Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Сэтгэл хөдлөлөөрөө уйлах нь зөвхөн хүн төрөлхтөн бидэнд байдаг гуниг болон уй гашууг илэрхийлэх нэгэн томоохон дэвшил юм. Гэвч уйлахыг сэтгэлийнхээ удирдлагыг алдах таагүй зан авир хэмээн ойлгох нь олон. Уйлах нь ихэнхдээ хэт их сэтгэл хөдлөл болон тэвчээрээ алдахтай холбоотой байдаг ба төлөвшлийн дутагдал болон балчир настай холбож ойлгох нь их байдаг учир уйлахыг муу зан авир мэт ойлгох тохиолдол цөөнгүй бий. Түүнчлэн уйлахыг хүйс болон догь байдалтай хамааруулж сэтгэл санааны хэврэг байдал гэж үзэн эмэгтэйлэг хэмээн тодорхойлох нь олон билээ.