"Рио Карнавал 2019" багт наадмын халуухан агшнууд

Рио-де-Жанейро хот багт наадам нь аугаа их мацаг барих баярынх нь өмнө эхэлдэг.  Энэ баяр нь  заавал бямба гарагт эхэлдэг бөгөөд дөрвөн өдөр, дөрвөн шөнийн турш үргэлжилдэг. Хамгийн үзүүштэй хэсэг нь “Самбадром” дээр явагдах "самба" бүжгийн парад юм. "Самбадром" нь 700 метрийн урттай цэцэрлэгт гудамж бөгөөд түүнийг Бразилийн алдартай уран барилгач Оскар Нимейр (Oscar Nimer)-ын зураг төслөөр барьжээ.

"Рио Карнавал 2019" багт наадмын халуухан агшнууд Хадгалах

"CES 2019" үзэсгэлэн дээр танилцуулсан шилдэг технологиуд

Манай сайт 7 хоног бүрийн Пүрэв гарагт технологийн ертөнцийн шинэ, соргог мэдээ мэдээллийг хүргэж байгаа билээ. Энэ удаагийн нийтлэлээрээ бид  "CES 2019"-ийн  онцлох үйл явдлуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Орчин үеийн техникийн хөгжил, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлдог технологийн ертөнцийн “Акул”-уудыг нэг дор цуглуулдаг "CES 2019" үзэсгэлэн өнгөрсөн 1 сарын 8-наас 11-ны хооронд Лас Вегас хотод болж өнгөрлөө. Энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэ, онцгой технологиуд олны хүртээл болсныг хамтдаа харцгаая.

"CES 2019" үзэсгэлэн дээр танилцуулсан шилдэг технологиуд Хадгалах

Ким Кардашианы шинэ төрх Парисчуудыг алмайруулав

Реалити шоуны од Ким Кардашиан (Kim Kardashian) өнгөрсөн мягмар гарагт Парис хотын гудамжаар хөх, өгзгөө далдалсан бариу торон өмсгөлтэй гарч ирэн олныг гайхшруулжээ. Өдгөө 38 нас хүрч яваа Ким Кардашиан өөрийн "Загварын чиг хандлагыг тодорхойлогч" гэсэн байр сууриа хадгалж үлдэхийн тулд ийм алхам хийсэн гэж хэвлэлийнхэн үзэж байна. Түүний шүтэн бишрэгчид өмссөн хувцсыг нь задгай хэдий ч чамин байна гэж магтжээ.

Ким Кардашианы шинэ төрх Парисчуудыг алмайруулав Хадгалах

Зөвхөн Орост л харж болох сонирхолтой зүйлс

Саваагүй хөгжилтэй галзуу гэмээр үйлдлүүд хийдэг хатуухан шулуухан улс болох манай хойд хөрш буюу Оросууд юм. Тэд санаанд оромгүй зүйлсийг хийдгээрээ алдартай. Үүгээрээ ч тэд цахим ертөнцөд өөрсдийн гэсэн орон зайг бий болгож чадсан. Ингээд энэ удаад зөвхөн Орост харж болох зүйлсийг хүргэж байна. 

Зөвхөн Орост л харж болох сонирхолтой зүйлс Хадгалах

Антарктидын тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

Өмнөд туйл Антарктидын тухай дунд сургуульд юу заадаг билээ? Маш хүйтэн, мөсөөр бүрхэгдсэн, оцон шувууны орон  энэ тивд анх 1911 онд хүн очиж байжээ. Ер бусын мөсөн тив маш өөртөө олон нууцыг хадгалсаар байдаг. Антарктидын үлэг гүрвэл, цусан хүрхрээний тухай бичвэрүүд их байдаг ч энэ тивийн талаарх мэдэхгүй зүйл маш их юм.Тэр утгаараа бид Антарктидын тухай  сонирхолтой 13 баримтын танилцуулж байна.

Антарктидын тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд Хадгалах

Виктория Бекхэмийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж буйтай холбогдуулан бид бүсгүйчүүддээ зориулж хүчирхэг эмэгтэйн нэг өдрийн хуваарийг танилцуулахаар бэлтгэлээ. Танд түүнээс суралцах олон зүйлс байгаа гэдэгт итгэлтэй байна. Учир нь охид, эмэгтэйчүүд үргэлж алдартай, ухаалаг бүсгүйчүүдийн загварлаг байдал болон үзэл бодлыг биширч тэдэн шиг байхыг хүсэж, үлгэр дууриаллаа болгосоор ирсэн шүү дээ. Ингээд дэлхийд алдартай, үзэсгэлэнтэй бүсгүй болох Виктория Бекхэм-ийн нэг өдрийн хуваарийг танилцуулж байна. Энэхүү нийтлэлийг уншаад та амьдралын зөв хэвшил ямар чухал болохыг ойлгох болно. 

