30 хүн идсэн Орос хос баригджээ

ОХУ-ын Краснодар хотод хүний мах иддэг хосуудын хэргийг илрүүлж, шуугиан дэгдээсэн. Энэ хэрэгт буруутгагдаж буй 42 настай Наталья Бакшеева болон түүний нөхөр 35 настай Дмитри Бакшеев нарын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн газраас өгчээ. Сэжигтэн Наталья Бакшеева хохирогчдынхоо махаар хийсэн бялууг орон нутгийн хоолны газруудад нийлүүлдэг байсан гэж цагдаагийнханд мэдэгдсэн байна. Хосуудын ярьснаар тэд 1999 оноос хойш хүний мах идэх болсон бөгөөд энэ хугацаанд багадаа 30 гаруй хүн цааш нь харуулсан аж. Хууль сахиулагчид Оросын цэргийн академийн ойролцоох гэрт нь хийсэн нэгжлэгээр тэдний хөлдөөгчөөс хохирогчдын мах гарч ирсэн байна.

30 хүн идсэн Орос хос баригджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өмнө нь Армийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан Наталья гэртээ бялуу хийж зардаг байсан гэнэ. Тэр ч бүү хэл орон нутгийн нэгэн ресторанд ахлах тогоочоор хүртэл ажиллаж байжээ.

Хүний махаар хооллогч Дмитригийн анхны эхнэр Любов Бакшеевагийн хэлснээр бол нөхрийнх нь зан ааш архинаас хамааралтай байдаг гэж боддог байжээ. Гэтэл Дмитри асрамжийн газар өссөн бөгөөд түүнийг үрчилж авсан эцэг Дмитри нь ч өргөмөл хүүгээ хар тамхи, архинаас хамааралтай гэж бодсон ч эндүүрснээ хожим ухаарсан юм. Тэрбээр багадаа хэд хэдэн удаа дээрэм хийсэн хэргээр шоронд суусан удаатай..

Анхны эхнэрийнх нь ярьснаар Дмитри хоёр дахь гэргий Натальятайгаа суугаад амьдрал нь бүр ч уруудаж, ааш зан нь эвдэрсэн гэнэ. Тэрбээр энэ талаар "Би тэр эмэгтэй ердөө гуравхан удаа л харсан. Тэр үргэлж согтуу бас нөхөртэйгөө муудалцаж, зодолдож байхад нь таарсан юм" гэж ярьжээ.

Хүний мах иддэг хосуудын талаарх анхны мэдээллийг нэгэн энгийн иргэн өгсөн юм. Тэрбээр газраас гар утас олоод доторх зургуудыг нь үзээд шууд цагдаагийн газарт аваачиж өгчээ. Тус утасны зургийн альбом хэсэгт хүний гар, хөл байж болох хоёр зураг харсан аж.

Учир битүүлэг энэ зургийн учрыг нь ч олж амжаагүй байтал утасны эзэн ирж, тэднээс гар утас олсон эсэхийг лавласан гэнэ. Утсыг олсон залуу түүнийг зураг дээрх хүн болохыг хараад таньсан учир утсыг нь эргүүлж өгөхөөс татгалзсан байна. Улмаар утсыг эргүүлийн цагдаад өгснөөр хамаг хэргийг илрүүлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()