Юнител хэрэглэгчдэдээ 2 дахин их дата өгнө

Юнител Групп нэмэлт дата багц авсан хэрэглэгчдийнхээ датаг 2 дахин нэмж олгох урамшуулал гаргажээ. Улс орон даяар корона вирусээс урьдчилан сэргийлж хөл хорио тогтоогоод байгаа энэ үед хүмүүсийн гар утсаараа интернэт орох хэрэгцээ нэмэгдэж, дата их зарцуулах болсон байна. Үүнтэй холбогдуулан Юнител Групп нэмэлтээр дата багц идэвхжүүлж байгаа бүх хэрэглэгчийнхээ датаг 2 дахин нэмэгдүүлэн өгч байгаа юм байна. Өөрөөр хэлбэл нэмэлтээр 2GB дата багц авахад 4GB, 9GB дата идэвхжүүлэхэд 18GB  дата таны дансанд орох юм.

Юнител хэрэглэгчдэдээ 2 дахин их дата өгнө Хадгалах

ЭЕШ-д 800-оноо авахад бэлэн үү?

Төгсөх ангийн сурагчид болон Англи хэлний мэдлэгээ сайжруулахын хүсэж буй залуусдаа зориулан ЭЕШ-д бэлтгэх эрчимжүүлсэн Онлайн англи хэлний сургалтын явуулах гэж байна.

ЭЕШ-д 800-оноо авахад бэлэн үү? Хадгалах

Ө.Энхтүвшин: УОК-ын шийдвэрийг дэмжсэн анхны үндэсний үйлдвэрлэгч “Жем Интернэшнл” ХХК боллоо

Улсын онцгой комиссын 06 дугаар хуралдаанаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед ариутгалын бодисуудын хүрэлцээ хангамж урт хугацаанд хомсдохоос сэргийлэн спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдийг ариутгалын бодис хийхэд ашиглах шийдвэрийг гаргасан. Энэхүү уриалга, шийдвэрийг дэмжиж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ХХК спирт хандивласан анхдагч компани болсныг УОК-ын дарга, МУ-ын шадар сайд Ө.Энхтүвшин онцоллоо.

Ө.Энхтүвшин: УОК-ын шийдвэрийг дэмжсэн анхны үндэсний үйлдвэрлэгч “Жем Интернэшнл” ХХК боллоо Хадгалах

Голомт Банк Эдийн Засгийн Хамтын ажиллагааны ОУ-ын банк (IBEC)-тай хамтран “Ногоон төслүүд”-ийг санхүүжүүлэхээр боллоо

Голомт банк үүсгэн байгуулагдсаныхаа 25 жилийн ойг тохиолдуулан IBEC-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Ногоон төслийг санхүүжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг” -ийг 2020 оны 2 сарын 20-ны өдөр ОХУ-ын Москва хотноо үзэглэлээ. Санамж бичигт Голомт банкны Гүйцэтгэх Захирал ноён Норихико Като, IBEC-ын ТУЗ-ын дарга ноён Денис Иванов нар тус тус гарын үсэг зурав. Тус санамж бичгийг байгуулснаар Монгол Улсад байгаль орчинд ээлтэй тээвэр, орон сууц, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хэмнэх гэх мэт технологийг нэвтрүүлэх төслүүдийг санхүүжүүлж “Ногоон Эдийн Засаг”-ийн хөгжилд хувь нэмэр оруулах юм.

Голомт Банк Эдийн Засгийн Хамтын ажиллагааны ОУ-ын банк (IBEC)-тай хамтран “Ногоон төслүүд”-ийг санхүүжүүлэхээр боллоо Хадгалах

Хүмүүсийн металл хайгчийн тусламжтай олсон эртний, хосгүй үнэтэй эд зүйлс

Эд зүйлс болгон тухайн цаг үеийнхээ тухай асар их мэдээлэл, дурсамж агуулдаг учир тэр хэрээр үнэлэгдэшгүй нандинд тооцогддог. Тийм ч учраас олон хүмүүс эртний эд зүйлс цуглуулах дуртай байдаг болов уу. Ингээд металл илрүүлэгчийн тусламжтайгаар олдсон эртний эд зүйлсийг сонирхоцгооё. 

Хүмүүсийн металл хайгчийн тусламжтай олсон эртний, хосгүй үнэтэй эд зүйлс Хадгалах

Сэтгэцийн өвчтэй байсан 10 хаан

Дэлхийн түүхэнд этгээд зан авир, харгис хэрцгий үйлдлээрээ тэмдэглэгдэн үлдсэн хаад цөөнгүй байдаг. Тэднийг нэг талаар сэтгэцийн эмгэгтэй, галзуу өвчтэй байсан гэж үздэг. Ингээд сэтгэцийн асуудалтай гэгддэг байсан түүхэн дэх хамгийн хачирхалтай хаадыг танилцуулж байна. 

