"iPhone" утсаар дарсан шилдэг 10 гэрэл зургийг "Apple" компаниас тодруулжээ

"Apple" компани "Shot on iPhone" нэртэй тэмцээн зохиож дэлхийн өнцөг бүрээс ирсэн "iPhone" ухаалаг утсаар дарсан шилдэг 10 зургийг шалгаруулжээ. Эдгээр зургуудад сониуч амьтад, ер бусын тусгалууд, өдөр тутмын амьдралын гоо үзэсгэлэн болон бусад олон сэдвүүдийг дүрсэлсэн байна. Ингээд та бүхэнд "iPhone"-оор дарсан шилдэг 10 гэрэл зургийг хүргэж байна.

"iPhone" утсаар дарсан шилдэг 10 гэрэл зургийг "Apple" компаниас тодруулжээ Хадгалах

Ой тогтоолт сайжруулах үйлчилгээтэй 9 хүнсний бүтээгдэхүүн

Хөгшрөлт болон удамшлын гаралтай ямар нэг өвчин гэх мэт янз бүрийн хүчин зүйлээс болж хүний ой санамж муудаж, тархины үйл ажиллагаа удааширдаг. Үүнээс сэргийлэхийн тулд та эрдэс бодис, амин дэмээр баялаг хоол, хүнс идэж байх хэрэгтэй юм. Ингээд та бүхэнд тархины үйл ажиллагаанд хамгийн тустай B амин дэм, төмөр, цайраар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. 

Ой тогтоолт сайжруулах үйлчилгээтэй 9 хүнсний бүтээгдэхүүн Хадгалах

Гайхалтай утга санааг агуулан байгуулагдсан дэлхийн 10 хот

Зарим үед уран барилгачид бүхэл бүтэн хотыг геометрийн нарийн төвөгтэй дүрстэйгээр төлөвлөн байгуулах явдал байдаг. Эдгээрээс цаанаа өвөрмөц, хачин гэмээр далд утга санаа агуулсан нь ч бий. Эсвэл уур амьсгал, тухайн газар нутгийн байршлын онцлгоос үүдсэн асуудлыг шийдвэрлэх бодит хэрэгцээнд л тулгуурлан тийм өвөрмөц маягаар төлөвлөгдсөн нь ч бий. Ингээд бид танд сонин гэмээр гайхалтай хот төлөвлөлтүүдийг танилцуулж байна. 

Гайхалтай утга санааг агуулан байгуулагдсан дэлхийн 10 хот Хадгалах

Алдартай жүжигчдийн кинон дээрх анхны дүр төрх

Жүжигчин хүн бүрд анхны гараагаа эхлүүлэхэд хүндрэлтэй байдаг биз ээ. Гэхдээ анхны бүхэн хөгжилтэй, арвин туршлага хуримтлуулсан, хэзээ ч мартагдахааргүй дурсамж дүүрэн байдаг шүү дээ. Та өөрийн хайртай жүжигчдийнхээ анхны уран бүтээлийг үзэж байсан уу? Бид танд Холливудын алдартай зарим одуудын хамгийн анхны дүрийг танилцуулж байна.

Алдартай жүжигчдийн кинон дээрх анхны дүр төрх Хадгалах

Харвардад 100%-ийн тэтгэлгээр суралцах “Шилдэг” сургуулийн төгсөгч А.Жавхлантай танилцана уу!

Харвард бол холын мөрөөдөл биш ойрын зорилго гэдгийг мэдрүүлсэн монгол залуучуудын тоо чамлахааргүй ч, 100%-ийн тэтгэлэг авсан нь хуруу дарам цөөн. Тэдний нэг төлөөлөл болох А.Жавхлан тасралтгүй, уйгагүй хичээллэснийхээ дүнд өнөөдөр Харвардын урилгыг халаасалчихсан сууна. “Шилдэг” сургуулийн 2018 оны төгсөгч, хэлний хорхойтон, англи хэлний сайн дурын багш Жавхлангийн хэл сурч, дэлхийн топ сургуульд тэнцсэн тухай яриаг танд дэлгэе.

Харвардад 100%-ийн тэтгэлгээр суралцах “Шилдэг” сургуулийн төгсөгч А.Жавхлантай танилцана уу! Хадгалах

“Голомт Капитал ҮЦК”-ийн хамт олон зайсан хилл цогцолборт шинэ салбараа нээлээ

Монголын үнэт цаасны зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал үнэт цаасны компанийн хамт олон харилцагчдадаа үйлчилгээгээ ойртуулах зорилгоор Зайсан хилл цогцолборт шинэ салбараа нээлээ. Ингэснээр харилцагч үнэт цаасны данс нээлгэх, дотоодын болон гадаадын олон улсын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох боломжтой юм. 

