Хонконгийн баячууд хөл хорионоос тэжээвэр амьтдаа аврахын тулд хувийн онгоц хөлсөлж эхэлжээ

Хонконг хотод хөл хорио тогтоогоод таван сар болж байгаа билээ. Үүнээс болж иргэд нь олноороо хотоо орхих болсон юм. Хонконгийн цагаачлалын албаны мэдээлэлд дурдсанаар 2-р сард 65,295, 3-р сард 66,334 иргэн гадагшаа гарчээ. Харамсалтай нь зарим нэг дүрэм журмаас болоод хотоос тэжээвэр амьтнаа авч гарах тун хэцүү болсон гэнэ. Тиймээс зарим мөнгөтэй хүмүүс хувийн онгоц авч хайртай амьтдаа зөөхөөс өөр аргагүй болжээ. 

Хонконгийн баячууд хөл хорионоос тэжээвэр амьтдаа аврахын тулд хувийн онгоц хөлсөлж эхэлжээ Хадгалах
2022-05-04, 17:06

ЕБС-ийн 4 сурагчийн үүсгэн байгуулсан кофе шопоор зочилсон нь

"Саак санаа" контентын маань эхний дугаарт Tommy Coffee House-ийн үүсгэн байгуулагчид болох М.Алтаншагай, С.Энэрэлт, Б.Ундрах, Д.Тэмүүлэн нар оролцлоо. Тэд криптогоос олсон ашигаараа бэлхэд ийнхүү кофе шоп нээн бизнесээ эхлүүлжээ. Хотын төвийн кофе шопуудаас дутахааргүй тохижилттой тухтай кофе шопыг бэлхэд нээж чадсанаар захын сургуулийн хүүхдүүд заавал кофе уухын тулд хотын төвд ирэх шаардлагагүй болсон байна. Ингээд орчин үеийн энтрепренер сэтгэлгээтэй залуусын цоо шинэхэн бизнестэй танилцана уу. Дараагийн дугаарт санал болгох сонирхолтой спарт-ап, бизнес эрхлэгчид байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. 

ЕБС-ийн 4 сурагчийн үүсгэн байгуулсан кофе шопоор зочилсон нь Хадгалах

Японд олныг шууруулж буй 1000 ам.долларын үнэтэй шинэ трэнд

Япончуудын дунд яг жинхэнэ муур шиг харагддаг үүргэвч трэнд болж байна. Гэртээ суудаг байсан бүсгүй Михо Кацүми гараараа яг муурыг дуурайлган чихмэл хийж түүнийхээ зургийг цахим орчинд байршуулсан нь олны анхаарлыг татсаар эцэстээ өндөр эрэлттэй бүтээгдэхүүн болжээ. Кацүми өөрийн гараар чихмэлийнхээ үсийг хийдэг гэнэ. Ингэхдээ хиймэл материал ашигладаг байна. Чихмэл цүнх 1000 ам.долларын үнэтэй бөгөөд бүсгүй захиалгадаа дарагдаад тун завгүй байгаа гэнэ шүү. 

Японд олныг шууруулж буй 1000 ам.долларын үнэтэй шинэ трэнд Хадгалах

Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.04

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Өнөөдрийн хувьд Орос улс дампуурлаа зарлахад ойрхон байна, Путин баруунтай хийсэн экспортын бүх хэлэлцээрээ цуцална гэж анхааруулав, үл мэдэгдэх элэгний өвчин хүүхдүүдийн дунд тархаж байна зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ. 

Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.04 Хадгалах
2022-05-04, 11:23

Open Tech Summit-2022 тун удахгүй...

Голомт банк, CIO club, START компани, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ нар хамтран “Open Tech Summit-2022” форумыг зохион байгуулах гэж байна. Мэдээллийн технологийн салбарын нэгдсэн форум Open Tech Forum-2022 арга хэмжээг 2022.05.05-ны өдөр ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ЕРТӨНЦ - THE WORLD IS OPEN уриан дор зохион байгуулахаар төлөвлөөд буй юм.

