СААК САНАА

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээлүүд

ХХI зуунд хүмүүс өөр өөрсдийн онцлогийг харуулсан шинэ содон техник, технологиудыг бүтээх болсон байна. Тэдгээрийн зарим нь хүмүүний амьдралыг 180 градус өөрчлөх чадалтай бол зарим нь зүгээр л хөгжилтэй, инээдтэй байх ажээ. Ингээд хамтдаа тэдгээр гайхалтай бүтээлүүдтэй танилцья.

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээлүүд Хадгалах
2019-07-13, 12:04

Аминд тулсан үед ашиглах шилдэг санаанууд

Бид өдөр бүр жижиг юм шиг хирнээ учрыг нь олоход төвөгтэй асуудлуудтай тулгардаг. Тэр бүгдийг засч залруулна гэсээр өдрийн ажлаа алдах нь бий. Энэ үүднээс та бүхэнд гэр ахуйн элдэв ажлыг хөнгөвчлөх аргуудыг хүргэж байна.

Аминд тулсан үед ашиглах шилдэг санаанууд Хадгалах

Талхыг өөр юунд ашиглаж болох вэ?

Хүн бүр л зузаан хувцаснаасаа салж өөрт эвтэйхэн халууцуулахааргүй гутлыг өмсөхийг зорьж байгаа байх. Гэхдээ таны хөл хуурайшиж, хагараад онгорхой гутал өмсөж чадахгүй яваа юм биш биз? Тэгвэл итгэмээргүй ч гэсэн танд энэхүү асуудлаа шийдэхэд чинь талх туслах болно. Ингээд талхыг идэхээс өөрөөр хэрхэн ашиглаж болохыг хамтдаа сонирхоцгооё.

Талхыг өөр юунд ашиглаж болох вэ? Хадгалах

Цагаан пүүзээ хэрхэн хормын дотор шинэ мэт болгох вэ?

Цагаан пүүз эхэндээ сайхан харагддаг боловч өмсөхийн хэрээр өнгө нь муудаж ганддаг. Тэгвэл "Reebok" брэндийн мэргэжилтнүүд гарын доорх материал ашиглан хэрхэн пүүзнийхээ өнгийг сэргээж болох талаар зөвлөжээ. Ингээд та бүхэнд цагаан пүүзийг хормын дотор шинэ мэт болгодог шилдэг аргыг танилцуулж байна.

Цагаан пүүзээ хэрхэн хормын дотор шинэ мэт болгох вэ? Хадгалах

Бүсгүйчүүдийн амьдралыг хөнгөвчлөх гайхалтай бүтээлч санаанууд

Өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөхийн тулд хиймэл оюун ухаан, робот, ухаалаг утас гэх мэт гайхалтай зүйлс бүтээгдсэн билээ. Тэгвэл тэдгээр шиг өргөн хүрээг хамарсан, нарийн бүтэцтэй биш боловч эмэгтэйчүүдийн амьдралд маш ихээр хэрэг болох төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд гарсаар байна. Ингээд та бүхэнд тэдгээрээс хамгийн шилдэг гэснийг нь танилцуулж байна.

Бүсгүйчүүдийн амьдралыг хөнгөвчлөх гайхалтай бүтээлч санаанууд Хадгалах

Алдарт барилга, дурсгалт газрууд баригдаж байх үедээ...

Дэлхийн алдарт уран барилга, дурсгалт хөшөө, түүхэн барилгууд гэдэг тухайн он цаг, түүхийг хадгалан үлдсэн нийгэм соёлын үнэт өв болж чаддаг билээ. Хэдий эдгээр үнэт өвүүдийг бид мэдэх хэдий ч баригдах явцдаа ямар байсныг тэр болгон мэддэггүй билээ. Ингээд уншигч та бүхэндээ бидний сайн мэдэх түүх соёлын үнэт өв, уран барилгын гайхамшиг болсон бүтээлүүдийн ховор зургуудыг хүргэж байна. 

Алдарт барилга, дурсгалт газрууд баригдаж байх үедээ... Хадгалах
2019-06-23, 16:50

Таны амьдралыг хөнгөвчлөх аргууд

Бид амьдралынхаа өдөр тутмын зарим үйлдлүүдийг өөрсдөө ч мэдэлгүй маш төвөгтэй аргаар хийж байдаг. Үнэндээ багахан сэтгэмж, ур ухаан зарцуулснаар тэдгээр жижиг сажиг зүйлсийг маш хялбархан, энгийнээр хийж болох аж. Ингээд таны амьдралыг гайхалтайгаар хөнгөвчлөх аргуудыг танилцуулж байна.

