Алдарт барилга, дурсгалт газрууд баригдаж байх үедээ...

2019-06-23, 16:50
6,981

Дэлхийн алдарт уран барилга, дурсгалт хөшөө, түүхэн барилгууд гэдэг тухайн он цаг, түүхийг хадгалан үлдсэн нийгэм соёлын үнэт өв болж чаддаг билээ. Хэдий эдгээр үнэт өвүүдийг бид мэдэх хэдий ч баригдах явцдаа ямар байсныг тэр болгон мэддэггүй билээ. Ингээд уншигч та бүхэндээ бидний сайн мэдэх түүх соёлын үнэт өв, уран барилгын гайхамшиг болсон бүтээлүүдийн ховор зургуудыг хүргэж байна. 

Алдарт барилга, дурсгалт газрууд баригдаж байх үедээ...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нелсоны багана (Nelson's Column)

1840-с 1844 оны хооронд баригдсан энэхүү багана хөшөөг Их Британи улсын алдарт усан цэргийн адмирал, генерал Хорацио Нелсоны (Horatio Nelson) дурсгалд зориулан босгожээ. Харин доорх зургийг Хенри Фокс Талбот 1843 онд авсан байна. 

Нелсоны багана (Nelson's Column)

2 Эрх чөлөөний хөшөө

Францын алдарт уран барималч Фредерик Огюст Бартольди (Frédéric Auguste Bartholdi) АНУ-ын бэлгэ тэмдэг болох эрх чөлөөний хөшөөг бүтээх санааг анх гаргаж ерөнхий уран барималчаар ажилсан байна. 

Эрх чөлөөний хөшөө

Харин энэхүү зургийг 1882 онд Алберт Ферник (Albert Fernique) хэмээх гэрэл зурагчин эрх чөлөөний хөшөөг барих явцад авсан байна. 

3 Sacré-Cœur сүм

Парис хотын нууц зүрх хэмээн нэрлэгдэх энэхүү католик сүм нь 1875-с 1914 оны хооронд баригдсан бөгөөд Парис хотын хамгийн өндөрлөг цэг дээр сүндэрлэх аж. 

Sacré-Cœur сүм

Харин энэхүү зургийг 1880 оны үед сүмийн гол цамхгийг барьж байх явцад авжээ. 

4 Лондон хотын цамхаган гүүр

1881 оноос 1894 оны хооронд алдарт архитектор Хорес Жонесийн (Horace Jones) удирдан барьсан энэхүү гүүр нь Лондон хотын зам тээвэр болоод соёлын өвийн үнэт зүйлсийн нэг юм. 

Лондон хотын цамхаган гүүр

Энэхүү зургийг 1889 онд авсан байна. 

5 Эйфелийн цамхаг

Эйфелийн цамхаг

1888 оны 7-р сар Эйфелийн цамхаг баригдаж буй нь. 

6 Стоунхенж-ийн малтлага болон сэргээх ажил

1920 онд дэлхийн 1-р дайны дараа нууцлаг чулуун байгууламж болох стоунхенжийг сэргээн археологийн малтлага хийсэн байна. 

Стоунхенж-ийн малтлага болон сэргээх ажил

7 АНУ-ын ерөнхийлөгчдийн нүүр баримал

Рушмор ууланд байрлах АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны (George Washington) баримлыг хийж буй нь - 1932 оны 5 сарын 31нд. 

АНУ-ын ерөнхийлөгчдийн нүүр баримал

8 "Golden Gate" гүүр

"Golden Gate" гүүр

1934 он "Golden Gate" гүүрний барилгын ажил. (Гэрэл зурагчин: Chas. M. Hiller)

9 Таж Махал

1942 онд агаарын бөмбөгдөлтөд өртсөн Таж Махалыг сэргээн засаж буй нь.

Таж Махал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()