Амьтдыг ингэж сургадаг

Цирк үзэх дургүй хүн гэж үгүй. Өхөөрдөм хөөрхөн амьтдын үзүүлбэр юу юунаас илүүтэй сонирхол татаж, хайр хүргэдэг. Харин хөгжилтэй дүр төрх, авьяас чадвараараа гайхагдсан тус амьтад нь таны төсөөлж ч байгаагүй асар их зовлон зүдгүүрийг туулсны эцэст тайзан дээр гардаг аж. Иймд уншигч та бүхэндээ циркийн амьтдыг сургадаг арга барил, тэдний хүнд бэрх амьдралын тухай өгүүлье. 

Амьтдыг ингэж сургадаг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Баавгайг хойд хоёр хөлөн дээр нь явуулж сургаж байна

Энд тэндхийн циркүүдэд хойд хоёр хөлөн дээрээ явж чаддаг баавгайнууд байдаг хэдий ч, энэ нь тэдний төрөлхийн хийж чаддаг зүйл гэвэл эндүүрэл юм. Харин ингэж явдаг болгохын тулд хүнд хэцүү дасгалыг тэдэнд хийлгэдэг бөгөөд Хятадад  л гэхэд баавгайны хүзүүг гинжилж, тусгай бэлдсэн төмөрний завсраар алхуулдаг байна. Амьд амьтныг хүзүүнээс нь хүчтэй  угзарч, чангаах нь мэдээж таатай байхгүй бөгөөд үүнийг харсан ямар ч хүнд сэтгэл эмзэглэмээр санагддаг гэнэ.

Баавгайг хойд хоёр хөлөн дээр нь явуулж сургаж байна

2 Сургагч эзнээсээ айж буй сармагчин

Энэ зургийг харсан ямар ч хүний сэтгэл эмзэглэх бөгөөд уг сармагчинг өөрийн эрхгүй өрөвдөх аж. Өөрийнх нь зааж өгсөн хөдөлгөөнийг дуурайж хийгээгүй сармагчинг ташуураар ороолгож байгаа нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа олон харгис сургагчдыг илэрхийлэх мэт... Сармагчингийн хүзүүг дугуйтай холбож уясан байх бөгөөд зовлондоо тарчлах сармагчин бүтэн өдрийн турш хүзүүгээ дугуйтай холбуулсан байдалтай байдаг ажээ.

Сургагч эзнээсээ айж буй сармагчин

3 Хөдөлж чадахгүй байгаа зааны тугал

Хоёр хөлөө гинжлүүлсэн зааны тугал өчүүхэн ч атугай хөдлөхөд газар эвхрэн унахаар хүч тэнхээгүй болжээ. Энэ нь түүний бүтэн өдрийн турш зогсоо зайгүй циркийн үзүүлбэрт бэлтгэсэнтэй холбоотой юм.

Хөдөлж чадахгүй байгаа зааны тугал

4 Нохойнуудыг 23 цагийн турш торонд хорьдог

Нохойнууд бол циркийн үзүүлбэрийг голчлон үзүүлдэг амьтад билээ. Хэдий тийм ч гэлээ, тэднийг 23 цагийн турш торонд хорьж, өлсгөж, цангуулдаг бөгөөд ингэснээр дараагийн удаа үзүүлбэрийг сургагчийн заасны дагуу сайн гүйцэтгэхгүй бол энэ мэтчилэн хоригдоно гэх бодлыг нохойнд ойлгуулахыг хүсдэг юмсанж.

Нохойнуудыг 23 цагийн турш торонд хорьдог

5 Барнууд хамгийн хэцүү үзүүлбэрийг хийдэг

Хэцүү үзүүлбэрүүд хийх тусам хамгийн хүнд хэцүү бэлтгэлийг барнуудаар хийлгүүлдэг байна. Түүнээс гадна сургагч руу дайрах гэж оролдвол маш хүчтэй үйлчилгээтэй тариа тарьдаг ажээ. Мөн циркийн барнуудыг эмчлэх шаардлагатай болоход араатан руу ойртох эмч олддогүйгээс болж, ямар ч эмчилгээ авч чадалгүй байсаар амьсгал хураадаг байна.

Барнууд хамгийн хэцүү үзүүлбэрийг хийдэг

6 Уналаганд ашиглагдаж буй заан

Энэ зааныг Нози (Nosey) гэдэг бөгөөд Уго Лейбел (Hugo Leibel) бол түүний сургагч юм. Тэр бол ан амьтанд хамгийн харгис ханддагаараа алдартай сургагч бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд түүний гарт 2000 гаруй амьтан амьдаараа зовж, тарчилсан байдаг ажээ. Та энэхүү зурагнаас уг зааны зовж, шаналж буй төрхийг харж болох юм.

Уналаганд ашиглагдаж буй заан

7 Амьтан тамлагчид

Зарим циркийн үзүүлбэрүүд дээр үзэгчдээс хэн нэгнийг сонгодог билээ. Тэгвэл зааны нуруун дээр олон хүн зэрэг суулгах үзүүлбэрийг олон удаа хийснээр нурууных нь арьс гуйжиж, зарим хэсгийнх яс  гэмтсэн байдаг. Зааны нуруун дээр ийнхүү хүмүүсийг суулгаж байгаа зургийг үзсэн хүмүүс амьтан тамлагчид хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байжээ.