Таны амьдралыг хөнгөвчлөх аргууд Хадгалах

Хонконгод баригдсан дэлхийн хамгийн гоёмсог галт тэрэгний буудал

Хонконгод 2018 онд ашиглалтанд орсон Баруун Кулоны галт тэрэгний буудал нь газар доор орших дэлхийн хамгийн том галт тэрэгний буудлаар тооцогдож байна. 2002 онд зураг төслийг гаргаж 2012 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж эхэлсэн боловч 6 жилийн дараа албан ёсоор нээлтээ хийжээ. Ингээд энэхүү бүтээн байгуулалт нь юугаараа гайхалтай болохыг та бүхэнд хүргэж байна.

Хонконгод баригдсан дэлхийн хамгийн гоёмсог галт тэрэгний буудал Хадгалах
2019-06-12, 15:00

Америкчууд хэрхэн зам тавьдаг вэ?

Америкийн нэгэн сэтгүүлч Америкчууд хэрхэн шинээр зам тавьдаг болохыг маш ойлгомжтойгоор тайлбарлан уншигчдад хүргэжээ. Ингээд Америкчууд автомашины хурдны болон өргөн, нарийн, давхар замуудыг хэрхэн барьдгийг хамтдаа сонирхоцгооё.

Америкчууд хэрхэн зам тавьдаг вэ? Хадгалах
2019-06-08, 13:33

Дэлхийн хотуудад хэрэгжүүлсэн гайхалтай бүтээлч санаанууд

Аялагч, жуулчдад сайхан сэтгэгдэл төрүүлэх зорилготойгоор хийгдсэн зүйлс улс, хот бүрт байдаг. Тэдгээрийн зарим нь үлгэр жишээ авмаар шинэлэг, сонин содон, сэтгэл хөдөлгөм санагддаг билээ. Нөгөө талаасаа том хотод амьдардаг хүмүүс тун завгүй байдаг тул дизайнерууд тэдэнд зориулж аль болох тухтай амрах газруудыг олноор бий болгохыг хичээдэг. Ингээд бид танд хотын өнгө төрхийг өөрчилсөн гайхалтай шийдлүүдийн талаар хүргэе.

Дэлхийн хотуудад хэрэгжүүлсэн гайхалтай бүтээлч санаанууд Хадгалах

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн зурагт хуудаснууд

Сурталчилгааны ажилтнууд хүмүүсийн анхаарлыг татсан хэрнээ сэтгэлд нь юм үлдээсэн зүйлс сэдэх гэсэн хүнд шалгууртай байнга тулгардаг. Үнэхээр ч бид хаа нэгтээ харсан зурагт хуудсаа хэдэн жилийн дараа ч гэсэн санаж байдаг шүү дээ. Өнөө үед зар сурталчилгааны энэхүү хүчийг ашиглан байгаль орчин, нийгмийн тулгамдсан асуудлуудад хүмүүсийн анхаарлыг хандуулахыг оролдож эхэлсэн нь үнэхээр магтууштай зүйл болжээ. Ингээд та бүхэнд нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн зурагт хуудаснуудыг толилуулж байна.

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн зурагт хуудаснууд Хадгалах

Богино долгионы зуухны ашгийг гаргах 9 ухаалаг арга

Богино долгионы зуух буюу печьний ялгаруулж буй долгион нь хортой, хоол хүнсэнд муугаар нөлөөлдөг, тэр ч байтугай хорт хавдар үүсгэдэг гэсэн яриа ихээр гардаг тул уг хэрэгсэлд эргэлзэнгүй хандах хүмүүс олон бий. Үнэндээ шарах шүүгээн дотор төмөр сав суулга болон хайлдаг хуванцар зэргийг хийхгүй л байвал ямар ч асуудал, хор нөлөө гарахгүй болохыг судлаачид тогтоосон. Ингээд та бүхэнд печийг хоол халаахаас өөр зорилгоор ашиглаж болох 9 аргыг хүргэж байна.

Богино долгионы зуухны ашгийг гаргах 9 ухаалаг арга Хадгалах