СААК МАШИН

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

BMW компани товчлуур дараад л өнгөө өөрчилдөг машиныг бүтээжээ

"BMW" компани Лас-Вегаст болсон CES 2022 үзэсгэлэнгийн үеэр гаднах өнгө нь өөрчлөгддөг, бүрэн цахилгаан хөдөлгүүртэй iX Flow автомашинаа танилцууллаа. "Дижитал цаас" гэгддэг электрофоретик дэлгэц бүтээх тал дээр мэргэшсэн E Ink компант нь BMW-тэй хамтран тус машины кузовыг бүтээжээ. 

BMW компани товчлуур дараад л өнгөө өөрчилдөг машиныг бүтээжээ Хадгалах

Зомбинуудаас хамгаалах тоногтой "Тоёота Тундра"-г дуудлага худалдаагаар зарахаар болжээ

АНУ-д нэгэн өвөрмөц "Toyota Tundra"-ийн загвар цахим дуудлага худалдаанд оржээ. Энэхүү машин нь зомбины дайралтаас бүрэн хамгаалах зорилгоор тоноглогдсон аж. Тус "Toyota Tundra" нь одоогийн байдлаар 28.7 мянган ам.долларын үнэ хүрээд байгаа бөгөөд энэ тоо цаашдаа ч өсөх нь мэдээж.

Зомбинуудаас хамгаалах тоногтой "Тоёота Тундра"-г дуудлага худалдаагаар зарахаар болжээ Хадгалах

Машиныг тоормосгүйгээр хэрхэн зогсоох вэ?

Гэнэтийн шалтгаанаар машины тоормос ажиллахгүй болох тохиолдол гардаг. Тэгвэл энэ үед машинаа зогсоож, осол аваараас сэргийлэх боломжтой гэнэ. Үүний тулд тоормосны системийн үндсэн ажиллах зарчмыг мэдэх хэрэгтэй. Жолооч та дараах хэдэн алхмыг хэрэгжүүлснээр аюулгүй зогсож чадах нь ээ.

Машиныг тоормосгүйгээр хэрхэн зогсоох вэ? Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн "этгээд" машинууд

Автомашин зохион бүтээгчид аль болох чанартай бүтээгдэхүүн гаргаж авахын тулд зорчигчийн тав тух, гадаад үзэмж зэргийг нэн тэргүүнд тавьдаг. Тэгвэл зарим хүмүүс үүний оронд өөрсдийн хүссэн загвараа амьдралд нэвтрүүлэхийг урьтал болгосон байдаг. Улмаар ёстой л "галзуу хүн" сэтгэсэн гэмээр этгээд, заримдаа бүр хүний санаанд оромгүй машинууд бүтээгдсэн байна. Энэ үүднээс та бүхэнд бүх цаг үеийн хамгийн "галзуу" загвартай машинуудыг хүргэхээр бэлтгэлээ. Дараах машинууд зураг төсөл чигээр үлдээгүй харин бодит амьдралд биеллээ олж чөлөөтэй худалдаалагдаж байсан юм. 

Бүх цаг үеийн хамгийн "этгээд" машинууд Хадгалах

2023 онд худалдаанд гарах хамгийн өндөр хүлээлттэй байгаа автомашинууд

Дэлхий даяар 2020-2021 оны хооронд үргэлжилсэн хөл хорионоос болж олон зүйл хойшилсон билээ. Эдгээрийн нэг нь худалдан авагчдын хүсэн хүлээж байсан шинэ загварын машинууд юм. Чухамдаа энэ онд худалдаанд гарах байсан олон төмөр хүлэг 2023 онд албан ёсоор зах зээлд нэвтрэхээр болсон. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс хамгийн өндөр хүлээлттэйг танилцуулахаар бэлтгэлээ. 

2023 онд худалдаанд гарах хамгийн өндөр хүлээлттэй байгаа автомашинууд Хадгалах

"Land Cruiser 300" машины анхны зургууд ил болжээ

Ойрын хугацаанд олон улсын мэдээллийн вэбсайтууд дээр Toyota Land Cruiser 300-ийн анхны зургууд тарж эхэлсэн билээ. Төмөр хүлэг сонирхогчдын анхаарлыг татаад буй тэдгээр зургуудыг Наран улсын Айчи муж дахь Тоёота үйлдвэрийн ойролцоо дарсан байв. Албан ёсны нээлт нь удахгүй болох гэж байгаа ч зураг дээрх автомашины тооноос анзаарахад бөөнөөр үйлдвэрлэх ажил хэдийнээ эхэлсэн харагдаж байлаа.

