17 настай охиноо дуудлага худалдаагаар зарсан гэр бүлийн орвонгоороо эргэсэн амьдрал

Өмнөд Суданд оршин суудаг Ниалон Нонг Дан Жаланг (Nyalon Ngong Dan Jalang) хэмээх 17 настай охиныг гэр бүл нь хүнтэй суулгахаар шийдэж өнгөрөгч аравдугаар сард фейсбүүк дээр дуудлага худалдаа эхлүүлсэн бөгөөд охины төлөө 6 хүн ширүүхэн үнэ хаялцсаны дотор Өмнөд Суданы нэгэн мужийн захирагч ч байжээ. Ингээд эцэст нь бизнесмэн Дэвид Маёом Райк (David Mayom Riak) 530 үхэр, 3 ширхэг  "Land Cruiser 200" маркын автомашин болон 10,000 ам.доллар амласнаар ялалт байгуулсан байна. Хачирхалтай нь тэр эр 9 эхнэртэй ч залуу эхнэр авахаар шийдсэн нь энэ аж.

17 настай охиноо дуудлага худалдаагаар зарсан гэр бүлийн орвонгоороо эргэсэн амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ниалон Нонг Дан Жаланг болон Дэвид Маёом Райк нарын хурим авран нэгдүгээр сарын 13-нд болж өнгөрсөн бөгөөд бэрийн тал охиноо хуриманд хүчээр авчиржээ. Харин өдгөө түүнийг Өмнөд Суданы хамгийн үнэтэй сүйт бүсгүй хэмээн Африк даяар нэрлэх болсон байна. 

Өмнөд Суданд сүүлийн 10 гаруй жилийн турш нийтдээ 5 сая гаруй иргэн ган гачигт нэрвэгдээд байгаа юм. Үүнээс болоод нийт эмэгтэйчүүдийн 52 хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө хүнтэй суух болсон бөгөөд онгон хэвээр байгаа охидыг зарах үзэгдэл түгээмэл болжээ. 

Мэдээж хэрэг Фейсбүүк энэхүү дуудлага худалдаа явагдсан хаягийг хаасан ч тэр үед хөөрхий охиныг хэдийн худалдсан байжээ. Түүнчлэн Фэйсбүүкээр хүний наймаа хийх нь хатуу хориотой ч ийм өндөр үнэтэй наймаа амжилттай явагдсан нь бусад хүмүүст буруу үлгэр дуурайлал үзүүлнэ гэдгээс тус компаний төлөөлөгчид болгоомжилж байгаагаа илэрхийлсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()