Алдартай киноны баатруудыг эдгээр бодит хүмүүсээс санаа аван бүтээжээ!

2018-11-11, 15:11
46,300

Хүүхэлдэйн кино үзэж өсөөгүй хүн өнөө үед бараг олдохгүй байх. Харин бидний хүүхэд насны нэгэн салшгүй хэсэг болж, дурсамжид маань үлдсэн хөгжилтэй дүрүүдийн зарим нь бодит хүмүүсээс санаа авч бүтээгдсэн гэдгийг хүмүүс тэр болгон мэдээд байдаггүй. Дараах жагсаалтаас та тэдгээр дүрүүдийг хэнийг дуурайлгаж бүтээсэн, яагаад дуурайлгах болсон талаар сонирхолтой мэдээллүүдийг аваарай. 

Алдартай киноны баатруудыг эдгээр бодит хүмүүсээс санаа аван бүтээжээ!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Попай - "Роки" хэмээх Фрэнк Фигел (Frank "Rocky" Fiegel)

Бууцайнд нугасгүй, гардан тулааны аварга усан цэрэг маань Америкийн Иллинойс мужаас гаралтай "Роки" хочит Франк Фигел гэгч биеэр жижиг ч гайхалтай хүчтэй нэгэн эрээс үүдэлтэй ажээ. Фигел Попайтай нэгэн адил байнгын гаанс зуун явдаг, шүдгүй, зодоон цохионд оролцох дуртай нэгэн байв.

Попай - "Роки" хэмээх Фрэнк Фигел (Frank "Rocky" Fiegel)

2 Урсула - Дивайн (Divine)

Бяцхан лусын дагинын дайсан, далайн шулам Урсулагийн гадаад төрхийг жүжигчин Харрис Гленн Милстидийн (Harris Glenn Milstead)-ийн эмэгтэй хүн болж дүр бүтээсэн Дивайнаас санаа аван гаргажээ.

Урсула - Дивайн (Divine)

3 "Ширэнгийн ном" дээр гардаг таснууд - Битлз хамтлаг

"Ширэнгийн ном" буюу бидний нэрлэдгээр "Маугли" хүүхэлдэйн кинон дээр гардаг хөгжилтэй дөрвөн тасыг алдарт Битлз хамтлагийнхны гадаад төрхийг дуурайлган бүтээсэн байна. Сонирхолтой нь киноны найруулагч эхэндээ таснуудын дууг оруулах саналыг хамтлагийнханд хүргэсэн ч татгалзсан хариу авч байжээ. 

"Ширэнгийн ном" дээр гардаг таснууд - Битлз хамтлаг

4 Бетти Бүүп - Дуучин Хелен Кэйн (Helen Kane)

Өхөөрдөм царайтай Бетти Бүүпийн төрхийг тэр үеийн Америкийн нэртэй дуучин Хелен Кэйний төрхийг дуурайлган зохиожээ. Хелен Кэйн өөрийнх нь гадаад төрх, зан чанарыг хуулбарлан мөнгө олж байна гэж "Paramount" компанийг шүүхэд өгч байсан ч амжилтад хүрээгүй аж.

Бетти Бүүп - Дуучин Хелен Кэйн (Helen Kane)

5 "Бэтмэн"-ий Харли Күинн - Жүжигчин Арлин Соркин (Arleen Sorkin)

Галзуу, эрч хүчтэй Харлигийн дүр хэн нэгний төсөөллөөс бүтсэн мэт санагдаж магадгүй ч үнэндээ Америкийн нэрт жүжигчин Арлин Соркиноос санаа авч, тэр ч байтугай дууг нь Соркин оруулсан ажээ.

"Бэтмэн"-ий Харли Күинн - Жүжигчин Арлин Соркин (Arleen Sorkin)

6 Ариел - Алисса Милано (Alyssa Milano)

Тус киног Ханс Христиан Андерсений "Бяцхан лусын дагина" үлгэрээс сэдэвлэн бүтээсэн боловч Ариелийн дүрийг гаргахдаа эх зохиол дээр олон өөрчлөлтийг хийсэн байдаг. Харин түүний гадаад төрхийг тухайн үед 16 настай байсан жүжигчин Алисса Миланог дуурайлган хийжээ.

Ариел - Алисса Милано (Alyssa Milano)

7 Загвар зохион бүтээгч Эдна - Эдиф Хид (Edith Head)

"Супер гэр бүл" кинон дээр гардаг, супер баатруудын өмсгөлийг урладаг Эднаг бид мэднэ. Өөрийн гэсэн өвөрмөц имижтэй загвар зохион бүтээгч Эдиф Хидийн дүр төрхийг уг киног бүтээгчид Эднад шингээжээ.

Загвар зохион бүтээгч Эдна - Эдиф Хид (Edith Head)

8 Аладдин - Том Круз

Диснейн "Аладдин" киноны гол дүрийн эрч хүчтэй, ухаалаг хэв шинжийг жүжигчин Том Крузээс санаа аван гаргасан аж.

Аладдин - Том Круз

9 "Үзэсгэлэнт бүсгүй, жонон хоёр"-ын Белла - Вивьен Ли (Vivien Leigh)

Үзэсгэлэнтэй бөгөөд ухаалаг Беллагийн царайны ерөнхий хэв шинжийг алдарт жүжигчин Вивьен Ли, Одри Хепбёрн нарын царайг дуурайлган бүтээсэн аж.

"Үзэсгэлэнт бүсгүй, жонон хоёр"-ын Белла - Вивьен Ли (Vivien Leigh)

10 Северус Снэйп - Жон Нетлшип (John Nettleship)

"Харри Поттер"-ийн зохиолч Жоан Кэтлин Роулингийн шавь нарын нэг, химийн багш байсан Жон Нетлшипийн гадаад төрх Северус Снэйпийн дүрд шингэжээ. Тэрээр Снэйптэй яг ижилхэн туранхай, цонхигор цагаан царайтай, тос даасан урт үстэй, унжуу хамартай нэгэн байв.

Северус Снэйп - Жон Нетлшип (John Nettleship)

11 Зорро - Хоакин Муррьета (Joaquín Murrieta)

Зоррогийн түүхийг үндсэндээ Мексикийн үндэсний баатар, эрх чөлөөний төлөө тэмцэгч Хоакин Муррьетагийн намтраас сэдэвлэн бүтээсэн ажээ. 

Зорро - Хоакин Муррьета (Joaquín Murrieta)

12 Винни Пух - "Виннипег" нэртэй баавгай

Лондон хотын амьтны хүрээлэнд амьдарч байсан "Виннипег" нэртэй баавгайгаас санаа авсны үр дүнд алдарт Винни Пух мэндэлсэн байна. Зохиол дээр гардаг Кристофер Робин тэрхүү баавгайн дээр байнга зочилдог байсан бөгөөд өөрийн чихмэл бамбаруушаа Винни гэж нэрлэж байжээ. Түүний аав, зохиолч А.А.Милне хүүгийнхээ тэр чихмэлээс санаа авч "Винни Пух" зохиолоо бичсэнийг бид мэдэх билээ.

Винни Пух - "Виннипег" нэртэй баавгай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()