Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.20

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Баруун Европт урьд өмнө хэзээ ч байгаагүй их халуун болж, агаарын хэм цельсийн 43 хэмд хүрчээ, Украины эрх баригчид Оросын ном, дуу хөгжмийг хуулиар хориглохоор төлөвлөж байна, Финланд улс Хятадын санхүүжилттэй Күнзийн институтыг хаалаа мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.20 Хадгалах
2022-06-20, 09:09

Цахим залилангаас хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

Цахим сүлжээ, интернэт хэрэглээ өдөр ирэх тусам улам нэмэгдэж байгаа өнөө үед эдгээр нь цахим халдлагын томоохон бай болоод байгаа юм. Facebook, Youtube зэрэг өргөн хэрэглээний интернэт хөтчүүдийг ашиглаж залилан хийх нь ихэссэн. Эдгээр хэрэглээний сайтууд болон хөтчүүд бүхэлдээ сурталчилгаа, гэх мэт хүний анхаарал татах олон контент агуулж байдаг бөгөөд эдгээрийн зарим нь таны хувийн болон дансны мэдээллийг авах зорилго бүхий хуурамч холбоос байх нь ч элбэг.

Цахим залилангаас хэрхэн өөрийгөө хамгаалах вэ? Хадгалах

iPhone хэрэглэгчид яагаад cache буюу нөөц санах ойг цэвэрлэж байх хэрэгтэй вэ?

"eMarketer"-ийн гаргасан судалгаагаар насанд хүрсэн хүн өдөрт 4 цагийг интернэт орчинд өнгөрүүлдэг хэмээжээ. Энэ хугацаанд хүн асар олон мэдээлэл хайж, интернэт хөтөч дээрээ маш олон цонх давхар үүсгэх явдал цөөнгүй гаргаж, нөөц санах ойг дүүргэж байдаг нь гарцаагүй.

iPhone хэрэглэгчид яагаад cache буюу нөөц санах ойг цэвэрлэж байх хэрэгтэй вэ? Хадгалах

Стрессийг бууруулахад туслах 9 шалгарсан арга

Хүн бүр л стрессгүй, 24 цагийн турш амар амгалан байхыг хүсдэг боловч энэ нь санаснаар болдог зүйл биш гэдгийг бид мэднэ. Хэдийгээр эмч нар хамгийн гол нь стресстэж болохгүй хэмээн зөвлөдөг ч орчин үед хүн төрөлхтний 90% нь стрессийн байдалтай байдаг гэхэд буруудахгүй. Тэгвэл энэхүү стрессийг энгийн аргуудын тусламжтайгаар даван туулах боломжтой гэнэ. Ингээд стрессээ тайлах хялбар аргуудаас хүргэе.

Стрессийг бууруулахад туслах 9 шалгарсан арга Хадгалах

Их өлсгөлөн хэмээн түүхэнд үлдсэн Ирландын төмсний өлсгөлөнгийн түүх

Дэлхийн нийтэд "Их өлсгөлөн" нэрээрээ алдаршсан 1845 оны Ирландын төмсний өлсгөлөн нь "Phytophthora infestans" хэмээх мөөгөнцрийн төрлийн бичил организм Ирланд нутаг даяар хурдацтай тарснаар нийт төмсний тариалангийн тал хувийг авч одсон явдлаас үүдэлтэй. Мөн оноос хойш 7 жилийн хугацаанд ч төмсний ургац эрс муудсаар хураах боломжтой байсан нийт ургацын ¾ хувь нь хаягдсан түүх бий. Ийнхүү 1852 он гэхэд их өлсгөлөнгийн улмаас Британийн арлуудад аж төрж байсан нэг сая гаруй ирланд иргэн хүнсний хомсдолд орж нас баржээ.

Их өлсгөлөн хэмээн түүхэнд үлдсэн Ирландын төмсний өлсгөлөнгийн түүх Хадгалах

Гоо бүсгүйн тэмцээнд ялалт байгуулсныхаа дараа багагүй шүүмжлэлд өртсөн бүсгүйчүүд

“Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг яриа дэлхий даяар тархсан байдаг ч гоо сайхныг үзэх үзэл хүн бүрийн хувьд өөр байдаг. Тиймээс ч энэ нь гоо бүсгүйн тэмцээний шалгаруулалтад ихээр нөлөөлдөг болов уу. Заримдаа шүүгч нарын саналаар “Тэргүүн байр” эзэлсэн мисс бүсгүйчүүд ард иргэдийн сэтгэлд нийцээгүйн улмаас тэд их хэмжээний сөрөг сэтгэгдлүүдийг хүлээн авч, сэтгэл зүйгээрээ хямрах нь бий. Ингээд ард иргэдийн таашаалд нийцээгүй, цахим сүлжээнд ихээхэн хэл ам дагуулсан гоо бүсгүйчүүдтэй танилцацгаая. Харин та тэдэнтэй санал нэгдэж байна уу?