Open Tech Summit-2022 тун удахгүй... Хадгалах

ХААН Банкны олимпиадын ялагч таван оюутан ажилд орох урилга хүлээн авлаа

Банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад ухаанаа уралдуулж, онолын болон мэргэжлийн мэдлэг, ур чадвараа сорих боломж олгодог “Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиад” 2022 онд ес дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

ХААН Банкны олимпиадын ялагч таван оюутан ажилд орох урилга хүлээн авлаа Хадгалах

ЗХУ-ын маршал Жуков "Кока-Кола"-д донтсон түүх

Дэлхийн 2-р дайн төгссөн сүүлийн өдрүүдэд ЗХУ-ын маршал Георгий Константинович Жуковыг Өрнөд Европ дахь холбоотны цэргийн удирдагч Дуайт Эйзенхауэр хүрэн хар өнгөтэй, хөөсөрсөн чихэрлэг ундаагаар дайллаа. ЗХУ-ын цэргийн жанжинд хийжүүлсэн ундаа тун ч сайхан санагдсан байна. Кока-Кола-ны амтанд орсон зөвлөлтийн маршал америкчуудыг өөрт нь зориулан Кока-Колаг өнгөгүй, архи мэт харагдуулахаар хийж өгөхийг гуйжээ.

ЗХУ-ын маршал Жуков "Кока-Кола"-д донтсон түүх Хадгалах

Манай дэлхий хэдэн настай вэ?

Манай дэлхий бол амьдрал байдаг цорын ганц гараг билээ. Шингэн хэлбэрийн ус, олон сая ургамал, амьтан байдаг өөр ийм сансрын биет лав ойрын хэдэн сая гэрлийн жилд байхгүй биз. Тэгвэл ийм өвөрмөц гараг маань яг хэдэн настай болох талаар та өмнө бодож байсан уу?

Манай дэлхий хэдэн настай вэ? Хадгалах

Хамгийн олон удаа хулгайлагдаж байсан урлагийн бүтээл

1432 онд Данийн зураач Ян ван Эйк өөрийн дүү Хубертын тусламжтайгаар "Ариун хурганы тахилга" хэмээх шилдэг бүтээлээ дуусгаж хожим Бельгийн Гент хотын Гэгээн Баво сүмд дэлгэгджээ. Ойролцоогоор 4.4х3.5 метр хэмжээтэй, 12 хавтан бүхий хоёр тонн гаруй жинтэй энэхүү асар том бүтээлд библийн чухал үйл явдлуудыг маш нарийн, гайхалтай өнгөөр ​​дүрслэн харуулсан байна. Түүхэн дэх хамгийн чухал урлагийн бүтээлүүдийн нэг гэж тооцогддог "Гентийн тахилын хөшөө" (яваандаа ийм хочтой болсон) анхны тосон зурагт тооцогддог аж. 

Хамгийн олон удаа хулгайлагдаж байсан урлагийн бүтээл Хадгалах

MIT-ийн судлаачид ердөө 50 ам.долларын зардлаар зөөврийн ус цэвэршүүлэгч бүтээжээ

Массачусетсийн Технологийн их сургууль (MIT)-ийн судлаачид гар утаснаас бага эрчим хүч шаарддаг жижиг гар цүнх шиг хэмжээтэй зөөврийн ус цэвэршүүлэгчийг ердөө 50 ам.долларын зардлаар бүтээжээ. Далайн усыг бага зардлаар давсгүйжүүлэх судалгааны явцад эрдэмтэд ийм нээлт хийж чадсан аж. Тус 10 кг хүрэхгүй жинтэй зөөврийн цэвэршүүлэх төхөөрөмж нь тусгай шүүлтүүр, өндөр даралтын насосгүйгээр ажилладаг бөгөөд уснаас төрөл бүрийн чулуулаг, нян, давсыг зайлуулж цэвэр тунгалаг ундны ус гаргадаг юм байна. 

MIT-ийн судлаачид ердөө 50 ам.долларын зардлаар зөөврийн ус цэвэршүүлэгч бүтээжээ Хадгалах

200 метрийн гүнд 9 хүртэлх хүнийг аваачих боломжтой шумбагч онгоц далайн гүний аялалд дэвшил авчирлаа

"U-Boat Worx" нь далайн түвшнээс доош 200 метрийн гүнд аялагчдыг хүргэх зориулалттай гүний даралтыг тэсвэрлэх бүтэн шилэн эх биеэс бүтэх зууван хэлбэрийн шумбагч ажээ. Хоёр хэсгээс бүтэх нийт 9 хүний суудалтай уг шумбагч далайн гүнийг аюул эрсдэлгүйгээр ажиглах боломжийг бүрдүүлсэн юм.

200 метрийн гүнд 9 хүртэлх хүнийг аваачих боломжтой шумбагч онгоц далайн гүний аялалд дэвшил авчирлаа Хадгалах