Хамгийн шилдэг тулааны урлагууд

Дэлхийн аль ч улсад өөрийн гэсэн тулааны урлаг хөгжсөн байдаг. Олон зууны туршид хүмүүс хэн нэгнээс өөрийгөө хамгаалахад суралцсаар иржээ. Тулааны урлаг, спортын олон төрөл зуу зуун жилийн туршид улам төгөлдөржин боловсронгуй болж ирсэн юм. Тулааны ийм олон төрөл өнөө хүртэл өөрчлөгдөөгүй эртний мастеруудын үүсгэсэн тэр хэвээр байсаар ирсэн японы тулааны урлагийн хэмжээнд хүрэх гэж төгөлдөржсөөр ирсэн байна.

Хамгийн шилдэг тулааны урлагууд Хадгалах

2018 онд хамгийн өндөр үнэлгээ авсан шилдэг 10 кино

Аливаа киноны чанар, онцлог шинжийн тухай баталгаатай мэдээллийг дэлгэцийн урлагийн мэдээллийн дэлхийн хамгийн том эх сурвалж болох "IMDb" сайт хангаж өгдөг билээ. Ингээд та бүхэнд улирч буй 2018 онд нээлтээ хийж улмаар "IMDb" сайт дээр хамгийн өндөр үнэлгээг авсан шилдэг 10 киног танилцуулж байна. Хэрэв та шинэ жилийн амралтын өдрүүдээр гэр бүл, найз нөхдөөрөө тухтай сууж үзэх кино хайж байвал дараах жагсаалтан дээрх кинонууд таны урмыг хугалахгүй гэдэгт итгэлтэй байна.

2018 онд хамгийн өндөр үнэлгээ авсан шилдэг 10 кино Хадгалах
2019-01-01, 12:04

2019 онд тавтай морил!

Айлчлан ирж буй 2019 он уншигч таны амьдралд аз жаргал, инээд хөөр, хөгжил дэвшлээр дүүрэн нэгэн жил байхын ерөөлийг дэвшүүлье. Ингээд та бүхэнд хайртай дотны хүмүүстээ болон өөр хэн нэгэнд мэндчилгээ хүргэхэд тань хэрэг болох шинэ жилийн мэндчилгээний зурагт хуудаснуудаас хүргэж байна.

2019 онд тавтай морил! Хадгалах
2019-01-01, 11:38

Монгол элдэв зураг (52 фото) №56

Ширхэглэн орох цастай шинэхэн бүхний эхлэл болж 2019 он айлчлан ирлээ. Хүүхэд насны дурсамж сэдрээж хайртай дотны хүмүүстэйгээ шинэ оноо баяр хөөрөөр дүүрэн угтах юутай сайхан байдаг билээ. Ингээд уншигч та бүхэндээ 2019 онд амжилт бүтээлээр дүүрэн, эрүүл энх, аз жаргалаар бялхан байхыг хүсэн ерөөгөөд "Монгол элдэв зураг" цувралынхаа цоо шинэ дугаарыг шинэ он солигдох босгон дээр бэлэг болгон толилуулж байна. Тухлан сууж таалан соёрхоно уу.

Монгол элдэв зураг (52 фото) №56 Хадгалах
2018-12-31, 14:45

Ширээгээ чимэх нь шинэ жилийн гоёл

Найз нөхөд, хамт олны шинэ жилд уригдан явсаар нэг л мэдэхэд 12-р сарын 31-ний өдөртэй золголоо. 2018 оны хамгийн гайхалтай үдшийг санд мэнд өнгөрөөж хэрхэвч болохгүй шүү. Шинэ жилийн эхний өдрийг гэр бүлийнхэнтэйгээ гайхалтай сайхнаар угтахын тулд баярын бялуу, амтат хоол зэргийг бэлтгэхээс гадна ширээгээ чимэглэх нь уур амьсгалыг илүү сайхан болгодог. Энэ үдшийг чимэх зүйлс нь ганган ногоон гацуур, үлгэрийн мэт орчин, сэтгэлээ шингээн зассан баярын ширээ юм.

Ширээгээ чимэх нь шинэ жилийн гоёл Хадгалах

2018 онд хүмүүсийн хамгийн их уншсан 10 мэдээ

Улирч буй 2018 онд уншигч та бүхэн минь амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Ирж буй 2019 ондоо ч мөн энэ эрч хүчээрээ ихийг хийж бүтээхийг бид танд ерөөж байна. Энэ жил манай сайтын хамгийн их уншилттай байсан шилдгийн шилдэг мэдээний цоморлогийг бид бэлтгэлээ. Танд бидний бэлтгэсэн мэдээ таалагдана гэдэгт итгэлтэй байна.

2018 онд хүмүүсийн хамгийн их уншсан 10 мэдээ Хадгалах
2018-12-31, 13:25

Нэгдүгээр сарын зурхайгаа уншаарай!

