17 настай охиноо дуудлага худалдаагаар зарсан гэр бүлийн орвонгоороо эргэсэн амьдрал

Өмнөд Суданд оршин суудаг Ниалон Нонг Дан Жаланг (Nyalon Ngong Dan Jalang) хэмээх 17 настай охиныг гэр бүл нь хүнтэй суулгахаар шийдэж өнгөрөгч аравдугаар сард фейсбүүк дээр дуудлага худалдаа эхлүүлсэн бөгөөд охины төлөө 6 хүн ширүүхэн үнэ хаялцсаны дотор Өмнөд Суданы нэгэн мужийн захирагч ч байжээ. Ингээд эцэст нь бизнесмэн Дэвид Маёом Райк (David Mayom Riak) 530 үхэр, 3 ширхэг  "Land Cruiser 200" маркын автомашин болон 10,000 ам.доллар амласнаар ялалт байгуулсан байна. Хачирхалтай нь тэр эр 9 эхнэртэй ч залуу эхнэр авахаар шийдсэн нь энэ аж.

17 настай охиноо дуудлага худалдаагаар зарсан гэр бүлийн орвонгоороо эргэсэн амьдрал Хадгалах

Бидний өдөр тутам хэрэглэдэг зүйлс яагаад ийм нэртэй болсон бэ?

Бид өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлсээ яагаад ингэж нэрлэсэн талаар бараг л бодоод байдаггүй. Тэгвэл сонирхолтой нь бидний өдөр бүр иддэг сэндвичийг Английн гүн ноён Сэндвич зохиосон гэдгийг та мэдэх үү? Үүнтэй адил дэлхий дээр зохиосон хүнийхээ нэрээр нэрлэгдсэн олон зүйлс байдаг бөгөөд бид тэдгээрийн заримыг онцлон хүргэхээр бэлтгэлээ. 

Бидний өдөр тутам хэрэглэдэг зүйлс яагаад ийм нэртэй болсон бэ? Хадгалах

Зөвхөн зоригтой нэгний очиж чадах дэлхийн хамгийн аймшигтай газрууд

Аялалд дуртай хүмүүс боломж гарах л юм бол шинэ газар үзэж, шинэ адал явдалтай учрахад бэлэн байдаг. Гэвч дэлхийд аймшигт түүхийн гэрч болон үлдсэн сонирхолтой газрууд олон байдаг бөгөөд тэдгээр газрууд руу зөвхөн зоригтой хэн нэгэн аялж чадах гэнэ. Ингээд бид танд тэдгээр аймшигт газруудыг танилцуулахаар бэлтгэсэн бөгөөд хэрэв та өөрийгөө зоригтой нэгэн гэж боддог бол эдгээр газруудаар аялаад үзээрэй.

Зөвхөн зоригтой нэгний очиж чадах дэлхийн хамгийн аймшигтай газрууд Хадгалах

Бид ямар үед зүүдээ санаж, ямар үед санадаггүй вэ?

Эрдэмтэн, судлаачид зүүдний талаар одоог хүртэл судалж дуусаагүй байгаа бөгөөд хэдэн мянган туршилт явуулсан ч хүний зүүдлэх үйл явцыг бүрэн тайлбарлаж чадахгүй байгаа юм. Тэдгээрийн дотроос хамгийн сонирхолтой нь хүн зүүдэлсэн зүүдээ зарим үед бүрэн дүүрэн санадаг бол зарим үед огт санадаггүй явдал юм. Энэ талаар нотлогдсон тайлбар байхгүй ч хэд хэдэн хамааралтай ойлголтууд бий. Үүнд:

Бид ямар үед зүүдээ санаж, ямар  үед санадаггүй вэ? Хадгалах
2018-11-19, 12:00

2019 онд трэнд болох үс засалтын шинэ хэв маяг

Үс засалтын маш олон загварууд байдгийн заримыг нь олны танил эрхмүүд трэнд болгох нь бий. Түүнчлэн мэргэжлийн үсний стилистүүд жил бүрийн хувцас болон өнгөний трэндтэй хослуулан үс засалтын шинэ хэв маягийг гаргаж ирдэг бөгөөд бид танд ирэх онд трэнд болох үс засалтуудыг хүргэхээр бэлтгэлээ. Үсэндээ зоригтой өөрчлөлт хийх гэж байгаа, өөрийгөө илэрхийлэх засалтыг сонгохоор шийдсэн бүсгүйчүүд үргэлжлүүлээд уншаарай.

2019 онд трэнд болох үс засалтын шинэ хэв маяг Хадгалах
2018-11-19, 11:11

Хүмүүс яагаад комплаенсийн тухай ярих болов?