Виктория Бекхэмийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Хадгалах

Эмэгтэйчүүдийн банкны үйлчилгээ авч буй үзүүлэлт Монголд харьцангуй өндөр байна

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буйтай холбогдуулан дэлхий даяар эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоо, манлайллын тухай хэлэлцэж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас хүйсийн тэгш байдлыг үндсэн дөрвөн чиглэлд ангилж үзсэн бөгөөд тэр бүр дурдагдаад байдаггүй нэг сэдэв нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо ба боломж юм. Үүний нэг томоохон жишээ бол “Форбес” сэтгүүл саяхнаас буюу 2004 оноос танилцуулж эхэлсэн “Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалт” юм.

Эмэгтэйчүүдийн банкны үйлчилгээ авч буй үзүүлэлт Монголд харьцангуй өндөр байна Хадгалах

М.Нандинцэцэг: Ихэнх тамирчид залуу насандаа спортоо хөөж, зодог тайлах цагт нийгэмд эзлэх байр сууриа дахин шинээр эхлэх нь хүнд даваа болдог

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өмнөхөн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд тив алгассан амжилт гаргасаар байгаа ХҮЧИРХЭГ эмэгтэй, Боксын дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ М.Нандинцэцэгтэй Казакстан улс руу олон улсын тэмцээнд, нэгдсэн бэлтгэлд явахынх нь өмнөхөн уулзаж ярилцлаа.

М.Нандинцэцэг: Ихэнх тамирчид залуу насандаа спортоо хөөж, зодог тайлах цагт нийгэмд эзлэх байр сууриа дахин шинээр эхлэх нь хүнд даваа болдог Хадгалах

Лектор Мөнгөний “CAAK PODCAST”-д оролцохдоо хэлсэн онцлох ишлэлүүд!

Лектор Г.Мөнгөний "CAAK PODCAST"-ын 4 дэхь дугаарын зочноор орохдоо хэлсэн онцлох үгнүүдийг түүвэрлэн хүргэж байна. Хэрвээ энэ подкастыг сонсоогүй бол ямар ямар сэдвийн талаар юу ярьсаныг эндээс товч мэдэх боломжтой.

Лектор Мөнгөний “CAAK PODCAST”-д оролцохдоо хэлсэн онцлох ишлэлүүд! Хадгалах

Дэлхийн улс орнуудыг бүсгүй хүнээр төсөөлвөл...

Улс орон бүр өөрийн гэсэн онцлогтой байдгийг харуулсан шог зургийг бид өмнө нь хүргэж байсан. Тэгвэл энэ удаад бид орнуудыг бүсгүйчүүдээр төсөөлснөөр хүргэж байна. 

Дэлхийн улс орнуудыг бүсгүй хүнээр төсөөлвөл... Хадгалах

Мартын 8-аар хайртай бүсгүй, ээждээ өгөх хамгийн сайхан бэлгүүд!

Өдөр цаг минутаар уртсан, гадаа нар ээгээд модод гөлөглөн, цэцэг дэлбээлж урин цаг айсуй. Байгаль дэлхийн энэ хувирлыг дагаад хүний сэтгэл ч гэгэлзэн, шинэ сайхан мэдрэмж төрж, романтик тэмүүлэлд автан найз бүсгүйгээ баярлуулахсан гэдэг сэтгэл төрнө. Бид удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ний өдөр ээж, эгч хайртай бүсгүйдээ өгөхөд тохиромжтой бэлгүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Мартын 8-аар хайртай бүсгүй, ээждээ өгөх хамгийн сайхан бэлгүүд! Хадгалах

Төгс нөхөр гэх ойлголт улс орнуудад ямар ялгаатай вэ?

Орчин үед хоёр өөр орны хүмүүс хоорондоо гэрлэх нь нэлээд түгээмэл болоод байгаа бөгөөд энэ нь гайхах зүйл биш юм. Гэхдээ заримдаа улс орон бүрийн ёс жаяг уламжлалаас болоод дурлалт хосуудын хооронд багагүй асуудал тулгардаг. Тэгвэл дэлхийн улс орон бүрт төгс нөхөр ямар байх ёстой талаар хүргэе.

Төгс нөхөр гэх ойлголт улс орнуудад ямар ялгаатай вэ? Хадгалах