"Land Cruiser 300" машины анхны зургууд ил болжээ Хадгалах

"BMW M4" загварыг аяллын машин болгон өөрчилжээ

Лос-Анжелес хотод үйл ажиллагаагаа явуулдаг BradBuilds хэмээх компани BMW M4 загварын машиныг аяллын зориулалттай болгож янзалснаа танилцууллаа. Тус компани өмнө нь Tesla, Ford гэх мэт компанийн суудлын машиныг ингэж өөрчилж байсан бөгөөд энэ удаад спорт загварын машиныг өөрсдийн хүсэлтээр янзалжээ.

"BMW M4" загварыг аяллын машин болгон өөрчилжээ Хадгалах

"Mercedes-Benz" компани бүрэн цахилгаан "G-Class" жийпээ танилцууллаа

Сүүлийн жилүүдэд автомашин үйлдвэрлэгч нар бүгд алдартай цувралынхаа цахилгаан загварыг гаргах болжээ. Mercedes ч үүнээс хоцрохыг хүссэнгүй бололтой "G-Class" жийпний бүрэн цахилгаан хувилбарыг танилцуулж байна. Энэхүү шинэ загварыг "Mercedes EQG" хэмээн нэрлэсэн аж. Тус машин нь бүрэн цэнэглэсэн тохиолдолд 420 км зам туулдаг гэнэ. 

"Mercedes-Benz" компани бүрэн цахилгаан "G-Class" жийпээ танилцууллаа Хадгалах

Бартаат замын шилдэг 4 хүлэг

Он жил улиран өнгөрч байгаа ч "off-road" буюу бартаат замын машинуудын загвар 1980-аад оны хэв маягаараа үлдсэн бололтой. Гэхдээ зохион бүтээгчид тухайн хүлгийн хэв маяг загвараас гадна тав тухын байдал дээр нэлээд анхааралтай ажиллаж байгаа нь мэдээж. Ингээд орчин үед хэрэглэгчдийн сэтгэлд маш ихээр нийцэж буй шилдэг 4 машиныг танилцуулъя.

Бартаат замын шилдэг 4 хүлэг Хадгалах
2014-11-16, 05:56

Дээр үеийн машинуудад байсан сонирхолтой зүйлс

Өнөөдөр автомашинууд цаг уурын хяналт, аудио систем, халаалтын суудал, цахилгаан цонхтой болсонд бид хэдийнээ дасжээ. Автомашин үйлдвэрлэгчид өөрсдийн загваруудаа сонирхолтой шийдлүүдээр тодруулах шинэ аргуудыг байнга гаргадаг. Гэхдээ өмнө нь арай хэтрүүлэгтэй санаа гаргадаг байсны нотолгоо бүхий хачирхалтай баримтуудыг танд хүргэж байна. 

Дээр үеийн машинуудад байсан сонирхолтой зүйлс Хадгалах

Дэлхийн хамгийн хурдан жийп Aston Martin DBX 707-г танилцуулж байна

"Aston Martin" компанийн шинээр гаргаж буй "DBX 707" загвар нь энгийн суудлын машин хэрнээ спорт загварын машинуудаас дутахааргүй хүчирхэг юм. Нэрний 707 гэсэн тоо нь хэчнээн морины хүчтэй вэ гэдгийг илтгэж байгаа аж. Тийм ч учраас дэлхийн хамгийн хурдан суудлын машин гэж нэрлэх болжээ. 

Дэлхийн хамгийн хурдан жийп Aston Martin DBX 707-г танилцуулж байна Хадгалах

Шинэчлэгдсэн, 2021 оны "Land Cruiser Prado"-той танилц!

"Тоёота" компани 1985 оноос хойш үйлдвэрлэж буй бартаат замын шилдэг хүлэг "Ланд Круйзер Прадо"-ийн 2021 оны шинэчлэн сайжруулсан загварыг танилцуулжээ. Уг машин нь шинэ бөгөөд илүү хэмнэлттэй хөдөлгүүрээр тоноглогдсоны зэрэгцээ infotainment хэсэг нь илүү ухаалаг болжээ.

Шинэчлэгдсэн, 2021 оны "Land Cruiser Prado"-той танилц! Хадгалах
2020-09-22, 16:59