“АНУ-ын Засгийн Газар Хятадын ZTE  компанийг хориг арга хэмжээ болон экспортын хуулийг зөрчсөн шалтгаанаар 1.19 тэрбум доллараар торгов”.  “243 тэрбум долларын мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотойгоор Данийн банкны гүйцэтгэх захирал огцорлоо” - 2018-9 сар. Дээрх кейсүүд нь комплаенсийг бүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс их хэмжээний торгуульд унаж, олон улсад нэр хүндээ алдсан бизнесийн байгууллагуудын тухай юм.

Хүмүүс яагаад комплаенсийн тухай ярих болов? Хадгалах

“Өндөр” Болгодог “Өндөг”

Сүүлийн үеийн залуусын өсгөлүүн болсныг хэн хүнгүй гайхах. Үнэхээр ч Imperial College London-ий эрдэмтдийн хийсэн “Дэлхийн улс орны иргэдийн биеийн өндрийн судалгаа”-гаар монгол эмэгтэйн дундаж өндөр 1914 онд 147.9 см байсан бол 2017 онд 158, эрчүүд 160-аас 170 см болж өсчээ. Аргагүй шүү дээ...хэмээн өмнөх үеийнхэн барьцаж, бидэнд талх, будаа, боорцогноос өөр шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх боломж байсан биш гэх нь ч бий. Дээрх судалгаа ч үүнийг нотолжээ. Учир нь 1980-аад оноос хойш төрөгсдийн өсөлт зогсонги байдалд орсон нь ерээд оны шилжилтийн үеийн хоол тэжээлийн хомсдолтой холбоотой гэж таамагласан байна.  Өглөөний цайг аваад үзье л дээ.

“Өндөр” Болгодог “Өндөг” Хадгалах

“King Tower” & Дэлхийн брэндүүд

King tower-ын дэлхийн №1 брэндүүдээр тоноглосон интерьерийн шинэ шийдэлтэй орон сууцнаас сонголтоо хийхийг урьж байна.

“King Tower” & Дэлхийн брэндүүд Хадгалах

Дараах зургуудаас сонгоод та өөрийгөө илүү ихээр мэдэж аваарай!

Эрдэмтэн, судлаачдын үзэж байгаагаар хүмүүс бид эргэн тойрныхоо зүйлсийг ямар өнцгөөс харах нь бидний хувийн зан чанарын талаар маш их зүйлсийг хэлж өгдөг ажээ. Доорх сонжооноос та хайр сэтгэлийн асуудалд хэрхэн ханддагаа олж мэдээрэй. Та өөрийн анзаараагүй байсан зүйлсээ олж мэдэх ч юм билүү.

Дараах зургуудаас сонгоод та өөрийгөө илүү ихээр мэдэж аваарай! Хадгалах

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн шилдэг зурагт хуудсууд (2-р хэсэг)

Бид ихэвчлэн зар сурталчилгааг залхмаар, яршигтай зүйл мэтээр харж аль болох анхаарал хандуулахгүй байж, алгасахыг боддог. Гэвч сурталчилгааны зорилго зөвхөн бараа бүтээгдэхүүн сурталчлахад оршдоггүй аж. Хүмүүсийг зөв зүйлд уриалж, нийтийн ухамсрыг сэргээх гайхалтай утга санааг чадварлагаар гаргасан сурталчилгаа олон. Ингээд та бүхэнд нийгмийн хурц сэдвийг хөндөж, нэгийг бодогдуулахаар хийгдсэн зарын хуудаснуудаас сонирхуулъя.

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн шилдэг зурагт хуудсууд (2-р хэсэг) Хадгалах
2018-11-18, 13:59

Хүний бие микроскопын дуранд яаж харагддаг вэ?

Хэдийгээр одоог хүртэл яг хэн болох нь тодорхой бус байдаг ч микроскопыг анх зохион бүтээсэн тэр хүн нэгэн цоо шинэ ертөнцийг бүтээж, хүн төрөлхтөнд асар том буян хүргэсэн гэдэг нь маргашгүй үнэн билээ. Микроскопын хийж чадах зүйл өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр, олон шинэ сонирхолтой зүйлс дуран дор ил болсоор байгаа юм. Ингээд та бүхэнд хүний янз бүрийн эрхтэн, биеийн дотоод процесс микроскопын дуранд хэрхэн буусныг сонирхуулъя.

Хүний бие микроскопын дуранд яаж харагддаг вэ? Хадгалах
2018-11-18, 13:57

Жантай гоймон гэртээ хийж сурцгаая!

Орой бүр гал тогоондоо очоод нөгөө л хоолнуудаа ээлжлэн хийж байна уу? Гэрийн эзэгтэй гарын жорондоо жантай гоймон нэмчихвэл нөхөр/найз залуу тань баярлах байх даа. Дагаж хийх видео зааврыг мөн хавсаргасан болохоор сурахад тун хялбар байх болно.

Жантай гоймон гэртээ хийж сурцгаая! Хадгалах
2018-11-18, 13:20