Сэтгэцийн өвчтэй байсан 10 хаан Хадгалах

Нохой дайрвал яах ёстой вэ?

Саяхан Калифорни мужид дасгал хийн гүйж явсан 63 настай эмэгтэй рүү 4 нохой дайрч, түүнийг хүн харахын эцэсгүй болгон хөнөөсөн хэрэг гарсан. Нохой тэжээж байгаа хүмүүсийн хувьд нохойгоо хүмүүс руу дайрахгүй болгож сургах нь хамгийн зөв арга хэдий ч санамсаргүй, болгоомжгүй үйлдлээс болж хүмүүс нохойд хазуулах нь элбэг тохиолддог. Иймд нохой дайрах үед хэрхэн хазуулахгүй, өөрийгөө хамгаалах талаар мэдэж авцгаая. 

Нохой дайрвал яах ёстой вэ? Хадгалах

Таны оюун бодол хэр их "бохирдсоныг" шалгах зургууд (30 фото)

Насанд хүрсэн дийлэнх хүмүүст өөр бодол төрүүлэх дараах "гэмгүй" зургуудыг үзэж, оюун ухаан тань хэр их бохирдсоныг шалгаад үзээрэй. 

Таны оюун бодол хэр их "бохирдсоныг" шалгах зургууд (30 фото) Хадгалах

"Улаанбаатарын өнгө" - Гэрэл зурагчин А.Баттулгын шилдэг бүтээлүүд

Хэний ч анзаараагүй тэр агшин хоромд амьдралын хамгийн нандин тохиол, учрал байдгийг гэрэл зургаас л хардаг болов уу. Сүүлийн жилүүдэд их хотын залуус гэрэл зурагт ихээр дурлах болж, сонирхол төдий байсан чадвараа мэргэжлийн төвшинд хүргэх нь цөөнгүй болжээ. Тэрхүү чадварлаг залуусын нэг бол А.Баттулга буюу Tulgaa S’kizz юм. Ингээд Улаанбаатарын өнгө түүний гэрэл зургийн хальсанд хэрхэн буусныг хамтдаа сонирхоцгооё. 

"Улаанбаатарын өнгө" - Гэрэл зурагчин А.Баттулгын шилдэг бүтээлүүд Хадгалах

Дуучин Аделийн танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн нууц

Нэрт дуучин Аделийн жин хассан тухай мэдээлэл хаа сайгүй цацагдаж, олон нийт өөр өөрсдийн өнцгөөс сэтгэгдлээ хуваалцсаар байгаагийн дийлэнх нь сөрөг хандлагатай байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд 45 кг жин хасаж, танигдахын аргагүй өөрчлөгдсөн нь шүтэн бишрэгчдийнх нь санааг зовоож эхэлжээ. 

Дуучин Аделийн танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн нууц Хадгалах

Америкт яагаад хөвгүүдийн хөвч, тээрхийг тасалдаг вэ?

Хөвч таслах, тээрхий тайрах мэс ажилбар дэлхийн улс орнуудад түгээмэл хийгддэг хэдий ч үүний нарийн шалтгааныг хүмүүс төдийлөн мэддэггүй. Америк эрчүүдийн 75 хувь нь хөвчөө таслуулдаг бөгөөд энэ нь ямар нэг шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй холбоотой бус харин эрүүл ахуйн шалтгаантай байдаг аж. Ингээд энэхүү хачирхалтай уламжлалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийн хүргэж байна.

Америкт яагаад хөвгүүдийн хөвч, тээрхийг тасалдаг вэ? Хадгалах

Ziko's podcast #19 - Үнэнийг өөрөөсөө битгий нуу!

Өдрийн мэндийг хүргэе!. Ziko's podcast Episode #19 эхэлж байна. Өнөөдөр сонсогч та бүхэнтэйгээ Заавал үнэнийг хэлэх ёстой 5 нөхцөл байдлын тухай ярилцах болно. Таны дотоод сэтгэл үнэнийг хэлэхийг шаардаж байгаа бол, ойр дотны хүмүүс тань үнэнийг мэдэхийг хүcч байгаа бол та өөрөөсөө битгий нуу!

Ziko's podcast #19 - Үнэнийг өөрөөсөө битгий нуу! Хадгалах