Ким Кардашианы шинэ төрх Парисчуудыг алмайруулав

Реалити шоуны од Ким Кардашиан (Kim Kardashian) өнгөрсөн мягмар гарагт Парис хотын гудамжаар хөх, өгзгөө далдалсан бариу торон өмсгөлтэй гарч ирэн олныг гайхшруулжээ. Өдгөө 38 нас хүрч яваа Ким Кардашиан өөрийн "Загварын чиг хандлагыг тодорхойлогч" гэсэн байр сууриа хадгалж үлдэхийн тулд ийм алхам хийсэн гэж хэвлэлийнхэн үзэж байна. Түүний шүтэн бишрэгчид өмссөн хувцсыг нь задгай хэдий ч чамин байна гэж магтжээ.

Ким Кардашианы шинэ төрх Парисчуудыг алмайруулав
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ким Кардашиан 2016 онд Парис хотын загварын долоо хоногийн үеэр өөрийн байрлаж байсан буудалдаа дээрэмдүүлж байжээ. Тэрбээр нийт 6.7 сая ам.долларын үнэт эдлэлээ буутай дээрэмчдийн гарт алдсаныхаа дараа шууд хувийн онгоцоороо АНУ-руу буцсан юм. Ким хожим нь "Би тэр хүмүүст өөрийгөө эх хүн гэдгээ хэлж байж амьд үлдсэн" гэж дурссан байдаг. 

Түүний хувцасыг нелонон тор болон элгэн даавуугаар хийжээ.

Тэрбээр дараа нь Парис хотод 2018 он 4-р сард "Christian Dior"-ийн хаврын цуглуулгын шоуг үзэхээр очихдоо олны хараанаас хол байсан юм. 

Тэрбээр энэ удаа Парист ирэхдээ сэтгүүлчдэд "Парис хот надад олон сайхан дурсамжийг өгсөн. Ганцхан муухай дурсамж тэр бүгдийг маань үгүй хийх ёсгүй" гэж хэлсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()