ХИЙМЭЛ ОЮУН

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хүн төрөлхтөн оюун ухааныхаа хязгаарт хүрсэн үү?

Бид яг одоо хүн төрөлхтний оюун ухааны хөгжлийн хамгийн гайхалтай эрин үед амьдарч байна. 100 жилийн өмнө IQ шалгах сорил үүссэн цагаас хойш бидний оюун ухаан итгэмээргүй хурдацтайгаар өссөөр ирсэн билээ. Өнөө цагийн ердийн нэгэн хүн 1910 аад оны үед гоц ухаантан гэж тооцогдохоор байсан гэхэд итгэх үү?

Хүн төрөлхтөн оюун ухааныхаа хязгаарт хүрсэн үү? Хадгалах

Өнөө цагт хиймэл оюун хамгийн өргөн ашиглагдаж буй 3 салбар

Хиймэл оюун ухаан бидний өдөр тутмын амьдралд нөлөөлөх нь улам нэгдсээр байна. Интернет худалдаа хийж байхад санал болгож буй бараанаас эхлээд, сурталчилгааны ард харагдаж байгаа зураг хүртэл AI таны интернет дахь үйл ажиллагааг шинжилж, эцэст нь танд зориулсан барааг санал болгож, сурталчилж байдгийг гэрчлэнэ. AI энд хүрээд зогсохгүй бөгөөд орчин цагт хиймэл оюун ямар салбарт өөрчлөлт авчирч байгааг танилцуулъя.

Өнөө цагт хиймэл оюун хамгийн өргөн ашиглагдаж буй 3 салбар Хадгалах
2021-09-09, 15:47

Хиймэл оюунаас яагаад айх хэрэггүй вэ?

Бидний оршин буй энэ хугацаанд хиймэл оюун ухаан илүү хөгжих тусам хүн төрөлхтний айдас тэр хэмжээгээр нэмэгдэх болжээ. Ихэнх зөгнөлт зохиолууд дээр хиймэл оюун хүн төрөлхтний үүргийг орлож байгаа тухай өгүүлдэг учраас арга ч үгүй биз. Зарим дээр бүр роботууд хүмүүсийг хөнөөж, үгүй хийж байгаа тухай ч гардаг. Өнөөдөр бид үнэхээр ийм зүйл болох боломжтой эсэх талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Хиймэл оюунаас яагаад айх хэрэггүй вэ? Хадгалах

Ойрын ирээдүйд хиймэл оюуны эзлэх салбарууд

Хэдийгээр орчин үед хиймэл оюун ухааныг бараг бүх зүйл дээр ашиглах болсон ч хөгжлийн түвшин нь эхэн шатан дээрээ байгаа хэмээн мэргэжилтнүүд үздэг. Гэхдээ улс орнууд болон тэргүүлэх компаниуд шинэ технологийн хөгжүүлэлтэнд асар их хэмжээний нөөц дайчлах болсон учраас хиймэл оюун ойрын ирээдүйд одоогийнхоос хамаагүй илүү боловсронгүй болно гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тиймээс саяхан "Forbes" сэтгүүлээс илүү боловсронгүй болсон хиймэл оюун эзэлж болох салбаруудыг нэрлэснийг та бүхэнд хүргэж байна.

Ойрын ирээдүйд хиймэл оюуны эзлэх салбарууд Хадгалах

Ирээдүйд хүмүүс хосоо олоход хиймэл оюун хэрхэн туслах вэ?

Интернет хэрэглээ өргөжин тэлж байгаа энэ үед хүмүүс хоорондын харилцаа тодорхой хэмжээгээр багассаар байгаа билээ. Үүнийг дагаад дотно, халуун дулаан харилцаа үүсгэх хүмүүсийн тоо ч мөн буурсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Танилцах сайт болоод нийгмийн сүлжээгээр дамжуулах зэрэг олон аргаар хүмүүс өөрт тохирох хосоо хайх болсон. Харамсалтай энэ нь эсрэгээрээ хүмүүс хоорондын харилцааг илүү хүндрүүлж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл ирээдүйд хиймэл оюунаар дамжуулж хоорондоо таарах хүмүүсийг тогтоодог болно гэж мэргэжилтнүүд үзэх болжээ.

Ирээдүйд хүмүүс хосоо олоход хиймэл оюун хэрхэн туслах вэ? Хадгалах

Билл Гэйтсийн таамаглалууд эхнээсээ биелэлээ олж байна

Билл Гэйтс (Bill Gates) дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэгт зүй ёсоор багтдагийн дээр чадварлаг бизнесмэн, нийгмийн зүтгэлтэн гэдгээрээ дэлхий нийтэд танигдсан билээ. Мэдээж хэрэг хүн ямар нэг алсын хараагүйгээр ийм амжилтанд хүрэхгүй. Тэрбээр сүүлийн жилүүдэд болж өнгөрсөн олон үйл явдлыг урьд өмнө нь зөгнөж хэлсэн бөгөөд тэдгээрээс цөөнгүй нь биелэлээ олсон юм. Энэ үүднээс та бүхэнд Билл Гэйтсийн зөгнөлүүдээс хүргэж байна.

Билл Гэйтсийн таамаглалууд эхнээсээ биелэлээ олж байна Хадгалах