Төгс нөхөр гэх ойлголт улс орнуудад ямар ялгаатай вэ?

Орчин үед хоёр өөр орны хүмүүс хоорондоо гэрлэх нь нэлээд түгээмэл болоод байгаа бөгөөд энэ нь гайхах зүйл биш юм. Гэхдээ заримдаа улс орон бүрийн ёс жаяг уламжлалаас болоод дурлалт хосуудын хооронд багагүй асуудал тулгардаг. Тэгвэл дэлхийн улс орон бүрт төгс нөхөр ямар байх ёстой талаар хүргэе.

Төгс нөхөр гэх ойлголт улс орнуудад ямар ялгаатай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Америк

АНУ-д эмэгтэйчүүд хамаагүй хувцаслалттай, сахалтай залуусыг илүүд үздэг бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд хамтрагчийнх нь гадаад төрх маш чухал үүрэгтэй байдаг.

АНУ-д тэгш эрхийн хууль үйлчилдэг учир эрчүүд эхнэрээ хүндэлж, түүний сонголтыг дэмжих ёстой. Гэрлэлтийн гэрээ байгуулах нь энгийн үзэгдэл болсон бөгөөд заримдаа эхнэр нөхөр гэрийнхээ ажлыг хувааж хийнэ гэх мэт гэрээ хоорондоо хийсэн байдаг.

Америк

2 Орос

Орос бүсгүйчүүдийн хувьд төгс эрэгтэй гэдэг нь нэн түрүүнд эхнэр хүүхдээ юугаар ч дутаахгүй амьдруулж чаддаг залууг хэлдэг байна. Өрхийн тэргүүн нь гэр бүлээ хамгаалж, ухаалаг байх шаардлагатай. Үүнээс гадна ээжийнхээ үгийг үг дуугүй биелүүлдэг байх ёсгүй. Мөн бүх зүйлийг хийж чаддаг байвал эхнэр илүү ихээр үнэлэгдэг юм.

Орос

3 Герман

Германы иргэд цаг сайн баримталж, аливаа шийдвэртээ бат зогсдогоороо алдартай. Энэ нь эрэгтэй хүнд заавал байх ёстой шинж чанарын нэг юм. Эхнэрийнхээ ачаар Герман эрчүүд нь үргэлж цэвэр цэмцгэр байдаг.

Германд өрхийн тэргүүн нь нэн түрүүнд найдвартай байх хэрэгтэй. Үүнээс гадна тэд сайн аав нар байж чаддаг бөгөөд гэрт болсон хэрүүлийг огт гадагш гаргах ёсгүй байдаг. Хэрвээ гэрт асуудал гарвал тэд чимээгүй эвтэйгээр шийдвэрлэх ёстой ажээ. Гэхдээ хэт тайван байдлаасаа болж Герман эрчүүд хүйтэн сэтгэлтэй мэт харагдах нь бий.

Герман

4 Франц

Францчуудыг хамгийн романтик хүмүүс гэж ойлгодог. Тэд бүсгүйчүүддээ анхаарал халамж маш ихээр тавьдаг гэдэг шүү дээ. Гэхдээ хосуудын харилцаа гэрлэлт рүү ойртож эхлэхэд бүх зүйл өөрөөр эргэдэг байна. Жишээлбэл, хайртай бүсгүйдээ биш өөртөө илүү анхаарал хандуулдаг болдог аж.

Эмэгтэйчүүд нөхрөө араараа тавиулахгүйн тулд түүний хувьд үргэлж үзэсгэлэнтэй, бүх талаараа төгс байх шаардлагатай болдог байна. 

Франц

5 Итали

Италичууд маш их сэтгэл хөдлөлтэй хүмүүс. Тэдний энэ зан нь хэрүүл төдийгүй хайраа илэрхийлэх үед нь ажиглагддаг.

