэртээ зочидоо оруулахаас өөр аргагүйд хүрдэг. Харин барагдаж дуусдаггүй гэрийн ажлыг хялбарчилж, богино хугацаанд цэвэрлэж болох гайхалтай аргуудыг эзэгтэй нартаа зориулан хүргэж байна.

Гэрээ үргэлж цэвэрхэн байлгах залхуу аргууд Хадгалах

Арилгахад хэцүү толбыг ор мөргүй арилгах шалгарсан аргууд

Угаалгын машин, чанартай угаалгын нунтаг байгаад ч арилгаж чаддаггүй толбо гэж бий. Бид өмсөх дуртай хувцсаа арилгахад бэрх толботой болгосны дараа сэтгэлээр унаж, ахиж өмсөж чадахгүй боллоо гэхээс хэтэрдэггүй. Харин бид та бүхэндээ толгойны өвчин болсон тэдгээр толбыг арилгах энгийн болоод үр дүнтэй аргуудыг хуваалцахаар бэлтгэлээ. 

Арилгахад хэцүү толбыг ор мөргүй арилгах шалгарсан аргууд Хадгалах

Хаягдал цаасан хайрцгаар ийм зүйлс хийж болдог гэдэгт та итгэх үү?

Хэрэггүй болсон цаасан хайрцгаа та яадаг вэ? Арай гаргаад хаячихдаг юм биш биз? Хэрвээ тийм бол өнөөдрөөс эхлэн хаягдал цаасан хайрцгаа хадгалж, өдөр тутамдаа хэрэглэж байгаарай. Бид та бүхэндээ хэрэггүй болсон цаасан хайрцгийг ашиглаж болох гайхалтай санаануудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хаягдал цаасан хайрцгаар ийм зүйлс хийж болдог гэдэгт та итгэх үү? Хадгалах

Гадны загасчид Монголд (3-р хэсэг)

Дэлхий дээр онгон дагшин, зэрлэг байгалиараа алдартай цөөн улсуудын нэг бол Монгол орон билээ. Тиймдээ ч гадаад дотоодын аялагч, жуулчид энэ сайхан байгалийг үзэж сонирхох, ан агнуур хийж, тэр дундаа загасчлахаар холын холоос мөнгө төгрөг, эрсдэлийг үл хайхран зорин ирдэг. Гадны жуулчид Монголд ирээд хэрхэн загас барьдаг тухай сонирхолтой фото нийтлэлийн 3-р хэсгийг та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна.

Гадны загасчид Монголд (3-р хэсэг) Хадгалах
2017-10-01, 20:14

Сайн зүүдийг биелүүлэгч “зүүд манагч” хийж сурцгаая!

Зүүд манагч гэдэг нь уугуул Америкчууд буюу Индианчуудын хамгийн гайхалтай өв уламжлалын нэг билээ. Үүнийг хүний зүүдний ертөнц дэх хамгаалагч гэж үздэг бөгөөд сайхан зүүдийг бодит амьдрал дээр биелүүлж, муу муухай, хар дарсан зүүднээс хол байлгах шидтэй аж. Сайхан зүүд нь зүүд манагчийн голд байх нүхээр дамжин орж, доош унжсан өд сөдөөр гулсан унтаж буй хүнд хүрдэг байна.  Харин муу муухай зүүд аалзны тор мэт утсанд хүлэгдэн үлдэж, нарны анхны туяанд замхран алга болдог. Тэгвэл бид та бүхэндээ зүүд манагчийг хэрхэн хийх зааврыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Сайн зүүдийг биелүүлэгч “зүүд манагч” хийж сурцгаая! Хадгалах

Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой дур булаам харагдах нууцууд

Эмэгтэйчүүд өдөр тутамдаа сайхан харагдах гэж үс, хумс, биеийн арьсаа арчилж маш их цаг зарцуулдаг. Харин эдгээрийг хялбарчлах аргуудыг гоо сайхны блог хөтлөгчид аль хэдийн олж нээсэн ажээ. Хэрэв та хөхөвч өмсөх дургүй бол хөхний товчоо хэрхэн халхлах вэ? эсвэл илүүдэл үсээ хусахдаа юуг анхаарах вэ? гэх мэт хамгийн хэрэгтэй 6 зөвлөгөөг танд түүвэрлэн хүргэж байна. 

Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой дур булаам харагдах нууцууд Хадгалах

Хүүхдийнхээ тоглоомыг гэрийн нөхцөлд ариутгах хялбар арга

Бид гэрээ өдөр бүр арчиж цэвэрлэдэг ч хүүхдийнхээ тоглоомыг угаахаа мартчихдаг. Хүүхэд зарим үед тоглоомоо амандаа хийх, бохир гараараа барих, гадаа тоглох зэргээс үүдэн орчны тоос шороо, нянгууд наалдаж, ихээр бохирдсон байдаг. Тиймээс 1 сард дор хаяж  1 удаа угааж, цэвэрлэн ариутгах хэрэгтэй. Ингэснээр та хүүхдээ элдэв халдварт өвчнөөс сэргийлж чадах юм. Бид доорх нийтлэлдээ хэрхэн тоглоомыг ариутгаж, цэвэрлэх энгийн бөгөөд хялбар аргыг танд хүргэхээр бэлтгэлээ. 

Хүүхдийнхээ тоглоомыг гэрийн нөхцөлд ариутгах хялбар арга Хадгалах

Индүүнийхээ улыг цэвэрлэх шалгарсан аргууд

Индүүний ул зууралдаж, хувцас түлэх, хар толбо үлдээх зэрэг асуудал тулгарч эхэлбэл та индүүгээ цэвэрлэх цаг нь болжээ гэсэн дохио билээ. Хувцсаа индүүдэх нь угаасан хувцасны үрчлээг арилгаж, сайхан харагдуулах төдийгүй, нян бактерийг устгадаг тул маш чухал үүрэгтэй юм. Тиймээс бид танд индүүнийхээ улыг гэрийн аргаар, шинэхэн мэт цэвэрхэн болгох шалгарсан аргуудыг хэлж өгөхөөр бэлтгэлээ. 

Индүүнийхээ улыг цэвэрлэх шалгарсан аргууд Хадгалах

Япончууд гэрээ хэрхэн эмх цэгцтэй, цэвэрхэн байлгадаг вэ?

Японы зохиолч Мари Кондо (Marie Kondo)-ийн бичсэн "The life changing bagic of tidying up" буюу "Эмх цэгцийн гайхамшиг" ном хэвлэгдсэн даруйдаа борлуулалтаараа эх орондоо тэргүүлж, маш олон хэлнээ орчуулагдсан юм. Уг номонд гэрээ хэрхэн зөв цэгцэлж, ажил болон амьдарлаа хялбарчилж, сайхан амьдрах талаар зургийн хамт хавсарган өгүүлсэн учир ийнхүү олон улсын уншигчдын сохирхлыг татсан бүтээл болсон юм. Энэ номонд бичигдсэн хэрэггүй зүйлсээсээ салж, өөрийгөө зөвхөн хэрэгтэй зүйлсээр хүрээлүүлэх зарим аргуудыг танд хэлж өгье. 

Япончууд гэрээ хэрхэн эмх цэгцтэй, цэвэрхэн байлгадаг вэ? Хадгалах