12 настай Тайланд хүү ээж аавынхаа ачийг ингэж хариулжээ!

Тайландын "ПхангНга" мужид амьдардаг 12 настай хүү Нес (Nes) сүүлийн үед нийгмийн сүлжээнд шуугиан дэгдээгээд байна. Учир нь тэрбээр үргэлж өндөр өсгийтэй гутал, хиймэл үс зэрэг эмэгтэй хувцас өмсдөг бөгөөд эхлээд хүмүүс түүнийг охин хэмээн андуурдаг байжээ. Одоогоор Нес хүү инстаграм хуудсан дээрээ 550 мянга гаруй дагагчтай болоод байгаа юм.

12 настай Тайланд хүү ээж аавынхаа ачийг ингэж хариулжээ! Хадгалах

Сексийн тухай бидний эндүүрч явдаг зүйлс

Ихэнх судлаачид өдөр бүр секс хийх нь эрүүл мэндэд тустай гэж зөвлөдөг бөгөөд энэ нь зөв хооллолт болон биеийн тамирын дасгал хийхтэй ижил ойлголт юм. Мөн бэлгийн харьцааг амьдралд заавал байх шаардлагатай зүйлсийн нэг гэж үздэг бөгөөд бие физиологийн зайлшгүй хэрэгцээ гэж үзэх нь ч бий. Гэвч зарим хүмүүсийн дунд сексийн биед үзүүлэх нөлөөллийн талаар буруу ойлголтууд олон байдаг бөгөөд чухам хэрхэн нөлөөлдөг болохыг дараах нийтлэлээс олж мэдээрэй. 

Сексийн тухай бидний эндүүрч явдаг  зүйлс Хадгалах

Холливудын кинон дээр гардаг ичмээр алдаанууд

Холливудын тулаантай кинонуудыг үзэх хэдий сайхан ч зарим үед буугаа огт цэнэглэлгүй буудалцах, гар, хөлдөө буудуулсан хүнээс ямар ч цус гарахгүй байх гэх мэт хэтэрхий "хайнга" алдаанууд гардаг. Мэдээж тийм алдаануудыг харах зарим хүнд зугаатай байж магадгүй ч заримд нь арай хэтэрхий санагдах нь бий. Энэ үүднээс та бүхэнд холливудын кинонууд галт зэвсгийг хэрхэн буруугаар харуулдаг талаар дараах мэдээллийг хүргэж байна. 

Холливудын кинон дээр гардаг ичмээр алдаанууд Хадгалах

Хосууд ганц бие найзынхаа зөвлөгөөг сонсож болохгүй 10 шалтгаан!

Аз жаргалтай амьдрахын тулд өөрийн аз жаргалын талаар хүн бүрт хэлэх шаардлагагүй. Түүний хажуугаар бүх зовлонгоо ч яриад байх хэрэг байхгүй. Гэвч бидэнд заримдаа хувийн амьдралаа бусадтай хуваалцмаар санагдаж, найз нөхдөдөө асуудлаа ярих үе гардаг. Хэдийгээр найзын зөвлөгөө хэрэгтэй ч тэд таны амьдралыг өөр шиг тань мэдрээгүй учир өгсөн зөвлөгөө бүр нь үнэн байна гэж байхгүй. Тэр тусмаа хосуудын харилцаанд ганц бие найзаасаа зөвлөгөө авах шиг буруу зүйл үгүй. Ийм учраас та найзуудынхаа өгсөн дараах зөвлөгөөнүүдэд бодолтой хандахыг хичээгээрэй. 

Хосууд ганц бие найзынхаа зөвлөгөөг сонсож болохгүй 10 шалтгаан! Хадгалах

“Victoria's Secret - 2018” шоу сүр дуулиантай болж өнгөрлөө!

Дэлхийн хамгийн халуухан загварын шоу болох "Victoria Secret-2018" өнгөрөгч пүрэв гарагт буюу 11 дүгээр сарын 8-ны өдөр Нью-Йорк хотноо амжилттай болж өнгөрлөө. Загвар болоод энтертайнментийг төгс хослуулсан тус супер шоу тоглолтод Адриана Лима (Adriana Lima), Жижи Хадид (Gigi Hadid), Кендалл Женнер (Kendall Jenner) гэх мэт загварын ертөнцөд өөрийн байр сууриа олсон чадварлаг бүсгүйчүүд оролцсон юм. Энэ жил 1 сая ам.доллар буюу хамгийн үнэтэй дотуур хувцасыг загвар өмсөгч Эльза Хоск (Elsa Hosk) өмсчээ.