“Голомт Капитал ҮЦК”-ийн хамт олон зайсан хилл цогцолборт шинэ салбараа нээлээ Хадгалах

“Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөр нээлтээ хийлээ

Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хурдацтай хөгжлийг даган төлбөр тооцооны системийн дундаж үзүүлэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэ нь хүн бүрийг өөрийн бодит нөөц бололцоогоо зөв тооцоолж, санхүүгийн зохистой шийдвэр гаргахад анхаарал хандуулахыг шаардах болсон. Үүнтэй холбогдуулан ХААН Банк санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, залууст урам зориг өгөх “Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөрийг АФА академитай хамтран хэрэгжүүлж, өнөөдөр нээлтээ хийлээ.

“Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөр нээлтээ хийлээ Хадгалах

Бизнес эрхлэгчдэд зориулсан нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа

ХХБанкнаас жил бүр харилцагчид болон олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор олон арга хэмжээ, хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаад “Бизнесийн зээлийн нээлттэй өдөрлөг”-ийг төв байрандаа зохион байгууллаа.

Бизнес эрхлэгчдэд зориулсан нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа Хадгалах

Одоог хүртэл баригдаагүй байгаа зартай 8 шоронгийн оргодол

Хуулийг зөрчдөггүй хүмүүс байхад түүнтэй тэрсэлж ял шийтгэл эдлэхээр шорон луу илгээгддэг ч хүмүүс бий. Шоронгийн ихэнх хоригдлууд эрт, орой хэзээ нэгэн цагт оргохдоо бэлдэж нарийн төлөвлөгөө боловсруулдаг гэнэ. Тэдний нэг хэсэг нь эргээд шорондоо орж ялаа нэмүүлдэг бол зарим нь хаанаас ч олдохгүйгээр усанд хаясан чулуу мэт алга болдог. Ингээд бид танд одоог хүртэл баригдаагүй байгаа амжилттай оргож чадсан 8 оргодлын талаарх мэдээллийг хүргэж байна. 

Одоог хүртэл баригдаагүй байгаа зартай 8 шоронгийн оргодол Хадгалах

Дэлхий дээрх хамгийн урт настай амьтад

2011 онд Их Британийн нэгэн судлаач хүн төрөлхтөн 150 наслах чадвартай болсон хэмээн дуулиант мэдэгдэл хийж байсан. Хэдий энэ нь үнэн байлаа гэхэд манай гараг дээр амьдарч байгаа урт настай амьтадтай харьцуулахад маш бага тоо ажээ. Ингээд дэлхий дээрх хамгийн урт настай амьтадтай танилцана уу.

Дэлхий дээрх хамгийн урт настай амьтад Хадгалах

Энэ хаврын маникюрын чиг хандлагууд

Хаврын улирал ирж буйтай холбоотойгоор олон охид бүсгүйчүүд гарынхаа гоо сайханд анхаарч эхэлдэг.  Магадгүй та ч бас уг асуудалд санаа зовж байгаа бол энэхүү фото нийтлэлд анхаарлаа хандуулаарай. Энгийн атлаа гоёмсог маникюрын санаанууд танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Хаврын улиралд нимгэн бээлийн өмсөхөөс гадна гарын чийгшүүлэх тос түрхэж байх хэрэгтэй шүү. 

Энэ хаврын маникюрын чиг хандлагууд Хадгалах

Ухаалаг утас байнга хэрэглэснээр хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг вэ?

Техникийн дэвшил та бидний амьдралыг хөнгөвчилж, сонирхолтой байлгадаг нь маргаангүй үнэн. Гэхдээ тэдгээр зүйлс хүний биед сөрөг нөлөө үзүүлж байдгийг санах хэрэгтэй. Орчин үед бүгд л ухаалаг гар утсыг сонгож хэрэглэх болсон бөгөөд тэр хэмжээгээрээ амьдралын буруу хэвшилтэй болж, эрүүл мэндээ хохироосоор байна. Бид танд гар утас хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх зөвлөгөөг хүргэж байна. 

Ухаалаг утас байнга хэрэглэснээр хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг вэ? Хадгалах