Сөрөг бодол Алцхеймер өвчин үүсгэдэг бодисыг ялгаруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ

Тогтмол сөрөг зүйл бодож байх нь нас дээр гарах үед мэдрэлийн гаралтай эмгэг үүсгэхэд хүргэдэг байна. Эдгээрийн нэг нь амилоид бета болон тау уургийн хуримтлал юм. Тийм ч учраас сөрөг бодолтой байх нь Алцхеймерийн өвчинтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай “Alzheimer’s and Dementia” сэтгүүлд мэдээлсэн байна.

Сөрөг бодол Алцхеймер өвчин үүсгэдэг бодисыг ялгаруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Лондоны Их сургуулийн эрдэмтэн Наталиа Марчантаар удирдуулсан багийнхан 55-аас дээш насны иргэд дээр судалгаа хийсэн бөгөөд судалгааны үр дүнгээс үзэхэд тогтмол сөрөг бодол бодох нь хортой уураг ялгаруулдаг бөгөөд энэ нь танин мэдэхүй болон сэтгэцийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг ажээ.

Уг судалгаагаар тэд сөрөг бодлууд тодорхой төрлийн үр дагавар үүсгэдэг бөгөөд сөрөг зүйлсийг тогтмол бодох болон сэтгэл гутрал, сэтгэл хямралтай тогтмол байх нь Алцхеймер өвчин болон оюун ухааны хомстолд хүргэдэг болохыг олж тогтоосон байна.

Тэд судалгаагаа 55-аас дээш насны 360 оролцогч дээр хоёр жилийн туршид хийсэн байна. Тэднээс хоёр жилийн турш тогтмол ирээдүйдээ санаа зовж байгаа эсэх, сөрөг бодол хэр их байгаа болон сэтгэл гутрал зэргийн тухай асуулга асуужээ. Мөн биеийн байдлыг шалгадаг байсан гэнэ. Ингэхдээ тогтмол томографын шинжилгээ хийж үзэж байсан бөгөөд тогтмол сөрөг бодолтой байдаг 113 оролцогчдын тархинд Алхеймер өвчин үүсгэдэг бета-амилоид болон тау уураг гэх хоёр уураг үлэмж нэмэгдсэн байв.

Тогтмол сөрөг бодолтой байдаг оролцогчдод уг уураг илрэхээс гадна хэрэв эдгээр оролцогчид мөн сэтгэл гутралтай байгаа тохиолдолд ой санамж алдах болон оюун ухааны хомстолд орох асуудлууд нэмэгдэж байсан юм.

Судалгаанд оролцогчдын олонх нь Алцхеймерийн өвчтэй болох өндөр эрсдэлтэй нөхцөлд байгаа аж. Багийнхан уг асуудлын учир шалтгааныг олж тогтоож чадвал цаашид олон нийтийн дунд эдгээр өвчтэй болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг олж чадна гэж итгэж байгаа юм. Тэд цаашид сэтгэц заслын аргаар сөрөг бодлыг дарангуйлж, өөрчилж чадах эсэхийг судлахаар ажиллаж байна. Мөн Марчантын багийнхан бясалгал нь оюун ухааны хомсдол үүсэх эрсдэлийг бууруулах эсэхийг судлах ажилдаа ороод байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()