Америкчууд хэрхэн зам тавьдаг вэ?

2019-06-08, 13:33
5,629

Америкийн нэгэн сэтгүүлч Америкчууд хэрхэн шинээр зам тавьдаг болохыг маш ойлгомжтойгоор тайлбарлан уншигчдад хүргэжээ. Ингээд Америкчууд автомашины хурдны болон өргөн, нарийн, давхар замуудыг хэрхэн барьдгийг хамтдаа сонирхоцгооё.

Америкчууд хэрхэн зам тавьдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тэд бетонон зам тавьдаг

Америкийн хамгийн анхны бетонон замыг 1930 онд Индиана мужид барьж байжээ. Дараа нь 1940 онд Иллиной, хожим 1951 онд Техас мужид тавьсан бөгөөд тухайн үед мужийн захиргааны ажилтнууд бетонон зам нь ямар үр ашигтай болохыг ойлгоод аль болох их зам барихыг эрмэлзэх болсон юм. Өдгөө Техас муж нь Америктаа авто машины замаараа тэргүүлдэг бөгөөд нийт 20,117 км урт замтай аж.

Тэд бетонон зам тавьдаг

2

Бетон нь удаан эдэлгээтэй, элэгдэл сайн даадаг болохоор тэд үүгээр зам барихыг илүүд үздэг. Гэхдээ сөрөг тал нь засаж янзлахад илүү өртөг өндөртэй байдаг гэнэ.

Мөн асфальтаар зам тавихад ердөө 8 цагийн дараа л бэлэн болдог бол бетоноор зам барихад хэдэн сарыг зарцуулдаг юм.

3

Америкийн бүх хурдны зам, муж хоорондын замуудыг бетон+асфальтаар хийсэн байдаг. Чухам тэдгээр замуудаар л хүнд даацын авто машин, ачаа, хүргэлтийн тэрэгнүүд явдаг учир чанартай зам тавих хэрэгтэй болдог аж. Мөн эвдэрч, элэгдсэн бетонон замыг бетон ашиглан засах хүндрэлтэй учир тэд дээгүүр нь асфальт асгаж янзалдаг. Гэсэн хэдий ч зам нь бетонон суурьтай хэвээр үлддэг юм.

АНУ-ын Зам Тээврийн яам бүх төрлийн авто замд маш өндөр шаардлагыг тавьдаг ба мужууд бие даан түүнийг нь өөрчилж болдоггүй байна. Хэдийгээр муж бүрийн материаллаг байдал, төсөв өөр боловч зам барих стандартууд нь бүгд ижилхэн байдаг юм. Мөн нэг мужаас нөгөө муж руу явах үед зам бага зэрэг өөрчлөгддөг ч энэ нь тухайн газрын цаг уур, байгалийн тогтцоос шалтгаалдаг. Түүнчлэн мужийн засаг захиргаанууд ч зам тавихаасаа өмнө ийм төрлийн судалгаа шинжилгээг маш сайн хийдэг билээ.

4 Олон нийтийн саналыг авалгүйгээр зам барьдаггүй

Зам тээврийн яамнаас шинээр авто зам барьж эхлэхийнхээ өмнө олон нийтийн дунд санал асуулга явуулдаг. Тэд шинээр зам тавихаар зэхэж буй газартаа оршин суугчдыг урьж авчран, үзэл бодлыг нь сонсдог юм. Мөн зам засварын бүхий л төлөвлөгөөнүүдийг Зам тээврийн яамны цахим хуудаснаас олж харах боломжтой байдаг. Мөн удирдлагууд нь олон нийтийн санаа бодлыг харгалзан үзэж, төлөвлөгөөнүүдийнхээ зарим хэсэгт өөрчлөлт оруулж, чанартай зам барихыг хичээдэг байна.

Олон нийтийн саналыг авалгүйгээр зам барьдаггүй

5 Жолооч нар болон замын хөдөлгөөнд огт саад болохгүйгээр зам засварын ажлыг явуулдаг

Хүмүүсийн санаа бодлыг сонсож, зөвшөөрөл авсны дараа Зам, тээврийн яам хэрхэн замын хөдөлгөөнд хүндрэл учруулж, жолооч нарт саад болохгүйгээр зам хааж, засварын ажлаа явуулах тал дээр анхаарч эхэлдэг.

Улмаар тэд түр хугацаагаар шинэ асфальтан зам барих эсвэл тойрч гарах гарц хийдэг бөгөөд замын түгжрэлийг 30 хувиас хэтрүүлж үүсгэхгүйг хичээж ажилладаг юм.

Жолооч нар болон замын хөдөлгөөнд огт саад болохгүйгээр зам засварын ажлыг явуулдаг

6

Зам засаж байгааг жолооч нарт хэдэн метрийн холоос мэдэгддэг ба хурдны зам засварын үеэр олон метрийн цаанаас хурд хязгаарлагч, харанхуйд гэрэлтдэг тэмдгийг байрлуулж ослоос сэрэмжилдэг юм.

Мөн засвартай замаар явсан жолоочийг ердийнхөөс хоёр дахин илүү үнээр торгодог бөгөөд хурд хэтрүүлсэн тохиолдолд бүр ч нарийн арга хэмжээ авдаг. Учир нь засварын ажилчид хамгаалах хувцасгүй байдаг учир хүний амь эрстэх аюултай байдаг юм. Түүнчлэн засвартай газрын ойр орчимд замын цагдаа нар байнгын эргүүлтэй ажилладаг.

