Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
ОХУ-ын Краснодар хотод хүний мах иддэг хосуудын хэргийг илрүүлж, шуугиан дэгдээсэн. Энэ хэрэгт буруутгагдаж буй 42 настай Наталья Бакшеева болон түүний нөхөр 35 настай Дмитри Бакшеев нарын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн газраас өгчээ. Сэжигтэн Наталья Бакшеева хохирогчдынхоо махаар хийсэн бялууг орон нутгийн хоолны газруудад нийлүүлдэг байсан гэж цагдаагийнханд мэдэгдсэн байна. Хосуудын ярьснаар тэд 1999 оноос хойш хүний мах идэх болсон бөгөөд энэ хугацаанд багадаа 30 гаруй хүн цааш нь харуулсан аж. Хууль сахиулагчид Оросын цэргийн академийн ойролцоох гэрт нь хийсэн нэгжлэгээр тэдний хөлдөөгчөөс хохирогчдын мах гарч ирсэн байна.