Хаягдал цаасан хайрцгаар ийм зүйлс хийж болдог гэдэгт та итгэх үү?

Хэрэггүй болсон цаасан хайрцгаа та яадаг вэ? Арай гаргаад хаячихдаг юм биш биз? Хэрвээ тийм бол өнөөдрөөс эхлэн хаягдал цаасан хайрцгаа хадгалж, өдөр тутамдаа хэрэглэж байгаарай. Бид та бүхэндээ хэрэггүй болсон цаасан хайрцгийг ашиглаж болох гайхалтай санаануудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хаягдал цаасан хайрцгаар ийм зүйлс хийж болдог гэдэгт та итгэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жижиг зүйлсийг хадгалах

Та хэрэглэхээ больсон цаасан хайрцгаа жижиг зүйлсийг хадгалах сав болгон ашиглаарай. Ингэхдээ хайрцгаа гадуур нь даавуугаар бүрж, өнгөлөг болгоорой.

Жижиг зүйлсийг хадгалах

2 Хүүхдийн байшин

Хаягдал болсон цаасан хайрцагнуудаа нийлүүлж, өхөөрдөм бяцхан үрсдээ байшин хийж өгч болно шүү дээ.

Хүүхдийн байшин

3 Хувцас тусгаарлагч

Та хувцаснууд тэр тусмаа оймс дотуур хувцсаа тусгаарлаж, цэгцтэй байлгахын тулд цаасан хайрцаг ашиглаарай. Зурагт үзүүлсэнтэй адил хайрцгаа хувааж, байрлуулахад хангалттай. 

Хувцас тусгаарлагч

4 Сэтгүүлийн хайрцаг

Хэрвээ танайд олон сэтгүүл энд тэнд хөглөрч байдаг бол цаасан хайрцгаа эвлүүлэн нааж, гадуур нь өнгөлөг цаасаар ороон, сэтгүүлийн хайрцаг бэлтгээрэй.

Сэтгүүлийн хайрцаг

5 Ухаалаг утасны проектор бэлтгэх

Жижиг дэлгэцээр кино үзэхээс залхаж байна уу? Тийм бол хэрэггүй болсон цаасан хайрцаг болон томруулаг шилний тусламжтайгаар хялбархан аргаар проектор бэлтгэх боломжтой. 

Ухаалаг утасны проектор бэлтгэх

6 Ширээний хөлбөмбөг

Эрчүүдийн хүслэн болсон ширээний хөлбөмбөгийг та цаасан хайрцаг ашиглан хийгээрэй. 

Ширээний хөлбөмбөг

7 Сагс бэлтгэх

Та хайрцгаа төрөл бүрийн өнгийн даавуугаар чимэглэж, бариул хийгээд л мөнгө үрэлгүйгээр гоёмсог хайрцагтай болж чадна. 

Сагс бэлтгэх

8 Хүүхдийн гал тогоо

Та хамаг мөнгөө гарздаж хүүхэддээ үнэтэй тоглоом авч өгөхийн оронд хайрцгаар бяцхан гал тогоо хийж өгч болно. Мэдээж энэ нь таны хүүхдэд илүүтэй таалагдах нь гарцаагүй. 

Хүүхдийн гал тогоо

9 Муурны ор

Цаасан хайрцагныхаа дөрвөн талд том хэмжээтэй цонх гаргаж, муурны ор бэлтгээрэй. 

Муурны ор

10 Ханын чимэглэл

Хайрцгаа жижиглэн өнгө өнгийн будгаар чимэглэж, ханандаа өлгөөрэй.

Ханын чимэглэл

11 Гутлын тавиур

Хэрвээ танайд гуталны тавиур байхгүй бол цаасан хайрцгаар тавиур бэлтгэж болно. Хайрцагнуудаа гурвалжилж, зурагт үзүүлсэнтэй адил тавиарай. 

Гутлын тавиур

12 Утасны сав

Жижиг хэмжээтэй хайрцаг сонгож, дотор нь жижиг хадаас байрлуулаарай. Одоо харин үүндээ утаснуудаа нэг нэгээр нь тогтоох боломжтой. Ингэснээр утаснууд хоорондоо холилдож, ороолцох вий гэхээс айх хэрэггүй болно. 

Утасны сав

13 Гэрлийн чимэглэл

Та гоёмсог гэрэлтэй болохыг хүсч байвал, хайрцгаа төрөл бүрээр чимэглэн гэрлээ асааж болно. Хайрцгаа хэрхэн бэлтгэх тухай ЭНД дарж сураарай.

Гэрлийн чимэглэл

14 Тоглоомон байшин

Хүүхдийнхээ тоглоомуудыг хийх сав олдохгүй байвал хайрцгаар байшин бэлтгэж ашиглаарай. 

Тоглоомон байшин

15 Ханын зуух хийх

Та гарын доорх материал, хайрцгаар гоёмсог ханын зуух хийж болно. 

Ханын зуух хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()