Амьтан тамлагчид

8 Тэд яг л хоригдол шиг амьдардаг

Тэднийг циркийн алдартай амьтад биш, хоригдол хэмээн нэрийдэж болно. Зөвхөн сургагчын хэлсний дагуу байж, зогс гэсэн газар нь зогсож, ид гэсэн зүйлийг нь л иднэ. Салхинд гарах, бие засах нь хүртэл сургагчаас хамаарна. Тэд өөрийн дураар юу ч хийж болохгүй бөгөөд дүрэм зөрчвөл хатуу ташуурын амтыг яс махандаа тултал авах хэрэг гардаг байна. 

Тэд яг л хоригдол шиг амьдардаг

9 Торонд хоригдсон арслан

Араатны хаан гэх цолыг хүртэж, хүн бүрийг айдаст автуулдаг арслан хүртэл зодуулж, хоригдсоны эцэст номхордог байна. Тэднийг номхон болгохын тулд торонд олон өдөр ус, хоолгүй хорьдог бөгөөд ингэсний эцэст сургагчид арсланг өөрийн аясаар болгодог аж. 

Торонд хоригдсон арслан

10 Зогсож сурч байгаа сармагчин

Эгдүүтэй хөөрхөн ухаантай сармагчинг элдэв авьяас чадвараа гайхуулахад хүн бүр алгаа ташиж, баяр хүргэдэг. Харин түүний үзүүлсэн үзүүлбэрийг бэлдэх гэж маш олон хоногийг зарцуулдаг төдийгүй аймшигт ташуурын амт, хүч хэрэглэх сургагч, тэвчишгүй өлсгөлөн гэхчлэн бидний төсөөлж байгаагүй олон зүйлс болж өнгөрдөг юм. 

Зогсож сурч байгаа сармагчин

11 Амьтдыг сурталчилгаанд ашиглах

Амьтан бол сургагчдын эзэмшлийн, тэдний мэдлийн "эд хөрөнгө" л гэсэн үг. Хэлсэн үгийг нь биелүүлж, өгсөн бүхнийг нь идэх бол амьтдын тавилан гэлтэй. Үеийн үед тэднийг сонгууль, олон нийтийн ажилд сурталчилгаа болгон ашигласаар ирсэн билээ. Амралт, чөлөө завгүй мөнгө олох гэж зүтгэсэн ажилчид амьтдаа хайрлахаас илүүтэй мөнгөнд шунаж, цаг нарыг үл харгалзан,  ажлаа цааш үргэлжлүүлсээр байдаг. 

Амьтдыг сурталчилгаанд ашиглах

12 Чолитаг

"Cholita"-ийн түүх магадгүй циркийн амьтдын дундаас хамгийн гунигтай нь юм. Тэрээр нэг төрлийн баавгай бөгөөд түүнийг хоёр хөл дээр нь алхуулах гэсэндээ сарвууг нь гэмтээж, дөрвөн хөллөх боломжгүй болгож байжээ. Мөн түүнд хоол унд өгөлгүй удаан бэлтгэл хийлгэсний улмаас хамаг үс нь зулгарч унасан байдаг. 

Чолитаг

13 Хүчтэй заан

Зааны омголон, хэрцгий занг дарахын тулд олс гинжээр хүлж, олон хонуулдаг аж. Тэднийг зодож, нүдэж, тогонд цохиулж нэг ёсондоо тамлаж байдаг юм. Өдөр хоног өнгөрөх тусам тэдний омог бардам зан номхорч, хүнээс айдаг, дөлгөөхөн амьтад болж хувирдаг байна. 

Хүчтэй заан

14 Бамбаруушнууд 2 хөл дээрээ зогсож сурч байна

Хүн бүр л хоёр хөл дээрээ явах хөөрхөн бамбаруушнуудыг хараад эрхгүй дуу алдаж, өхөөрдөж, хайрладаг. Үнэн хэрэгтээ тэд биднийг баясгах гэсэндээ олон хоног, сар жилийн турш аймшигтай бэлтгэлүүдийг хийж, зодуулж, цохиулсаар зовлонт өдрүүдийг өнгөрүүлсэн юм. Тэднийг хөл дээр нь зогсоож, хүзүүнээс нь дээш гинжилж сургадаг. Ингэснээр тэдэнд 2 хөл дээр зогсохоос өөр сонголт үлдэхгүй бөгөөд олон цагийн турш тэднийг сургах нэрийдлээр тамлаж байдаг юм. 

Бамбаруушнууд 2 хөл дээрээ зогсож сурч байна

15 Ямааны эврээс зүүгдэх сармагчин

Тус зургийг харах төдийд сэтгэл эмтэрч, бухимдал төрнө. Ямааны эвэрнээс хүнд жинтэй сармагчинг зүүж, тэнцвэрээ хадгалах, тэвчээртэй байх, айдастай нүүр тулах чадваруудыг суулгаж өгөхийг зорьдог байна. Харин сармагчингийн тухайд үхэл амьдралтай тэмцэж, ямааны хүзүүнээс зүүгдэнэ. Сургагчид энэ нь сармагчинг ямар ч зүйлтэй нүүр тулсан айхгүй, ямар ч нөхцөл байдлаас хялбар гарч чаддаг тэсвэртэй болгож байгаа юм хэмээн тайлбарласан юм. Энэхүү зүрх зүсэм дүр зураг нь  олон сая хүний бухимдлыг төрүүлсэн аж. 

Ямааны эврээс зүүгдэх сармагчин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()