Хонконгийн баячууд хөл хорионоос тэжээвэр амьтдаа аврахын тулд хувийн онгоц хөлсөлж эхэлжээ

2022-05-04, 17:06
4,257

Хонконг хотод хөл хорио тогтоогоод таван сар болж байгаа билээ. Үүнээс болж иргэд нь олноороо хотоо орхих болсон юм. Хонконгийн цагаачлалын албаны мэдээлэлд дурдсанаар 2-р сард 65,295, 3-р сард 66,334 иргэн гадагшаа гарчээ. Харамсалтай нь зарим нэг дүрэм журмаас болоод хотоос тэжээвэр амьтнаа авч гарах тун хэцүү болсон гэнэ. Тиймээс зарим мөнгөтэй хүмүүс хувийн онгоц авч хайртай амьтдаа зөөхөөс өөр аргагүй болжээ. 

Хонконгийн баячууд хөл хорионоос тэжээвэр амьтдаа аврахын тулд хувийн онгоц хөлсөлж эхэлжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хөл хорио тогтоосноос хойш тиз болоод ачаа тээшний үнэ тус хотод огцом өссөн юм. Үүний зэрэгцээ амьд биет тээвэрлэх журамд өөрчлөлт орж тэжээвэр амьтантайгаа гарах бараг л боломжгүй болжээ. Үүнээс болж нэг сарын дотор 3000 нохой, 4000 муурын эзэд гадагш гарч чадалгүй хотдоо хоригдсон гэнэ. 

Хонконгт одоогоор COVID-19 тахлын тав дахь давлагаа нүүрлэж байгаа бөгөөд 4-р сарын 30-ний байдлаар нийт батлагдсан тохиолдол 329,498, нас барсан хүний тоо 9,282-т хүрсэн байна. Хэдийгээр тус бүс нутаг өөртөө засах нэртэй боловч цар тахлын эсрэг авч байгаа арга хэмжээ нь Хятадтай яг адил байгаа юм. Иргэдээс эрүүл мэндийн ажилтнууд байнга шинжилгээ авч, вирус тархсан газруудыг шууд битүүмжилж байгаа бөгөөд өвдсөн хүүхдүүдийг эцэг эхээс нь хүчээр салган тусгаарлаж эхэлжээ.

Мөн Хонконгийн эрх баригчид гэрийн тэжээвэр амьтад дэгдэлт үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас 2000 гаруй муур нохойг эздээс нь салгаж устгалд оруулсан байна. Тиймээс амьтаддаа санаа зовсон эзэд нь ямар ч хамаагүй аргаар тэднийг аврахаар шийджээ.

Амьтны эрх хамгаалах байгууллагын гишүүн Лианг Чан "Та хэчнээн их мөнгө төлсөн бай хамаагүй, Хонконгоос амьд амьтан авч гарах боломжгүй болсон. Учир нь БНХАУ-ын эрх баригчид нохой муур зэрэг нь ковид тээдэг учраас хүнээс дутахааргүй тусгаарлагдах ёстой гэж үзсэн" хэмээн нөхцөл байдлыг тайлбарлажээ. 

Тиймээс амьтнаа нүүлгэх цорын ганц гарч нь хувийн онгоц болжээ. Хувийн онгоц нь цөөн тооны зорчигчтой учраас энгийн нислэг шиг хатуу хөл хорионд ороогүй аж. Тиймээс ямар ч амьтан байсан аваад нисэхэд хэн ч саад болохгүй юм. Гэхдээ мэдээж энэ нь хямд шийдэл биш. 

Хонконгод төвтэй "Top Stars Air" хэмээх хувийн нислэг үйлддэг компанийн үүсгэн байгуулагч Ольга Радлинска "Хэчнээн зорчигч байх нь хамаагүй нэг онгоц түрээслэхэд 270 мянган ам.долларын зардал гарна. Манай компани одоогоор сард таваас зургаан удаагийн л нислэг үйлдэх чадалтай байгаа. Цар тахлаас өмнө сард дээд тал нь 12 нислэг үйлддэг байсан бөгөөд үйлчлүүлэгчдийн дийлэнх нь чухал ажил амжуулах гэж яарсан хүмүүс байсан" гэжээ.

Ийм өндөр зардалтай учраас зарим хүмүүс Facebook-ээр дамжуулан холбогдож мөнгөө нийлүүлэн нислэг захиалах болжээ. Үүний нөлөөгөөр хувийн нислэгийн үйлчилгээний талаар зөвлөгөө авах, өгөх зориулалттай Facebook хуудас олон гарч ирсэн байна. 

"Манай нислэгүүд нэг удаадаа 10 хүн болон тэднийг дагалдан яваа тэжээвэр амьтдыг зөөх боломжтой. Тиймээс 10 хүн нийллээ гэхэд тус бүрээс нь дор хаяж 27,000 ам.доллар гарна" гэж Радлинска хэлэв.

30 настай санхүүч Чар Николсон хэмээх эр Хонконгоос Сингапур руу хоёр нохойгоо зөөхийн тулд 200 мянган хонконг доллар (28,487 ам. доллар) төлсөн байна. 

"Хэдийгээр албан ёсны журам дээр амьтад тээвэрлэхийг яг таг хориогүй байгаа ч элдэв асуудлаас зайлсхийхийн тулд ихэнх арилжааны агаарын тээврийн компаниуд хүнээс өөр амьтан оруулахгүй гэсэн журам баримталж байгаа" гэж Чар Николсон хэлэв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()