2018 оныг та гэр бүл, хайр дурлал, ажил мэргэжил, сурлага хөдөлмөрийн тал дээр амжилт, сайн сайхан зүйлсээр дүүрэн үдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин шинэ оны эхний сард дээрх бүгдийн талаар од эрхэс юуг өгүүлж байгаа бол? Ингээд уншигч танд нэгдүгээр сарын өрнийн зурхайг хүргэж байна. 

Нэгдүгээр сарын зурхайгаа уншаарай! Хадгалах
2018-12-31, 12:43

Бусад хүнийг өөртөө дурлуулж болох итгэмээргүй 8 арга!

Хайр дурлал бол хувь тавилангийн маш том бэлэг билээ. Гэхдээ зарим үед энэ нь зүгээр л тохиолдлын зүйл болох нь бий. Таны сайхан хувцаслалт, анхилам сайхан үнэр, биеэ цэгцтэй авч явж буй байдал болон санаандгүй талимаарсан ганцхан харц л эсрэг хүйстнээ өөртөө татах хангалттай том шалтгаан болдог. Бусдад таалагдахыг хүсдэггүй хэн байх билээ? Хэрвээ та хэн нэгнийг өөртөө дурлуулж, анхаарлыг нь татахыг үнэхээр их хүсэж байгаа бол бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулна уу. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Бусад хүнийг өөртөө дурлуулж болох итгэмээргүй 8 арга! Хадгалах

2018 онд бидний амьдралд нэвтэрсэн шилдэг технологиуд

Орчин үеийн шинжлэх ухаан техник, технологийн хөгжил гэдэг ямар нэгэн шинэ санаа бүхнийг бараг гүйцэлдүүлдэг болчхож. Зохион бүтээгчид ч та бидний амьдралыг улам тансаг, таатай болгох гэж шинэ шинэ бүтээлээр биднийг гайхшруулахаа зогсохгүй байна. Хүүхэд ахуйдаа, олон жилийн өмнө номноос уншаад ийм зүйл байж болох юм болов уу хэмээн бодож байсан уран зөгнөлийн мэт технологиуд улиран одож буй 2018 онд хэрхэн бодит зүйл болж та бидний өдөр тутмын амьдралын хэрэглээ болсныг энд өгүүлнэ.

2018 онд бидний амьдралд нэвтэрсэн шилдэг технологиуд Хадгалах

Хүүхдийн сүүн шүдийг яагаад хадгалах ёстой вэ?

Ясан шүд цухуйж сүүн шүд унах нь хүүхдэд өөрт нь болоод эцэг эхчүүдэд нь их онцгой үйл явдал. Өрнөдийнхөн "шүдний дагина"-ын үлгэрээр хүүхдүүдээ тайвшруулдаг бол манайхан унасан шүдийг нь өөхөнд боогоод нохойд өгөх замаар "домнодог". Харин сүүлийн үед эцэг эхчүүд унасан сүүн шүдийг нь хаях бус хэрэгтэй гээд хадгалах нь дэлгэрчээ. Яагаад хэрэгтэй болохыг нь та бүхэнд шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж өгье.

Хүүхдийн сүүн шүдийг яагаад хадгалах ёстой вэ? Хадгалах
2018-12-31, 09:56

2018 онд цахим ертөнцөд шуугиан тарьсан амттай хоолнууд

Трэнд гэдэг нь зөвхөн гутал хувцастай холбоотой зүйл биш ажээ. Хоол хүнсний салбарынхан шинэ, сонирхолтой амтыг хэрэглэгчдэд санал болгох замаар нэр хүнд, ашиг орлогоо нэмэгдүүлдэг. Улирч буй 2018 он хурц тод өнгөтэй, өвөрмөц, баялаг амттай хоол хүнс, амттануудаар дурсагдах жил болж байна. Ингээд та бүхэнд энэ онд цахим ертөнцөд хүмүүсийн сонирхол болон гайхлыг төрүүлж, трэнд болсон шинэ төрлийн хоол хүнсийг танилцуулж байна.

2018 онд цахим ертөнцөд шуугиан тарьсан амттай хоолнууд Хадгалах
2018-12-31, 09:19

Хамтад нь хэрэглэж хэрхэвч болохгүй эм бэлдмэлүүд болон хүнсний бүтээгдэхүүнүүд

Эм гэдэг нь тун нь таарвал эмчилгээ, тун нь таарахгүй бол хор болдог гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс ч эмийн заавар дээр заавал эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй гэсэн анхааруулга байдаг биз. Үүнээс гадна зарим эм нь бидний хэрэглэж заншсан хүнсний бүтээгдэхүүнтэй харшилдаг байна. Ингээд хоорондоо харшилдаг эм болон хүнсний бүтээгэдэхүүний талаар мэдээллийг хүргэе.

Хамтад нь хэрэглэж хэрхэвч болохгүй эм бэлдмэлүүд болон хүнсний бүтээгдэхүүнүүд Хадгалах