Гоо бүсгүйн тэмцээнд ялалт байгуулсныхаа дараа багагүй шүүмжлэлд өртсөн бүсгүйчүүд Хадгалах

Жонстоун дахь нийтийг хамарсан амиа хорлолтын хэрэг

Одоогоос 44 жилийн тэртээ "Peoples Temple" сүмийн 909 гишүүн номлогч Жим Жонсын хэлснээр бүгд амиа хорлосон аймшигт явдал болж байв. Гайана улсын Жонстоун сууринд болсон энэ үйл явдлын эзэд болсон "Peoples Temple" бүлэг 1950-аад онд АНУ-ын Индиана хотод байгуулагдаж, 1960-аад онд Калифорни муж руу шилжиж үйл ажиллагаагаа явуулах болсон. Хожим 1970-аад онд хэвлэл мэдээллийн шүүмжлэлд ихээр өртөх болсноор Гайана улсын бөглүү ширэнгэд байрлах болжээ. Жим Жонс тэднийг диваажинд хөтөлнө хэмээн мэхэлж ширэнгэд авч ирсэн бөгөөд 1978 оны 11-р сарын 18-ны өдөр төлөөлөгч Лео Райн Жонстоунд болж буй хэргийг мөрдөхөөр очих үед уг хэргийг үйлдэх тушаалыг сүсэгтнүүдэд өгсөн ажээ.

Жонстоун дахь нийтийг хамарсан амиа хорлолтын хэрэг Хадгалах
2022-06-19, 11:56

Дэлхийн хамгийн том уруултай алдартнууд

Гоо сайхны хэмжүүр цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж байдаг. Жишээлбэл XIX зууны үед цайвар арьстай, нарийн бэлхүүстэй, том нүдтэй бүсгүйчүүд үзэсгэлэнтэй бүсгүйн тоонд багтдаг байсан бол XVII зууны үед нарийн хүзүүтэй, нарийн бэлхүүстэй бүсгүйчүүд эрчүүдийн харцыг булааж байсан гэнэ. Харин орчин үеийн эмэгтэйчүүд гоо сайхны хагалгаанд орохыг илүүд үздэг болсон бөгөөд ялангуяа уруулаа томруулах ихээхэн дуртай болжээ. Өнөөдрийн байдлаар зузаан уруултай, том нүдтэй бүсгүйчүүдийг үзэсгэлэнтэй хэмээн үзэх болсон аж. Ингээд хамгийн том уруултай алдартнуудтай танилцацгаая.

Дэлхийн хамгийн том уруултай алдартнууд Хадгалах

Гурван хэмжээст хэвлэл амны хаалт, хамгаалах хувцасны хомсдлоос сэргийлж чадах уу?

Коронавируст цар тахлын эхэн үед эмнэлгүүдэд амны хаалт, хамгаалах хувцасны нөөц дуусаж, шаардлагатай тохиолдолд усан сангийн нүдний хаалт, пластик тор зэргийг ашиглаж байсан. Жишээлбэл даяарчлалын нөлөөгөөр дэлхийн томоохон гүрнүүд далайн чанад дахь ажиллах хүч хямд орнуудаас нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлон авдаг байсан нь дотоод дахь хомсдолыг буй болгож байв. Ийнхүү тодорхой хугацаанд шаардлагатай хэмжээний хамгаалах хэрэгслийн нөөцийг нийлүүлэхийн тулд гурван хэмжээст хэвлэгчдийг ашиглах боломж нээгдсэн билээ.

Гурван хэмжээст хэвлэл амны хаалт, хамгаалах хувцасны хомсдлоос сэргийлж чадах уу? Хадгалах

Сөрөг бодол Алцхеймер өвчин үүсгэдэг бодисыг ялгаруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ

Тогтмол сөрөг зүйл бодож байх нь нас дээр гарах үед мэдрэлийн гаралтай эмгэг үүсгэхэд хүргэдэг байна. Эдгээрийн нэг нь амилоид бета болон тау уургийн хуримтлал юм. Тийм ч учраас сөрөг бодолтой байх нь Алцхеймерийн өвчинтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай “Alzheimer’s and Dementia” сэтгүүлд мэдээлсэн байна.

Сөрөг бодол Алцхеймер өвчин үүсгэдэг бодисыг ялгаруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ Хадгалах

Тайваниар аялж буй хүмүүсийн заавал үзэх ёстой газрууд

Тайвань бол өндөр уулсаар хүрээлэгдсэн арал билээ. 3000 метрээс дээш өндөртэй уулс газар сайгүй байх ба 4000 метрийн өндөртэй "Ү Шань" уул нь зүүн хойд азийн хамгийн өндөр оргил юм. Газарзүйн байрлалын таатай нөхцөлтэй Тайваньд тоо томшгүй сонин содон бүтэц бүхий байгалийн тогтоц их бий. Үүнээс гадна тус арлаар зочилсон хүмүүст үзэж харах зүйлс олон бий. 

Тайваниар аялж буй хүмүүсийн заавал үзэх ёстой газрууд Хадгалах
2022-06-18, 11:29

Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.18

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Wikileaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгөхийг Их Британийн Дотоод хэргийн сайд Прити Пател зөвшөөрчээ, “Louis Vuitton” үнэлгээгээрээ дэлхийн шилдэг 10 компанийн нэг боллоо, Английн Төв банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөхөөр шийдвэрлэлээ мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.18 Хадгалах
2022-06-18, 10:59