Зомбинуудаас хамгаалах тоногтой "Тоёота Тундра"-г дуудлага худалдаагаар зарахаар болжээ

АНУ-д нэгэн өвөрмөц "Toyota Tundra"-ийн загвар цахим дуудлага худалдаанд оржээ. Энэхүү машин нь зомбины дайралтаас бүрэн хамгаалах зорилгоор тоноглогдсон аж. Тус "Toyota Tundra" нь одоогийн байдлаар 28.7 мянган ам.долларын үнэ хүрээд байгаа бөгөөд энэ тоо цаашдаа ч өсөх нь мэдээж.

Зомбинуудаас хамгаалах тоногтой "Тоёота Тундра"-г дуудлага худалдаагаар зарахаар болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

2013 онд үйлдвэрлэгдсэн энэхүү машин нийтдээ 77,248 км зам туулсан бөгөөд өмнөх эзэмшигч нь олон мянган ам.доллар зарцуулж төрөл бүрийн сайжруулалт хийсэн гэнэ. "ARB Safari" агаар оруулах яндан тавьж, "TRD Off-Road" багцаар тоноглогдсон учраас 1.5 метрийн гүн усанд явж чадалтай болжээ. 

Үүнээс гадна цохилт шингээгчтэй "Fox 2.0 Performance" амартизатор ба "BDS Suspension" өндөрлөгч хөшүүргүүд, Бушвакерын хүчирхэг крылоны нум суулгагдсан байна. Үүний дээр 37 инчийн "Toyo Open Country" дугуйнуудтай аж. 

Энэ бүх сайжруулалтын үр дүнд машины их бие дугуйнаас 439 миллиметрын зайтай байрлах гэнэ. 

Нэмэлт тоног төхөөрөмжөөс дурдвал "Smittybilt X20" татлагын винч,  шат бүхий ачаа, нэмэлт гэрэлнүүд, канистрд зориулсан суурь зэрэг багтжээ.

Машины дотор гадна чанга яригчтай, гал унтраах систем суурилуулсан.

Хөдөлгүүрийн хувьд 5.7 литрийн багтаамжтай V8 бөгөөд энэ нь зургаан нэмэлт араа бүхий автомат хурдны хайрцаг, бүх дугуйгаар хөтлөх системтэй юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()