Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.20

2022-06-20, 09:09
2,811

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Баруун Европт урьд өмнө хэзээ ч байгаагүй их халуун болж, агаарын хэм цельсийн 43 хэмд хүрчээ, Украины эрх баригчид Оросын ном, дуу хөгжмийг хуулиар хориглохоор төлөвлөж байна, Финланд улс Хятадын санхүүжилттэй Күнзийн институтыг хаалаа мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.20
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Баруун Европт урьд өмнө хэзээ ч байгаагүй их халуун болж, агаарын хэм цельсийн 43 хэмд хүрчээ

Баруун Европт урьд өмнө хэзээ ч байгаагүй их халуун болж, агаарын хэм цельсийн 43 хэмд хүрчээ

2 Украин Оросын ном, дуу хөгжмийг хуулиар хориглохоор төвөвлөж байна

Украин Оросын ном, дуу хөгжмийг хуулиар хориглохоор төвөвлөж байна

3 Оросын тал байгалийн хийн нийлүүлэлтээ хязгаарласнаар Герман улс нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлэв

Оросын тал байгалийн хийн нийлүүлэлтээ хязгаарласнаар Герман улс нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлэв

4 Финланд улс Хятадын санхүүжилттэй Күнзийн институтыг хаалаа

Финланд улс Хятадын санхүүжилттэй Күнзийн институтыг хаалаа

5 Японы төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэхээр төлөвлөж байна

Иений нэг ам.доллартой тэнцэх ханш сүүлийн 20 жилийн байгаагүй доод түвшиндээ хүрч унасан тухай NHK мэдээллээ. Хөрөнгө оруулагчид ам.доллароос ашиг унагахын тулд Японы валютыг зарж, ам.доллар худалдан авч байна.

Даваа гарагт Токиод 1 ам.долларын арилжааны ханш 135 иентэй тэнцэж байна. Энэ нь 2002 оны 2 дугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм.

Японы төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлэхээр төлөвлөж байна

6 Европын холбоо сармагчны цэцэг өвчний 110.000 тун вакцин захиаллаа

Европын холбоо гишүүн 27 улс болон Норвеги, Исланд улсад хуваарилах зорилгоор сармагчны цэцэг өвчний эсрэг 110 мянган тун вакцин худалдаж авахаар Данийн биотехнологийн компанитай захиалгын гэрээ байгуулжээ.

Гурав дахь үеийн гэж нэрлэгддэг уг вакциныг одоогоор зөвхөн Европын холбоонд салхин цэцэг өвчнөөс хамгаалах зорилгоор зөвшөөрсөн ч салхин цэцэг, сармагчны цэцэг өвчний вирус нь нэг төрлийнх учраас сармагчны цэцэг өвчний халдвараас сэргийлэхэд хэрэглэж байгаа юм.

Европын холбоо сармагчны цэцэг өвчний 110.000 тун вакцин захиаллаа

7 ОХУ Украины Широка Дача тосгоны ойролцоох хяналтын төв рүү пуужин харвав

ОХУ Украины Широка Дача тосгоны ойролцоох хяналтын цэг рүү Хар тэнгисээс пуужин харвасан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Одоогоор Украины талаас энэ талаар хариу мэдэгдэл хийгээгүй байна. ОХУ-ын халдлагын улмаас энэ онд Украины үр тарианы гарц 60 сая тонн болж, өмнөх оноос 43 хувиар буурна гэж тус улсын Хөдөө аж ахуйн яам тооцоолжээ.

ОХУ Украины Широка Дача тосгоны ойролцоох хяналтын төв рүү пуужин харвав

8 Илон Маск: “Twitter”-ийн ажилтнуудын ажил үүрэгт ямар нэгэн өөрчлөлт орохгүй

"Twitter"-ийг худалдан авснаар компанийн ажилтнуудын ажил үүрэгт ямар нэг өөрчлөлт орохгүй гэж Илон Маск мэдэгдлээ.

Илон Маск “Twitter"-ийг 44 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцлийг баталснаас хойш анх удаа ажилтнуудтайгаа биечлэн уулзсан байна. Уулзалтын үеэр зайнаас ажиллах дадал хэвээр үргэлжилнэ, мөн ажиллах хүчний цомхотгол хийх талд санаа зовохгүй байж болно гэдгийг онцолжээ.

Илон Маск: “Twitter”-ийн ажилтнуудын ажил үүрэгт ямар нэгэн өөрчлөлт орохгүй

9 БНХАУ-ын “Tianqi Lithium” компани Хонгконгийн Хөрөнгийн биржид IPO гаргана

Цэнэг хураагуурын гол түүхий эд нийлүүлэгч БНХАУ-ын “Tianqi Lithium” компани Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгүүлэх эрхээ авсан талаар эх сурвалж мэдээллээ.

БНХАУ-ын “Tianqi Lithium” компани Хонгконгийн Хөрөнгийн биржид IPO гаргана

10 WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь $117 дөхөж, буурлаа

Газрын тосны үнэ дөрөвдүгээр сараас хойш анх удаа долоо хоногийн дүнгээр буурлаа. Улс орнуудад инфляц эрчимжиж, Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөж байгаа нь зах зээлд хөдөлгөөн үүсгэж байна.

WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 117 ам.доллар дөхөж, буурав. Өнгөрсөн нэг хоногт WTI газрын тосны үнэ хоёр хувиар өсөөд байсан юм. Газрын тосны үнэ энэ онд 50 гаруй хувиар өсөөд байна. Украины дайн эхэлснээс хойш ихэнх түүхий эдүүдийн үнэ огцом өсөөд байгаа юм.

WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь $117 дөхөж, буурлаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()