Арилгахад хэцүү толбыг ор мөргүй арилгах шалгарсан аргууд

Угаалгын машин, чанартай угаалгын нунтаг байгаад ч арилгаж чаддаггүй толбо гэж бий. Бид өмсөх дуртай хувцсаа арилгахад бэрх толботой болгосны дараа сэтгэлээр унаж, ахиж өмсөж чадахгүй боллоо гэхээс хэтэрдэггүй. Харин бид та бүхэндээ толгойны өвчин болсон тэдгээр толбыг арилгах энгийн болоод үр дүнтэй аргуудыг хуваалцахаар бэлтгэлээ. 

Арилгахад хэцүү толбыг ор мөргүй арилгах шалгарсан аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өвсний толбо

Эцэг эх бүр жинсэн өмднөөс өвсний толбыг арилгах ямар төвөгтэй болохыг мэднэ. 

  • 1 литр усыг 1 халбага аммикийн хүчилтэй хольж, үүндээ өмдний толботой хэсгийг дүрнэ. Дараа нь сойтгоор сайтар үрж угаахад хангалттай. 

Өвсний толбо

2 Бэхний толбо

Бэхний толбыг арилгахад угаалгын машин, төрөл бүрийн цайруулагч нэмэр болохгүй.

  • Хөвөнг спиртэнд шингээж, бэхний толбыг арчиарай. Эсвэл аммиак хүчил болон ижил хэмжээтэй спиртийг хольж, бэхний толбыг арчиж, арилгаж болно. 

Бэхний толбо

3 Өөх болон тосны толбо

Өөх тосны толбыг ор мөргүй болтол арилгах хэд хэдэн арга бий.

  • Хэрвээ толбо шинэхэн байгаа бол, 2-3 цаасан алчуурыг дээр нь тавьж, индүүдээрэй. Энэ нь тосыг цаасан шингээж, толбыг арилгах аж. 
  • Цэвэр спирт болон бензиныг хольж, тос болсон хэсэг түрхэж хатаана. Дараа нь тухайн хувцсаа угаахад хангалттай. 

Өөх болон тосны толбо

4 Уруулын будагны толбо

Охид бүсгүйчүүдийн хувьд хувцас уруулын будагны толботой болох нь хамгийн төвөгтэй асуудлуудын нэг байдаг. Харин үүнийг хялбархан шийдвэрлэх аргыг танд дуулгая.

  • Эхлээд будаг болсон хэсэгтээ хуурай сальфетки нааж, будгийг арчина. Дараа нь спирт шингээсэн хөвөнгөөр толбоо арчиж, угаагаарай.

Уруулын будагны толбо

5 Хумсны будагны толбо

Санамсаргүй нэг хөдлөөд л хувцсаа хумсны будаг болгочихоод бухимдаж сууна уу? Тийм бол үүнийг хялбархан шийдэж болох юм.

  • Та хөвөнд спирт эсвэл хумсны будаг арилгагч шингээж толбо үүссэн хэсгээ сайтар арчаарай. Толбо арилтал сайн үрэх хэрэгтэй. 

Хумсны будагны толбо

6 Нэрс, жимсний толбо

Нэрс, жимсний толбонууд хувцаснаас бүрэн арилдаггүй гэмтэй.

  • Хөвөнд цагаан цуу шингээж, толботой хэсгээ арчиж, арилгана. Дараа нь тухайн хувцсаа халуун усаар угаагаарай.
  • Толбон дээрээ бага зэрэг давс цацаарай. Энэ нь бохирдлыг өөртөө шингээж, цэвэрлэх тустай. 

Нэрс, жимсний толбо

7 Цусны толбо

Санамсаргүй гараа зүсч, хувцсаа бохирдуулах явдал бидэнд байнга тохиолддог. 

  • Та хувцаснаасаа цусны толбыг арилгахыг хүсч байвал бага зэрэг аммиакийг асуудалтай хэсэгтээ түрхэж, 10-15 минут байлгаарай. Хэрэв хувцасны толбо бүрэн гүйцэт арилаагүй бол хувцсаа хөөстэй усанд хийж угаана. 

Цусны толбо

8 Шоколадны толбо

Шоколад идэж сэтгэл санаагаа тайвшруулж, таатай мэдрэмж авах хүмүүс олон байдаг. Гэхдээ тэдний нэг нь ч хувцсандоо шоколадны толботой болохыг хүсдэггүй л болов уу.

  • Хэрэв толбо шинэхэн байгаа бол бага зэрэг давс цацах хэрэгтэй. Дараа нь тухайн хэсгээ сайтар үрж угаана.
  • Тухайн шоколадын толбо удсан бол ижил хэмжээтэй спирт болон цагаан цууг хольж, толбоо арчиарай.

Шоколадны толбо

9 Хөлсний толбо

Хэрэв таны цамц, футволк хөлсний толботой болсон бол ингэж цэвэрлээрэй.

  • 1 цайны халбага аяга таваг угаагч шингэн, 3-4 цайны халбага устөрөгчийн хэт исэл болон 2 цайны халбага хүнсний содыг хольж, толбон дээр түрхэнэ. Дараа нь толбоо үрж, угаагаарай.

Хөлсний толбо

10 Шаварны толбо

Шаварт унаж, хувцсаа бохирдуулсан бол толбо нь арилахгүй байх вий гэж бүү сэтгэлээ чилээгээрэй. 

  • Толботой хэсгээ бүлээн усанд хийж, цагаан цуу болон аяга таваг угаагч нэмж, угаана. 

Шаварны толбо

11 Шар айрагны толбо

Үдэшлэг цэнгүүн дээр найзуудтайгаа хөгжилдөж байгаад шар айргаа хувцас дээрээ асгах тохиолдол бидэнд олон тулгардаг.

  • 8:1:1:1 харьцаатай ус, глицерин, аммиак, спирт зэргийг хольж, толбоо угаагаарай.

Шар айрагны толбо

12 Дарсны толбо

Дарсны толбыг арилгах хэд хэдэн арга бий.

  • Хэрвээ толбо шинэхэн бол хөвөнд цагаан цуу шингээж, толбоо арчина. Дараа нь толбыг сайтар үрж угаагаарай.
  • 0.24 аяга нимбэгийн хүчил, 1 стакан усыг хольж, толбоо арчиж, сайтар үрээрэй. 

Дарсны толбо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()