Дэлхийн хамгийн их хохиролтой ослууд

2014-01-04, 14:38
22,642

Санамсаргүй байдлаар, техник тоног төхөөрөмжийн алдаанаас гэх маш олон шалтгаанаас болж алдагдалтай, хор хохиролтой, олон түмнийг шуугиулсан осол Дэлхийд цөөнгүй тохиолддог. Энэ нь туйлын харамсалтай зүйл ч бас нэгэн сургамж болж өгч байгаа билээ. Ингээд дэлхийн түүхэн дахь хамгийн их алдагдалтай ослуудтай танилцацгаая.

Дэлхийн хамгийн их хохиролтой ослууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10. Титаник - 150 сая доллар
Хамгийн алдарт хөлөг онгоцны сүйрэл 150 сая долларын алдагдалтай байсан бөгөөд хөлгөн дээр нийт 1309 үйлчлүүлэгч, 898 үйлчилгээний ажилчид байсан байна.

www.caak.mn

9. Бензин ачсан машин болон гүүр, 358 сая доллар
2004 оны 8 сарын 26-нд бага оврын машин, бензин тээвэрлэж явсан машинтай мөргөлдсөнөөр 100 метрийн өндөрт байрлах “Wiehltal” гүүрэн дээрээс машин унаж, дэлбэрсэн аж.

www.caak.mn

8. Галт тэрэг мөргөлдсөн нь, 500 сая доллар
2008 оны 9 сарын 12-нд Калифорнид хоёр галт тэрэг мөргөлджээ. 25 хүн амь насаа алдаж Metro Link компанийхан 500 сая долларын хохирол амсжээ.

www.caak.mn

7. Тэслэгч В-2 онгоцны уналт, 1.4 тэрбум доллар
Стелс хэв маягаар хийгдсэн тэслэгч онгоц болох В-2 нь 2006 оны 2 сарын 23-нд осолдсон байна. Онгоц бараг тэр чигтээ шатсан ч нисгэгчид амьд гарч чаджээ.

www.caak.mn

6. Нефьт зөөгч усан онгоцны сүйрэл, 2.5 тэрбум доллар
1989 оны 3 сарын 23. "Exxo Valdez" компани нь төдийлөн томоохон компанид тооцогддоггүй байсан ч, энэ ослоос болоод 2.5 тэрбум доллараар хохирсон байна.

www.caak.mn

5. Нефтийн олборлогчын сүйрэл, 3.4 тэрбум доллар
Нефть олборлогчдын хамгийн том ослуудын нэг нь Deepwater Horizon-ы осол байсан юм. Байгууллагын ажилтан нэг хамгаалагчийн таглааг солихоо мартсанаар дэлбэрэлт болж 167 хүний амь үрэгджээ.

www.caak.mn

4. Челленжерын дэлбэрэлт, 5.5 тэрбум доллар
1986 оны 1 сарын 28 Челленжер хэмээх агаарын хөлөг хөөрөөд, 73 секундын дараа дэлбэрчээ.

www.caak.mn

3. Нефть зөөгч "Prestige" усан онгоцны дэлбэрэлт, 12 тэрбум доллар
2002 оны 11 сарын 13-нд нефть зөөгч "Prestige" усан онгоц дэлбэрсэн бөгөөд энэ нь 77,000 тонн түлшний алдагдалд оруулсан байна.

www.caak.mn

2. Колумбия сансрын хүлгийн дэлбэрэлт, 13 тэрбум доллар
2003 оны 2 сарын 1-нд Колумбия сансрын хөлгийн нислэг амжилтгүй болж Америкчууд 13 тэрбум долларын хохирлыг амссан аж.

www.caak.mn

1. Чернобылийн дэлбэрэлт, 200 тэрбум доллар
1986 оны 4 сарын 26-нд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай осол болсон юм. Чернобылийн 4 цахилгаан станц дэлбэрч, ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явагдаж байсан байна.

www.caak.mn
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()