Цахим залилангаас хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

Цахим сүлжээ, интернэт хэрэглээ өдөр ирэх тусам улам нэмэгдэж байгаа өнөө үед эдгээр нь цахим халдлагын томоохон бай болоод байгаа юм. Facebook, Youtube зэрэг өргөн хэрэглээний интернэт хөтчүүдийг ашиглаж залилан хийх нь ихэссэн. Эдгээр хэрэглээний сайтууд болон хөтчүүд бүхэлдээ сурталчилгаа, гэх мэт хүний анхаарал татах олон контент агуулж байдаг бөгөөд эдгээрийн зарим нь таны хувийн болон дансны мэдээллийг авах зорилго бүхий хуурамч холбоос байх нь ч элбэг.

Цахим залилангаас хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эдгээр цахим хөтчүүд ихэвчлэн таныг хувийн мэдээллээ найзын хүрээлэл болон бусад хүмүүст хуваалцах, зураг бичлэгээ нийтлэх зэрэгт үндэслэсэн байдаг бөгөөд залилагч энэ бүхнийг ашиглах нь залиланг тун хялбар болгож өгч байгаа юм.

Үүнээс урган гарах эрсдэлийг тооцоолоход хэцүү. Та их хэмжээний эд хөрөнгө, нэр хүнд зэргээр хохирох тохиолдол ч гарч болно. Гэхдээ ингэлээ гээд таныг огт хэрэглэж болохгүй гэсэн үг биш бөгөөд эдгээр төрлийн халдлагыг анзаарч, үүнээс урьдчилан сэргийлж явах нь эрсдэлийг үлэмж багасгах юм. Залилангууд ихэвчлэн таны зөвшөөрлөөр шаардлагатай мэдээллээ авах аргачлалтай. Иймд дараах аргачлалуудыг санаад авахад илүүдэхгүй болов уу.

1 Линк буюу холбоост анзааргатай хандах

Та цахим орчинд байх үедээ хаана, юуг орж харж байгаагаа сайтар анзаарч байх хэрэгтэй. Эдгээр нь таны гар утас, компьютер зэрэгт вирус дамжуулахаас гадна таны мэдээлэл зэргийг шаарддаг ба зарим нь компьютерт таны нэвтрэх нэр, нэвтрэх эрх зэргийг нууцаар хуулж авдаг программ татаж орхидог тохиолдол ч бий. Манайд энэ төрлийн нэлээд жишээ байсан нь хэрэглэгч цөөнтэй, шинэ веб сайтууд олон тооны хүний анхаарал татах гэсэн гарчиг, этгээд зурагтай мэдээний холбоосыг фэйсбүүкийн групп болгонд тавьдаг байсныг сайн санаж байгаа биз. Дуучин Болд Чулуунчимэг Мөнгөнцэцэг ингэжээ, тэгж ээ гэх утгатай мэдээллүүд бүтэн жил тойрон ашиглагдсан.

Хэрэв та тэр мэдээллийг уншихаар холбоос дээр дарж орвол уг мэдээ рүүгээ биш нөгөө л хуурамч хаяг руугаа холбож оруулдаг. Эсвэл найз нөхдөөс чинь бэлэг, урамшуулал ирлээ, энэ холбоос дээр дарж ороод урамшууллын карт хожоорой гэх зэргийн мэдээлэл ч ирдэг. Эдгээр нь мөн ижил аргачлал юм. Тийм ч учраас тодорхой цөөн тооны, баталгаажсан эх сурвалжийн нэр холбоосыг сайтар санаж, бусдын илгээсэн холбоост нэвтрэхдээ URL буюу холбоосны кодыг маш сайтар анзаарч байж орох хэрэгтэй.

Линк буюу холбоост анзааргатай хандах

2 Мэдээллээ нууцлах

Цахим хэрэглээний гол зорилго нь бусадтай холбоо харилцаа үүсгэж, шинэ танилтай болоход чиглэгддэг. Гэхдээ та эдгээр дунд зөвхөн мэдээлэл цуглуулах зорилготой маш олон хуурамч хаяг байдгийг санаж байх хэрэгтэй. Тийм ч учраас өөрийнхөө хувийн нууц болон өөрийн эсрэг ашиглаж болох ямар нэгэн мэдээллийг нийтлэхгүй байх нь зүйн хэрэг юм. Тийм ч учраас өөрийн мэдээллийг нийтлэхдээ маш болгоомжтой хандаж, харагдах сонголтыг нь ч сайн судалж сонгох хэрэгтэй. Мөн олон нийтийн сүлжээнд найзын хүсэлт явуулсан хүн тус бүрд цензуртэй хандаж байх маш чухал. Түүнчлэн тантай найз биш хүмүүс мэдээллийг чинь орж харах боломжгүй болгох тохиргоотой байх нь зүйтэй.

Мэдээллээ нууцлах

3 Найзын хүсэлтийг сайтар нягтлах

Таны найз болон хамтран ажиллагсадтай чинь ижил нэр зураг бүхий хаяг нээж, мөнгө зээлэх, мэдээлэл авах зэрэг залилангийн арга өнгөрсөн жилүүдэд олон удаа ашиглагдаж байсан. Хэрэв найз чинь чатаар танаас мөнгө асуувал шууд туслахаас өмнө эхлээд гар утас эсвэл бусад хэрэгслээр холбоо барьж, тэд өөрсдөө үнэхээр мөн эсэхийг нь сайтар лавлах хэрэгтэй. Яг ижил хоёр хаягаас найзын хүсэлт авсан, түүнийгээ анзаараагүй байдлаас яаралтай хэрэг боллоо, мөнгө зээлээч гэх зэрэгт хууртан тодорхой хэмжээний мөнгө алдаж байсан хүмүүс ч цөөнгүй. Тиймээс найзын хүсэлт авахдаа няхуур хандах хэрэгтэй.

Найзын хүсэлтийг сайтар нягтлах

4 Итгэмээргүй сайхан мэдээ байвал залилан байх нь элбэг

Танд мэйл хаягаар чинь Америкийн ногоон карт хожлоо эсвэл дансаа бүртгүүлж ороод Засгийн Газрын буцалтгүй тусламж аваарай гэх зэрэг мэдээллүүд маш олон ирж байсан биз. Эдгээр залилангууд ихэвчлэн таны хувийн тодорхойлолт, нэр хаяг гэх мэтээс гадна банкны дансны дугаар болон нэвтрэх нууц үг мөн гүйлгээний нууц үг болох CVV код зэргийг авдаг бөгөөд хэрэв та Америкийн ногоон картанд бүртгүүлэхээр өөрийн мэдээллээ хуурамч сайтад бөглөж орхивол тэд таны мэдээлэл болон данс дахь мөнгийг чинь захиран зарцуулах боломжтой болно гэсэн үг.

Залилагчид таны анхаарлыг сулруулж, яаралтай хэрэгцээ шаардлага үүсгэж эсвэл нууц мэдээллээр чинь заналхийлэх байдлаар маш олон төрлийн арга ашигладаг. Хэрэв та дээрх зөвлөмжүүдийг анхаарч, өөрийн цахим сүлжээ дэх хэрэглээндээ хэрэгжүүлж чадвал аюулгүй байдал тань тодорхой хувиар нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Итгэмээргүй сайхан мэдээ байвал залилан байх нь элбэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()