Алдартай одуудын гэрээр зочилцгооё!

Бидний сайн мэдэх алдартай, олны танил эрхмүүд чухам ямар гэрт амьдардаг юм бол хэмээх бодол таны толгойд орж байсан уу? Тэдгээр хүмүүс гэрээ хэрхэн тохижуулж, мөн ямар тавилгыг багтаасан тухай маш сонирхолтой мэдээллийг бид та бүхэндээ бэлтгэснийг хүлээн авна уу. Таны урмыг хугалахгүй гэдэгт итгэлтэй байна.

Алдартай одуудын гэрээр зочилцгооё!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жонни Депп (Johnny Depp)

Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп нь Лос Анжелес дахь "Eastern Columbia"-д хэд хэдэн тансаг пентхаустай аж. Харин тэрээр жүжигчин Амбер Херд (Amber Heard)-өөс салсны дараа, бүгдийг нь зарж, нүүхээр шийдсэн гэдэг. Жонни Депп нь хоёр пент хаусаа тус тусад нь 4.2 сая болон 3 сая доллараар худалдсан бөгөөд одоо ахин нэг пентхаусыг зарахаар төлөвлөжээ. Түүний зарах гэж байгаа пентхаус нь 2 давхар, 2 унтлагын өрөө, 2 угаалгын өрөө, зочны өрөө, гал тогооноос бүрдэх бөгөөд том цонх, мастер угаалгын өрөө, спа, усан сантай байна. 

Жонни Депп (Johnny Depp)

2 Женнифер Лопез (Jennifer Lopez)

Хөдөлмөрч бөгөөд халуухан дуучин, жүжигчин, бүжигчин Женнифер Лопез нь 360 сая долларын хөрөнгөтэй. Харин түүний хамгийн дуртай пентхаус нь 1993 метр квадрат хэмжээтэй, 4 унтлагын өрөө, 6 угаалгын өрөө, хөлбөмбөг тоглож болохуйц том хэмжээтэй зочны өрөөтэй төдийгүй гадаа талбайг нь яг л үлгэрийн орон мэт зүлэг ногоогоор хучиж, тохижуулсан аж. Түүний энэхүү пентхаус 27 сая доллараар үнэлэгддэг билээ. 

Женнифер Лопез (Jennifer Lopez)

3 Томми Хилфигер (Tommy Hilfiger)

Америкийн алдарт загвар зохион бүтээгч Томми Хилфигерийн пентхаус Нью Йорк хотын "Central Park 1"-д байрладаг. 1706 метр квадрат талбайтай, тансаг зэрэглэлийн 4 унтлагын өрөөтэй байх бөгөөд өрөө бүрийг өөр өөр хэв маягаар тохижуулсан байдаг. Тавилга болоод дотоод засал чимэглэлийн тухайд дуу алдам гэх аж. Түүний энэхүү дээд зэрэглэлийн пентхаус нь 50 сая долларын үнэ хүрэх аж. 

Томми Хилфигер (Tommy Hilfiger)

4 Рози О'Доннелл (Rosie O’Donnell)

Нэрт инээдмийн жүжигчин бүсгүйн тухайд орчин үеийн загварыг баримталсан тансаг пентхаустай. Том талбайтай зочны өрөө нь тус пентхаусын нэгээхэн давуу тал бөгөөд үүнийг маш өвөрмөцөөр тохижуулсан аж.

Тус пентхаус нь 1097 метр квадрат талбайтай төдийгүй 487 метр квадрат дээвэртэй бөгөөд үүнийг лоунжтай адил тохижуулж, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх хэсэг болгон өөрчилсөн байна. Рози О'Доннеллийн пентхаусыг 8 сая доллараар үнэлдэг. 

Рози О'Доннелл (Rosie O’Donnell)

5 Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

Гэгээлэг цайвар өнгийг голчилж тохижуулсан пентхаус бол жүжигчин Гвинет Пэлтроугийнх юм. Тэрээр өөрөө маш цэвэрч, аливааг эмх цэгцтэй байлгах дуртай нэгэн тул, пентхаусаа ч мөн, цэлгэр болоод цэвэрхэн харагдуулахын тулд цагаан өнгийн тавилга, хивсэнцэр зэргийг сонгож, гэрээ тохижуулжээ. Япон хэв маягийг баримталж, намхан ширээг байрлуулсан аж.

Түүний энэхүү тансаг пентхаус 10.7 сая долларын үнэтэй. 

Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

6 Ким Кардашьян Вест (Kim Kardashian West)

Реалити шоуны од Ким Кардашьян нь 30 сая долларын үнэтэй пентхаустаа ихэнх цагаа өнгөрүүлдэг гэнэ. 2194 метр квадрат талбайтай бөгөөд саун, спорт заал, усан сан, 6 угаалгын өрөө, 5 унтлагын өрөө зэргээс бүрдэх төдийгүй орчин үеийн интерьерээр тохижуулсан байна. 

Ким Кардашьян Вест (Kim Kardashian West)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()