7 Барилгын ажлын үйл явц

Эхний ээлжид газраас 1 метрийн гүн дэх бүх чулуулгийг зайлуулж, тэдгээрийг замын зах, хашлага барихад ашигладаг. Харин зам засах үед юун түрүүнд хуучирсан хучлагыг нь авч хаядаг ажээ.

Дараа нь замын ивээс-холхивчийг хайрга элс, шавраар хийж, замын доорх төмөр сувгуудыг байрлуулдаг байна.

Барилгын ажлын үйл явц

8

Замын давхарга бүрийн араас нойтон наалданги шавар тавьж, дээгүүр нь зам засварын машинаар явж тэгшилдэг. Үүнийхээ дараа зам доор тавьсан хайрга, шавар элснээс бүрдсэн холхивчийг хөдөлгөөнгүй болгохын тулд дахин нэг давхарга тавьдаг. Судалгаагаар ингэж хийсэн холхивч нь чигжсэн бетоноос 80 хувь илүү үр дүнтэй байдаг гэнэ.

9

Бетоны доор яагаад асфальт тавьдаг юм бэ. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, дан бетон цутгавал газар хагарах үед дагаад эвдрэх магадлалтай байдаг. Харин асфальт нь бүх нүх сүв рүү орж, газрыг бат бэх, хөдөлгөөнгүй болгодог юм. Мөн бетон дор асфальт цутгасан цагт хэзээ ч ус орж, эвдэрдэггүй.

Дараа нь арматур буюу бэхэлгээг хийдэг ба тэр нь бетон цутгах үед тэгш хэмийг барихад тусалдаг аж.

10

Улмаар цутгагч машин зам дээр бетон цутгаж эхэлнэ. Энэ үед ажилчид бетонд агаар орохоос сэргийлж, цутгасан бетоныг чигждэг ажээ. Халуун бүсийн мужуудад бетоныг оройн цагаар цутгахыг илүүд үздэг. Эс бөгөөс тэд ямар нэг цууралт үүсэхээс сэргийлж, бетон усжуулах технологийг ашигладаг юм.

11

Засварчид бетоноо 10х20 эсвэл 15х30-ийн харьцаатай цилиндрүүдэд цутгаж, гурав хоногийн дараа тэднийгээ лабораторид аваачин эвдлээд, хэр хэврэг байгааг нь шалгадаг. Тэд цутгасан бетон нь олон жилийн настай, найдвартай болсон эсэхийг мэдэхийн тулд энэ туршилтыг явуулдаг байна. Хэрвээ бетон чанарын шаардлага хангахгүй байвал засвар хийж дахин цутгадаг аж.

12

Дараа нь бороо ороход ус гүйх замын жижиг судлуудыг зурдаг. Ингэснээр бороотой үед зам дээр машины дугуйг халтирахаас сэргийлдэг байна.

13

Зам тавьж дууссаны дараа ирээдүйд засварын ажил хийгдэх болсныг мэдэхийн тулд хийгдсэн он, сар, өдрийг бичиж үлдээдэг. Угтаа бол бетонон зам дээр дор хаяж 7 хоног машин явах ёсгүй байдаг бөгөөд 8 дахь өдрөөс эхлэн хөнгөн даацын авто машинууд зорчих боломжтой болдог. Гэхдээ 28 өдрийн дараа л бетонон зам доош сууж өгдөг учраас тавиад удаагүй байгаа зам дээр хүнд даацын машинуудыг явуулдаггүй юм.

14

28 өдрийн дараа зам бүрэн бэлэн болсон байдаг. Түүнчлэн ингэж барьсан зам 25 жилийн настай байдаг ажээ. Хьюстон, Даллас хотод 1960 онд тавигдсан авто замууд одоо хүртэл ямар ч эвдрэлгүй байсаар байна.

15 Бетон бол ирээдүйн материал

Өнөөдрийн байдлаар Америкт 89 ширхэг бетоноор цутгаж хийсэн замууд байдаг ба зам тээврийн яам ирээдүйд авто замыг тэр чигт нь бетонжуулахаар төлөвлөжээ.

1999, 2001 онуудад 25-40 жил огт засвар ороогүй замууд дээр хийсэн судалгаагаар:

- Ямар загвар, дизайнтай байгаагаас үл хамаарч бетонон зам 34 жилийн настай байдаг. (Асфальтан зам дунджаар 8 жил болдог)

- 34 жилийн дараагаар буюу сүүлийн 5 жилийн дотор ийм удаан насалсан 16 замыг л бүрэн шинэчилж байжээ.

- 2012 онд дээрх 89 замын 34 нь эдэлгээ даасан хэвээр байсаар байна. Тэдгээр замуудын дундаж наслалт нь 31 жил бөгөөд үлдсэн замуудыг нь өргөсгөхийн тулд л засаж, янзалжээ.

- Америкийн энэ жишгээр Хятад болон Япон, Австрали, Европын орнуудад авто замыг яг ингэж тавьдаг болсон юм.

Бетон бол ирээдүйн материал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()