“Victoria's Secret - 2018” шоу сүр дуулиантай болж өнгөрлөө! Хадгалах

Дур булаам хөөрхөн бүсгүйн төрхийг ингэж бүрдүүлээрэй!

Нүүр будалтын ач холбогдлын талаарх судалгаанд оролцогч бүсгүйчүүд нүүр будалтаар өө сэв, нөсөө толбыг дарж, арьсыг илүү эрүүл харагдуулдаг гэдэгтэй санал нийлж байв. Тиймдээ ч олон бүсгүйчүүд өөрийгөө зөв будаж сурахын тулд нүүр будалтын сургалтанд хүртэл хамрагддаг байна. Харин бүсгүйчүүд өөрийгөө ингэж будаж сурах явцдаа хэд хэдэн байж боломгүй алдаа гаргадаг бөгөөд үүнээс сэргийлэх үүднээс дараах зөвлөгөөг хүргэж байна.

Дур булаам хөөрхөн бүсгүйн төрхийг ингэж бүрдүүлээрэй! Хадгалах
2018-11-12, 12:54

Алдартай киноны баатруудыг эдгээр бодит хүмүүсээс санаа аван бүтээжээ!

Хүүхэлдэйн кино үзэж өсөөгүй хүн өнөө үед бараг олдохгүй байх. Харин бидний хүүхэд насны нэгэн салшгүй хэсэг болж, дурсамжид маань үлдсэн хөгжилтэй дүрүүдийн зарим нь бодит хүмүүсээс санаа авч бүтээгдсэн гэдгийг хүмүүс тэр болгон мэдээд байдаггүй. Дараах жагсаалтаас та тэдгээр дүрүүдийг хэнийг дуурайлгаж бүтээсэн, яагаад дуурайлгах болсон талаар сонирхолтой мэдээллүүдийг аваарай. 

Алдартай киноны баатруудыг эдгээр бодит хүмүүсээс санаа аван бүтээжээ! Хадгалах
2018-11-11, 15:11

Та үүнийг мэдэх үү?

Хүүхэд өдөрт дунджаар 8-35 асуултыг асуудаг. Гэтэл энэ асуултын хариултыг та мэдэхгүй бол яах вэ? Жишээлбэл: Далайн ус давстай хэрнээ загас нь яагаад давсгүй байдаг юм бол? Шүдний оо яагаад амтат өглөөний зоогны амтыг өөрчилдөг юм бол? энэ мэтчилэн сонирхолтой асуултын хариултыг бид танд хүргэе.

Та үүнийг мэдэх үү? Хадгалах

Та бидний дунд амьдарч буй оюун ухаант 9 төрлийн робот

Зохиолчид болон уран зөгнөгчид тун удахгүй роботын эрин үе эхлэх болно гэдгийг сануулж байгаа билээ. Хиймэл оюун ухаан, робот эрчимтэй хөгжсөнөөр бидний ажлын байрыг хүртэл булаан авч, дэлхийн албан ёсны эзэд болно гэдэг. Гэхдээ эрдэмтдийн үзэж байгаагаар ойрын хугацаанд санаа зовох хэрэггүй гэнэ. Ингээд орчин үеийн роботын авьяас чадварыг сонирхоцгооё.

Та бидний дунд амьдарч буй оюун ухаант 9 төрлийн робот Хадгалах

Гахайн хавирга шарж сурцгаая!

Амралтын өдрүүдээр гэр бүлийнхэнд тань гэнэтийн бэлэг болох амтат хоолны жорыг бид танд санал болгоё. Аманд ороод л хайлахаар амттай, зөөлөн, сайхан үнэртэй гахайн шарсан хавиргыг дараах жорын дагуу хийж хайртай хүмүүсээ баярлуулаарай. 

Гахайн хавирга шарж сурцгаая! Хадгалах
2018-11-11, 12:53