Үүнээс гадна тэд гэр бүл, хамаатан садандаа маш их анхаарал хандуулдаг учир холын хамаатнуудтайгаа хүртэл цаг ямагт холбоотой байдаг юм. Эхнэр нь ч гэсэн үүнийг нь ойлгож хэрэгтэй үед нь нөхрөө туслах хэрэгтэй. Мөн Италичууд найрсаг, нөхөрсөг хүмүүс учир хаа нэгтээ найзуудтайгаа уулзаж ярилцах дуртай байдаг аж.

Итали

6 Англи

Англи эрчүүд нь тэвчээртэй, чанд хатуу хүмүүс байдаг. Тэд яг л жентльмен мэт байдаг бөгөөд бусдын нүдэнд гэр бүлээ сайн гэр бүл мэт харагдуулахын тулд худлаа дүр эсгэдэггүй. Харин тэдний хувьд уламжлал, хамт оройн зоог барих зэрэг нь амьдралынх нь хамгийн чухал хэсэг юм. Үүнээс гадна англи эрэгтэй бүр ямар нэгэн клубийн гишүүн байх ёстой гэнэ шүү.

Харин гэрлэснийхээ дараа тэд илүү зөөлөн, мэдрэмтгий болж эхнэрээ хайрлаж, халамжлах нь нэмэгдэнэ.

Англи

7 Япон

Япон айл өрхөд хамгийн их эрх мэдэлтэй нь нөхөр нь байдаг. Тэрээр үндсэн бүх асуудлуудыг шийдвэрлэдэг. Япончууд маш их ажилладаг учир нөхөр нь өглөөнөөс орой болтол ажил дээрээ байх нь энгийн үзэгдэл юм.

Мөн Японд гэрээний үндсэн дээр хийсэн гэрлэлт гэж байдаг ч азаар хайр сэтгэлээрээ гэрлэж буй хосууд энэ тоог гүйцэж байгаа. Орчин үед Япон эрчүүд эмэгтэйчүүдийгээ хүндэлж, тэдэнд сонголт хийх эрхийг нь олгодог болсон. Гэхдээ үндэсний ёс жаяг, ёс зүйн тал дээр тэд хатуу хуультай.

Япон

8 Хятад

Хэдийгээр Хятадын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх ижил байдаг ч гэр бүлийн хүнийг сонгох эрх нь эцэг, эхэд нь байдаг аж. Ахмад настнууд ирээдүйн ханийн гадаад төрх, ажлыг судалж ийнхүү хүүгээ гэрлүүлэх эсэхээ шийддэг байна.

Ерөнхийдөө эрчүүд нь эхнэрээсээ насны хувьд ах мөн сайн орлоготой байх хэрэгтэй. Хятад гэр бүлийн хувьд хайр сэтгэл тийм ч чухал зүйл биш. Юуны түрүүнд гэрлэлт гэдэг нь ирээдүйдээ итгэх итгэл бөгөөд харин хайр бол баталгаатай зүйл биш ажээ.

Хятад

9 Грек

Грек эрчүүд эмэгтэйчүүдийг ихээр үнэлдэг учир тэдний санаа бодлыг сонсохдоо үргэлж бэлэн байдаг. Хэдийгээр Грект эцгийн эрхт ёс үйлчилдэг хэдий ч гэрлэсний дараа бүсгүйчүүд өөрийн овгийг үлдээж, харин хүүхдүүд ааваараа овоглох уу, ээжээрээ овоглох уу гэдгээ шийдэх эрхтэй байдаг юм. Грекчүүд гэрлэлтийн тал дээр маш анхааралтай ханддаг учир ихэнхдээ 30-35 насандаа гэрлэдэг байна.

Нөхөр нь гэр орны ахуйн ажил болон хүүхэд өсгөх тал дээр үргэлж тусалдаг ч зарим грек гэр бүл гэрийн үйлчлэгчтэй байх нь бий. Энэ нь эхнэртээ сэтгэл хангалуун байгаа хэрэг биш бөгөөд эхнэрийнхээ ажлыг хөнгөвчлөх гэсэн зорилготой байдаг гэнэ.

Грек

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()